Хоёр хөлөө гозолзуулаад улс төрөөс явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр гараа даллаад улс төрд дахин орж ирлээ. Өршөөлийн хуулиар УИХ-д нэр дэвших эрхээ хасуулсан тэрбээр энэ удаа сайд болж Засгийн газарт багтахаар санаархаж байна.
Тодруулбал, Шадар сайд болохоор зэхэж байгаа аж. Эрүүл, мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын оронд нэрийг нь дэвшүүлсэн Л.Жамбалжавыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн аваагүй. Тиймээс Н.Энхбаяр дараагийн хувилбарыг боловсруулжээ. Тэр нь өөрийгөө Шадар сайд болгоод одоо Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатарыг Эрүүл, мэндийн сайд болгох юм.
Энэ талаар МАХН-ынхан дотооддоо хэлэлцсэнээс гадна Засгийн газарт хамтарсан хоёр намын удирдлагын хүрээнд ярилцжээ. Одоо тус хувилбарыг нэн даруй баталгаажуулаад Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх гэнэ.
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгох санал тавьж байгаа. Өчигдөр намын бүлэг дээр энэ асуудал яригдсан. Хэнийгээ нэр дэвшүүлэх эрх нь МАХН-д бий. АН-ын бүлгийн гишүүд энэ талаас нь харж МАХН-ын саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ энэ бол Засгийн газрын шийдэх асуудал, Ерөнхий сайдын мэдэх хэрэг“ гэсэн юм.
Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Тийм асуудал МАХН дотор яригдаж байгаа. Албан ёсоор Ерөнхий сайдад өргөн барьсан зүйл байхгүй” гэж ярьж дээрх мэдээллийг улам баталгаажуулсан юм.
Тэгэхээр Н.Энхбаярын гаргасан саналыг удахгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөн барих нь. Харин Ерөнхий сайд түүнийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ Ерөнхий сайд Н.Энхбаярыг Шадад сайдад дэмжвэл нам дотроо том эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж.
Өчигдөл л гэхэд Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн цахим хуудаснаа “За болилдоо. Н.Энхбаяр шадартай Засгийн газарт ажиллахгүй гэдгээ үүгээр хэлчихье” хэмээн бичжээ.
Энэ мэт эсэргүүцэл Ч.Сайханбилэгт нам дотроос нь ирэх учир тэрбээр гаргах шийдвэрээ тун чиг нухацтай бодох биз. Үүнээс үзвэл Н.Энхбаяр Засгийн газарт орж ирснээр Шийдлийн Засгийн газар хөдөлгөөнд орж, тогтворгүй болж мэдэхээр байна. Тэр хэзээд бужигнуулагч гэдгээ сонгуулийн өмнө Засаг тарааж харуулж ч мэдэх юм. Хамгийн наад зах нь Ерөнхий сайд Н.Энхбаярыг Шадад сайдад нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд хүртэл бэрхшээл тулгарна. Ерөнхийлөгч бол Н.Энхбаярыг дэмжихгүй нь мэдээж. Ерөнхийлөгч дэмжээгүй байхад зүтгүүлбэл төрийн тэргүүн АН дотроо эргээд Ч.Сайханбилэгийг түшихгүй нь тодорхой юм.
Хэрвээ Ерөнхий сайд Н.Энхбаярыг хүлээж авахгүй гэвэл МАХН хийгээд намын дарга нь Засагт хамтарна нь гээд суухгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бас л Засгийн газрыг нураах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд хэцүүхэн хоёр сонголттой нүүр тулах нь.
Ямартай ч Н.Энхбаяр их улс төрд Шадар сайд болж эргэн ирж магадгүй байна. Харин түүнийг томилох хүртэл улс төрд хэр их бужигнаан үүсэхийг хэлэхэд эрт. Өчигдөр шөнө МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж энэ асуудлаар ярилцсан бөгөөд шийдвэр яаж гарсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Т.Энхэлээ
http://www.24tsag.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 09, 2015 11:48:25 am )
zorigoo chamaas deer
-
Хайрхан (December 09, 2015 12:03:22 pm )
Энхбаяр дарга яагаад болохгүй гэж. Орчлон дэлхийн арга билэг 2 ыг сайн мэдэх хүн учраас ард түмэн дэмжинэ. Энэ хүн ч өөрөө эх орныхоо , иргэдийн төлөө ажиллаж чадах мэргэн ухааныг эзэмшсэн хүн.
-
Anonymous (December 09, 2015 12:13:15 pm )
Har zorigoo chamaas heden myanga dahin iluu hun. Chi naiz boldoosoo hurtel urvaj zalilj bodi companiig huvaaj avaa bizde. Ooriigoo medehgui tom huntei buu haritsuul ichihee medehee bsn garuu gui yu durak chin
-
japan (December 09, 2015 12:15:31 pm )
Chi uuruu bolil do. Enhbayariin holiin huruunii chigchiind hurehiimu chi. Mongoliin 1 nomeriin uls torch mundag hun. Enhbayar tolgoid bhad mongol uls yaduurch onoodriih shig bhgui. Yagaad gevel deer bga hujaagiin sheesnuud tednii gar hol bolood zahialgaar hudluud bn.
