antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2015 Comments are off

Тэсэрч, дэлбэрэх бодисын худалдаа далд өрнөж эхэллээ

нийтлэсэн Admin

1cae38577edea67foriginal

        Шинэ жилийн баярыг салютгүйгээр төсөөлшгүй. Гэтэл энэ төрлийн худалдаа ил биш далд өрнөж эхэллээ. Баярын үеэр хэрэглэдэг салют, бенгалийн гал, динамит зэрэг тэсэрч, дэлбэрэх төрлийн хэрэгслийг нийтэд нь пиротехникийн хэрэгсэл гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэгслийг албан байгууллага, хувь хүн баяр ёслолын арга хэмжээнд өргөн хэрэглэх болсон. Ингэхдээ стандартын дагуу зөв хэрэглээгүйгээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад амь насаа алдахад хүрдэг. Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд тэр дундаа арванхоёрдугаар сард шил дараалан гарч буй ослууд аль, аль талдаа анхаарах ёстойг сануулж буй.

Харин энэ жил албан байгууллага, хамт олон пиротехникийн хэрэгслийг баяр ёслолдоо хэр зэрэг ашиглаж байгаа, ямар байдлаар худалдан борлуулж буй талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлт гэлээ. Энэ сарын 10-нд нэгэн албан байгууллагын хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр ажилтан нь салют буудуулж байгаад гартаа бэртэл авч, ГССҮТ-д ханд-сан байна. Бид юуны түрүүнд тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийг зорилоо. Биднийг очих үед гар, хөл, нуруу, хүзүүндээ бэртэл авсан нэлээд олон хүн тус та-сагт дугаарласан байв. Ингээд бид ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тус-ламжийн тасгийн их эмч О.Цэрэндоржтой ярилцлаа.

О.Цэрэндорж: Пиротехникийн хэрэгслийг буруу хэрэглэж бэртэл авсан иргэд их ирж байна

Иргэд пиротехникийн хэрэгс-лийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар зэргийг мэдэхгүйгээр ашиглаж бэртэл авдаг. Тухайн хэрэгслийг ашиглахдаа хамгаалал тын нүдний шил, бээлий заавал өмсөх ёстой. Энэ жил ийм төрлийн бэртэл авч, манайд хан дах хүмүүсийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад их байна. Тухайлбал, гараа түлсэн, нүдрүүгээ оч үсэргэсэн хүмүүс өдөр бүр ирж байна. Өдөрт дунджаар хоёр гурван хүн ирдэг. Мөн сурагчид динамитийг байрныхаа орц, анги, сургууль дээрээ алхаар цохиж дэлбэлэх тохиолдол гардаг. Ээж аав нь шинэ жилийн баяртаа хэрэглэх гээд авсан салютыг хүүхдүүд нь гэр дотроо асааж түүнээсээ болж гар, хөлөө түлээд манайд хандаж байсан ч удаатай. Ингэж санамсаргүйгээсээ болж эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах нь харамсалтай. Тэсэрч, дэлбэрч буй тухайн хэрэгслүүдээс хорт бодис агуулсан утаа гардаг. Тэр нь хүний биед шууд сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, утаа нүдийг хорсгож, хараанд нөлөөлдөг. Тиймээс иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлтэй газраас нь худалдан авч, зааврынх нь дагуу зөв ашиглах хэрэгтэйг анхааруулмаар байна. Хувь хүмүүст ямар нэгэн зайлшгүй шаардлага гарахгүй л бол тухайн хэрэгслийг шинэ жилийн баяраар заавал ашиглах шаардлагагүй.

Пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг 2009 онд хориглосон

Манай улсад пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх харилцааг Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор зохицуулсан. Харин НИТХ-ын 2010 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг хориглосон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тэдгээр хэрэгслийг хувь хүн, албан байгууллагууд баяр ёслолдоо ашигласаар байгаа нь хууль хэрхэн үйлчилж буйг харуулж байгаа юм. Тиймээс бид пиротехникийн хэрэгслийг худалдаж байгаа эсэхийг тодруулахаар нийслэлийн иргэдийн олонх нь худалдан авалт хийдэг“Нарантуул” захыг зорилоо. Өвлийн өвгөн, цасан охины хувцас, саа, шаар, сүлд мод, төрөл бүрийн чимэглэл зэрэг шинэ жилийн баяртай холбоотой бараа бүтээгдэхүүн дэлгээтэй байв. Харин пиротехникийн хэрэгслүүд харагдахгүй байгаа нь сайшаалтай. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг ашиг харсан зарим нэг наймаачид нууцаар борлуулдаг гэсэн яриа чих дэлсэв. Тодруулбал, бичиг хэрэгслийн худалдаачид энэ төрлийн бизнесийн гол тоглогчид аж. Тэд бичиг хэрэгсэл, ватом цаас зэрэг том хэмжээтэй барааны дотор салют, динамитээ тээвэрлэдэг аж. Тиймээс энэ талаар хэд хэдэн хүнээс асуусан боловч тэд нэг ч үг цухуйлгасангүй. Энэ төрлийн хэрэгслийг худалдахыг хуулиар хориглосон учир ийм төрлийн бизнес ил биш далд ийн өрнөж эхэлжээ. Тиймээс бэртэл авч, ГССҮТ-ийг зорих иргэдийн тоо буурахгүй байгаа нь ойлгомжтой. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр пиротехникийн хэрэгслийг“Утаа нь жимсний үнэртэй” гэх зэргээр сурталчлан, худалдаж байгаа нь мөн нөлөөлж буй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүд“Барс импекс”, “МБС групп”, “Хар хорин хүрээ” ХХК-ийн худалдааны тө-вүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдаалахгүй байх талаар сэ-рэмж лүүлгийг хүргүүлжээ. Ин-гээд бид үүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хянал-тын ахлах байцаагч дэд хурандаа Ц.Хүрэлбаатараас тодрууллаа.

