antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 Comments are off

Банкин дахь барьцаагаа гуравдагч этгээдэд зарж болно

нийтлэсэн Admin

1378500a9909808original

        Найман  хувийн хүүтэй орон сууцны  зээл үгүй болоход мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалж  зээл авсан иргэдэд ч нөлөөллөх дүгнэлтийг ҮХЦ гаргав. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тодорхой байна. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэц холбогдогдох тогтоол гаргажээ. Учир нь иргэн, аж ахуйн нэгж үл хөдлөх хөрөнгө барьцаалж, банкнаас зээл авдаг. Ингээд тухайн барьцаанд тавьсан хөрөнгө банкны хяналтад ордог. Хэрвээ зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк барьцааны хөрөнгийг хураан авч, хохирлоо барагдуулдаг нь зах зээлийн нийгмийн энгийн зарчим. Нэгэнт зээл авсан бол зээлээ төлөх л ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр банк болон иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх тэгш байхаар болж байгаа юм. Зээл авагч барьцаанд тавьсан эд хөрөнгөө давхар барьцаалах, гуравдагч этгээдэд худалдан борлуулах зэрэг эрх нь нээлттэй боллоо гэж ойлгож болно. Мэдээж энэ заалт банкинд сөрөг нөлөөлөл үүсгэхээр байгаа тул банк хүүгээ өсгөх нь мэдээж. Тэгэхээр, орон сууцны найман хувийн зээл 20 хувь руу шилжиж мэдэхээр байна. Түүнчлэн  ҮХЦ-ийн дүгнэлт хэрэгжиж эхэлбэл та банкин дахь барьцаагаа давхар барьцаалах  гуравдагч этгээдэд худалдаж  болно гэсэн юм.

С.Ням


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car