
Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг ажиллагаанд нэгдэхээр болсон Герман улс эхний ээлжийн цэргүүдээ илгээлээ.
Пүрэв гарагт Герман улсын хойд хэсгийн Schleswig-Holstein дах цэргийн баазаас 40 цэрэг, хоёр Торнадо тагнуулын онгоц нисчээ.
Парист болсон халдлагын дараа Францын хүсэлтээр өнгөрсөн баасан гарагт Германы хууль тогтоогчид Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг ажиллагаанд нэгдэх саналд хүрсэн бөгөөд 1200 цэргийн албан хаагч болон нисэх онгоцуудыг Сирид байрлуулахаар болсон билээ.
Schleswig-Holstein мужийн захирагч Torsten Albig эхний ээлжийн цэргүүдийг үдэх ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ : Франц, Герман хоёр орны нөхөрлөлөөр Европын ирээдүй шалтгаалах болно хэмээсэн юм.
Герман улсаас илгээж буй зургаан Торнадо хөлөг нь өдөр шөнө, цаг агаарын муу нөхцөлд ч гэрэл зураг, хэт улаан туяаны зураг авч, богино хугацаанд станц руу дамжуулж чадах технологиор тоноглогдсон аж.
Герман улс нь Их Британи, АНУ, Франц зэрэг улс шиг Лалын улс бүлгийн эсрэг агаараас бөмбөгдөх төлөвлөгөөгүй байгаа юм.
Today.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.