-
anu (December 09, 2015 12:17:30 pm )
Nudend huiten zorig chi uuruu zail chamtai bugdajillah durgui bga shu tegj yarival. Uuriiguu yu ged bodtson ….. ve. Huuhniihee bogsiig haraad yvj bh chin chamd zohino toriin said zohihgui bn arhichin tsarait nuhur shu
-
huts (December 09, 2015 12:18:01 pm )
Bitgii huts. Enhbayar mandtugai
-
Зочин (December 09, 2015 12:34:02 pm )
Зориг зайл
-
зочин (December 09, 2015 12:37:41 pm )
Энхбаяр даргын үед үнэхээр монголын нийт олонхийн амьдрал сайжирсан шүү ардчилсан нам гарсан жилүүдэд хүмүүс ядуурч цөөхөн тооны хүмүүс хэт баяжсан одоо энэ их тод харагдаө байна цагаан самбар дээр хэний гавъяа гэж бичээд мөнгө урсгаж гудамж цэвэрлэдэг хүмүүсийн цалинг ярьж шоу хийж байхад эрдэмтэн эмч багш жирийн ажилчид хувиараа хөдөрмөр эрхлэгчид тэтгэвэрийнхан оюутан сурагчид халамжийнхан бүгд өдөр өдрөөр яг л шумууланд цусаа соруулж байгаа мэт ядуурч өрөндөө баригдан сэхэхгүй болж байна ардчилсан намынхан монгол улс дотор бараг л шинээр улс байгуулж байгаа мэт юм бүрийг өмчилж түүхийг өөрчлөх гэж дайрч байна гэхдээ үнэндээ цаана нь хадэн зальтай ардчилсан хувьсгалаас өмнө улсын байсан хөрөнгийг өөрийн болгосон бүх нийтийн өмч газрын баялгийг зарж хөлжиж буй бизнесмэн гэхэд хашай ч юм нарийндаа яривал хэдэн хулгайчдын л хийж байгаа ажил байна даа
-
zochin (December 09, 2015 12:41:16 pm )
Enhbayar dargig demjij baina.
-
ЗОЧИН (December 09, 2015 12:43:24 pm )
энэ нэг л бишээ би дэмжихгүй байна.Энэ томилгоон дээр Ерөнхийлөгч хориг тавих байхоо
-
ОД (December 09, 2015 1:17:11 pm )
Зоригоо чи Н.Энхбаярын хажууд юу ч биш түрүүний бөөс цамцанд авирч байгаа шүү чи хэзээ ч толгойд гарахгүй
-
zochin (December 09, 2015 1:21:49 pm )
enhbaur nasaaraa idej barahgui horongotei biz dee enhbauriin ued yu hiisen yum 7 sariin 1 nd olom huniig s. baurtai hiilj buudaj alaa biz dee harin ch a,n iihan idsen ch gesen nudend haragdahaar yum hiij b,a sh dee hot hodoogiin zam umar saihan bolj baina er n ene hun 3 zasgiin gazar unagasan evgui l hun dee bag nomorson hulgaich huniig arai saihan bileg eronhiilogch 2 saidad devshuulahgui bailgui harin devshuuleh yum bol hamran idegch nar boloh bolov uu
-
irgen (December 09, 2015 1:34:20 pm )
Enxbayar turd xereggui. Zail
-
unen ug (December 09, 2015 1:46:18 pm )
Za Zorigt odoo uuriiguu yu gej bodsiin boldoo ee chaavaas. Uchuuhun muu huvalz hevtej. Enkhbayar aldaa onoo baiv ch chinii hajuud bol aguu hun shuudee. Chaavaas
-
Mendee (December 09, 2015 2:13:55 pm )
Enkhbayar boloj bna 2012 mongolchuud saihan amidarch bsan saikhan tsaguud
-
tsog (December 09, 2015 2:21:37 pm )
teneg hvvr awgai hvvhenii bogs boornii zyrag avahaas oor yu chaddag novsh ve ichej vhmeer lalar
-
soko (December 09, 2015 4:42:16 pm )
enhbayar shig uhaantai hun mongoldoo hovor shuu …mongoliin ard tumen enhbayariig demjihed hezeed belen baih bolnooo
-
69 (December 09, 2015 4:55:01 pm )
hehe, hudlaa da haraarai kkk,
-
ЗОЧИН (December 09, 2015 7:24:28 pm )
ЭНЭ СОНИРХОЛТОЙ СЭДЭВ БОЛНО.
-
зочин (December 09, 2015 8:53:49 pm )
Энхбаярыг гүйцэх улс төрч Монголд л байхгүй Дэмжиж байна
-
Goy (December 09, 2015 8:57:09 pm )
Enkhbayar chadnaa mundag sh de
-
Баатар (December 09, 2015 9:06:34 pm )
Юм юманд гүйж нэр хүндээ алдаад байх юм. Битгий албан тушаалд яар л даа.
-
Bayaraa (December 09, 2015 10:47:25 pm )
Tsas zudtai hynd yed Enhbayar abarna Tuuniig hurdan ajild ni oruulj ontsgoi baidliin yed ajiluul Zorigt yabj hyyhnyydee yaa
-
Bayaraa (December 09, 2015 10:50:35 pm )
Zorigooo yab yab
-
UYACH (December 09, 2015 11:02:59 pm )
2 XUJAA 1 SOLONGOSTOI TENTSENE, 2 SOLONGOS 1 YAPONTOI TENTSENE, 2 YAPON 1 AMERIKTAI TENTSENE, 2 AMERIK 1 ANGLITAI TENTSENE, 2 ANGLI 1 EVREETEI TENTSENE, 2 EVREE 1 MONGOLTOI TENTSENE,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,IX XURALIIN 76 NI ENXBAVR ERUNHIILUGCHTEI TENTSENE.EEEEEEEEEEE
25 Comments