Ц.Хүрэлбаатар: Пиротехникийн хэрэгслийг ашиглахдаа мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлэх ёстой

-Албан байгууллага, анги хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ пиротехникийн хэрэгслийг их хэрэглэдэг. Ингэснээр бэртэл авах иргэд ч нэмэгдэж байна. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Онцгой байдал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 23 худалдааны төв болон захд пиротехникийн хэрэгслийг худалдаалж буй эсэх талаар хяналт шалгалт хийж байна. Мөн манай байгууллагын зүгээс тус хэрэгслийг худалдаалахгүй байх тухай албан бичгийг дээрх худалдааны төвүүдэд хүргүүлсэн. Шалгалт дуусаагүй байгаа учраас зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Хувь хүмүүс энэ төрлийн хэрэгслийг нууцаар зардаг юм байна лээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Худалдаа эрхэлдэг хувь хү-мүүс ашиг олох зорилгоор пиротехникийн хэрэгслийг ямар нэгэн аргаар хил гаалиар оруулж ирсэн байж болзошгүй. Тэгээд түүнийгээ аль нэгэн зах, худалдааны төвд зогсч худалдахыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд тухайн барааг хураан авч устгалд оруулан, хариуцлага тооцдог. Хувь хүний зарж буй пиротехникийн хэрэгсэл хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэглэх заавар нь монгол хэлээр биш байдаг. Мөн хадгалалт, тээвэрлэлтийн явцад ямар нэгэн зөрчил үүссэн байх магадлалтай. Тухайн хэрэгслийг ашиглах, худалдан борлуулах захирамжийг зөрчсөн үйлдлээс болж хүүхдийн чихний хэнгэрэг цоорсон, хараагүй болж, гараа түлсэн зэрэг гашуун сургамж өмнөх жилүүдэд гарч байсан. Хамгийн гол нь иргэд л ямар ч баталгаагүй пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдан авч эрүүл мэн дээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна.

-Пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй хэдэн байгууллага байдаг вэ?

-Ихэвчлэн баярын үед хэрэг-лэдэг учир ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл гэж бас ойл-гож болно. Тиймээс үүнийг үзүүл бэрийн хувьд ашиглахыг хориглоогүй. Тусгай зөвшөөрөлтэй “Очир-Ундраа”, “Протек” компани энэ төрлийн хэрэгслийг худалдан борлуулдаг. Онцгой байдал, Цаг даа, Мэргэжлийн хяналтын байгууллагын өндөр хамгаалалт доор арванхоёрдугаар сарын 31-ний орой ёслолын буудлагыг хийдэг. Аль нэгэн албан байгууллага ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахдаа ёслолын буудлага хийх гэж байгаа тохиолдолд зөв шөөрөлтэй компанитай гэрээ хийнэ. Мөн манайхаас зөвшөөрөл авах ёстой. Бид зөвшөөрөл олгохдоо тухайн байгууллага дээр очиж ёслолын буудлага хийж болох эсэхийг шалгадаг.

-Ёслолын буудлагын гэрэлт хэрэгслийг ашиглахдаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

-Жишээлбэл, салют тодорхой хэмжээний өндөрт хөөрөөд агаарт цацарч, доошоо аюулгүй буух ёстой гэсэн үйлдвэрийн стан-дарттай. Өөрөөр хэлбэл, доошоо буухдаа тэсрэхгүй, агаарт замхрах ёстой байдаг. Ихэнх салютыг асаахад хэсэг хугацааны дараа тэсэрч, дэлбэрдэг. Гэтэл заав-рыг нь мэдэхгүй хүмүүс “Яагаад дэлбэрэхгүй байна” гээд сэгсэрч, дээрээс нь хардаг. Тэр үед өөдөөс нь дэлбэрэх жишээтэй. Тиймээс нэгдүгээрт, ашиглахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай сайн танилцах. Хоёрдугаарт, пиротехникийн хэрэгслийг ашиглан үзүүлбэр үзүүлэхдээ мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлэх ёстой. Мөн гурав хоногийн өмнө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, бүртгүүлсэн байх бөгөөд 20 метрэээс хол зайд үзвэрийн, түүнээс бага зайд хэрэглээний пиро-техникийн хэрэгслийг хэрэглэнэ.

Өнгөрсөн жилүүдэд салют буудуулан, динамит дэлбэлж байгаад эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдсан осол бидэнд гашуун сургамж болсон. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн арванхоёрдугаар сарын 31-ний орой салют буудуулж байгаад гарандаа бэртэл авч, улмаар хоёр гараа тайруулж байсан. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө чанарын шаардлага хангахгүй, хэрэглэх заавар нь тодорхойгүй тэсэрч дэлбэрэх хэрэгслийг баярын үеэр ашиглахгүй байх эсэх нь таны сонголт юм.

С.Юмсүрэн

– See more at: http://www.unen.mn/content/57782.shtml?alias=unen#sthash.UPY80rqB.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car