antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 3 comments

Хонины мах 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна

нийтлэсэн Admin

b040c7c3996a5a43c4f03f515c3d2e2b

Хонины мах килограмм нь 2000 төгрөгт хүрч буурлаа. Энэ жилийн тухайд зуншлага тааруу байснаас өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, малын хорогдол ихсэх хандлагатай байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээллээд буй. Тэгвэл энэ байдлыг дагаад махны үнэ шалдаа хүртэл буугаад байна.

Тодруулбал, өвөлжилт хүндрэх сургаар ченжүүд малчдын гар дээрээс малын махыг хамгийн хямдаар буюу нас бие гүйцсэн эр хонийг 30 мянгаар, адууг 350 мянган төгрөгөөр авч нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байгаа.

Гэвч махны үнэ дэлгүүрийн лангуун дээр төдий л бууж харагдахгүй байгаагаас бид “Хүчит шонхор” захаас махны үнийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

“Хүчит шонхор” зах дээр 2015 оны 12 дугаар сарын 10-ны 11 цагт махны үнэ:

Хонины мах Гулуузаараа кг нь 2800 төгрөг
Үхрийн мах

Ястай 3500 төгрөг

Цул 4500 төгрөг
Адуу Ястай 3500 төгрөг Цул 3200 төгрөг

Төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байв. Гэвч дээрх үнэ бол малчид, орон нутгийн ченжүүдийн гар дээрээс авч нэмэгдсэн өртөг оруулсан үнэ ханш байлаа.

Тэгвэл “Хүчит шонхор” зах дээр мөн орон нутгаас ирсэн ченжүүд хэрэглэгчдийн гар дээр махаа шууд борлуулдаг юм байна. Лангуун дээрээс бус портер дээрээс худалдаалдаг болохоороо харьцангуй хямд үнэтэй, өдөртөө бүх махаа борлуулдаг гэж байв. Тухайлбал хонины гулууз мах килограмм нь 2000 төгрөг, адуу 2800, үхэр 3100 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байсныг дурдах нь зүйтэй.

Тэгэхээр иргэд мах худалдан авахдаа бага гэлтгүй дэлгүүрийн лангуун дээрээс бус “Хүчит шонхор” захыг зорьж байвал хямд өртөгөөр шинэ мах худалдан авах боломжтой байдаг ажээ.

Today.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • malchin ard (December 11, 2015 2:41:05 pm )

    Улс төрчдийн харалган бодлогоос болж монгол улс минь мөхөх нь дээ. Малчидаа яаж амьдар гэх гээд байгаан болоо. Өв соёлын минь тодорхой хэсгийг авч яваа хүмүүс шүү дээ. Ихэнх нь цөөн тооны малтай тэр хүмүүс энэ жил хамаг малаа өрөндөө өгөх нь ч тодорхой болж байнадаа. хэзээ ч ашиг нь ирэхгүй уул уурхай яриж байхаас ард иргэдээ нэг хараасай. Малчин хүн малаа борлуулж байж амьдарна. ОДОО НЭГ ЯМАА 1 ШУУДАЙ ГУРИЛНЫ ҮНЭ ХҮРЭХГҮЙ БАЙНА ШДЭЭ. ОЛОН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР ШДЭЭ ХАЛУУНД ХАЛЖ ХҮЙТЭНД ХӨЛДӨЖ ҮХЭХ ШАХАМ ТЭЖЭЭЖ МАЛ БОЛГОДИЙН МЭДҮҮ ЭРХЭМ ТҮШЭЭД ЭЭ

  • Зочин (December 11, 2015 3:06:53 pm )

    хаанаас л ингэж худлаа бичээд байгаа юм бэ. Өчигдэр л гэхэд хонины махны бөөний үнэ 3000, жижиглэн 3200-3600, үхрийн мах бөөний үнэ 4000. жижиглэн 4700-5200 байна. Хоногийн дотор өөрчлөгдөөд байгаа юм уу.

  • Anonymous (December 11, 2015 9:09:18 pm )

    Setguulch nertei horlon suitgegchidiig haana belddeg bainaa

antalya rent a car