antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 1 comment

“Лалын улс”-ын Сангийн сайдыг устгажээ

нийтлэсэн Admin

3

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ тэргүүтэй эвслийн “Лалын улс”-д өгсөн агаарын цохилтын үеэр тус бүлэглэлийн Сангийн сайд болон бусад хоёр өндөр албан тушаалтныг устгасан гэж Пентагон мэдээллээ.

АНУ тэргүүтэй эвслийн 11 дүгээр сарын сүүлээр Иракт өгсөн агаарын цохилтын үеэр “Лалын улс”-ын санхүүгийн сүлжээний хамгийн арвин туршлагатай, хамгийн том болох Сангийн сайд Абу Салахыг устгасан гэж тус бүлэглэлтэй тэмцэж буй АНУ-ын цэргийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч Стив Уоррен мэдэгдсэн юм.

Тэрбээр ойрын саруудад устгасан “Лалын улс”-ын санхүүгийн сүлжээний гурав дахь гишүүн байлаа гэж Уоррен хэлэв. “Абу Салах болон түүнээс өмнөх санхүүчдыг устгасан тул бүлэглэлийн санхүүжилтийг зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, чадвар дутагдана” гэж тэрбээр үзэж байна.

“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч нараас хоёрыг нь  агаарын цохилтоор устгасан тухай Уоррен мэдээлэв.

Тус бүлэглэл 10 дугаар сарыг хүртэл нэг сар тутам 47 сая орчим долларыг нефтийн худалдаанаас олж байсан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүмүүс мэдээлээд, “Лалын улс” бол түүхэн дэх хэт давруу үзэлтнүүдийн хамгийн баян бүлэглэл гэв.

Х.Аминаа

Эх сурвалж: ”Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 11, 2015 1:52:17 pm )

    лалын улсыг Нефтийн худалдаанаас орлого олж байгаа гэдэг хэрнээ хэн худалдан авч байгааг нь хэлэхгүй юм. Өөрсдөө хямдхан авдаг болохоор тэгдэг юм уу

antalya rent a car