
Нүүрсчин Г.Баярсайхан
С.Баярын засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт Чингэлтэйд мөнгөөр бороо оруулж УИХ-ын гишүүн болж байсан. Өөрөөр хэлбэл Д.Зоригтод 20,000 мянган төгрөгөөр саналаа худалдаж, түүнийг чуулганы танхимд өөрсдийгөө төлөөлүүлэхээр суулгаж байсан түүх бий. Экс сайд Д.Зоригт сонгуулиар ажилласан хүмүүсдээ ч зангарагтай хандсан байдаг. Тэгвэл энэ мэт хэдэн сонгуулийн өмнөх үйл явдал одоо ч мөн байсаар л байна. Одоо бүр ил цагаандаа ч гарч байна даа. Өдгөө Г.Баярсайхан гэж нөхөр тус тойргоос хоёр ч удаа гараад байгаа. Чингэлтэйгээс хоёр ч удаа сонгогдсон эрхэм гишүүний хийсэн юм нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй л юм. Гэтэл саяхан Г.Баярсайхан иргэдэд нүүрс тарааж байна. Хөөрхий гэр хорооллын иргэдээ сонгууль болохоос өмнө харж үзэж байгаа нь энэ аж. Тэрбээр хэдхэн жилийн өмнө иргэдэд нүүрс тарааж болохгүй хэмээн Төрийн ордны индэр дээрээс хашгирч байсан. Тэгвэл өдгөө ам, үйлдэл нь зөрсөн үйлдэл хийж байна. Харин энэхүү нүүрсийн ямар мөнгөөрөө авч, яаж тарааж байгаа нь сонирхол татна.
Нэгжчин Л.Эрдэнэчимэг
Сонгууль дөхмөгц сэрдэг гишүүдийн адил Сонгинохайрханаас сонгогдсон Л.Эрдэнэчимэг гишүүн ч хөдлөж эхлэв. “Дахиад сонгогдмоор байна манайхаан та нартаа юу хийснээ хэлж яримаар байна” гэсэн эрхэм гишүүний уулзалтад сонгогчид нь ирэх нь ховорджээ. Уулзалтад ирэхээ больсон сонгогчидоо дуудахын тулд хатагтай Л.Эрдэнэчимэг нэгжээр далладаг болж. Хэрэгцээнд нь тулгуурлан хэн хэндээ ашигтай наймаа хийчихэж байгаа нь энэ гэнэ. Гэхдээ эрхэм гишүүнийг сандаргасан хүн нь О.Магнай. Хамтдаа жагссан найзууд нь ээлж дараалан бүгдээрээ чуулганы танхимд орж УИХ-ын гишүүн болж байхад О.Магнайд юугаараа дутахав. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд мань хүн эртнээс бэлдэж нүүрс бэлэглэж, иргэдийн алалцуулж байхад их хуралд суучихсан эрхэм гишүүн зүгээр сууна гэж үү. Зарим иргэд О.Магнай ямар мөнгөөрөө нүүрс тараадаг байна гэж эргэлзэж байна билээ. Үгүй шүү та О.Магнайг дутуу үнэлж байна. Цаадах чинь бизнесгүй мөртлөө баяжаад, томроод байдаг хүмүүсийн эгнээнд аль хэдийн орсон шүү дээ.
Д.Ганбатын ганган бэлэг
Бусдад бэлэг тарааж эгээтээ л өвлийн өвгөн мэт загнадаг хүнээр УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат тодорчээ. Тэрбээр Баянхонгор аймгаас өнгөрсөн сонгуулиар гарсан. Ирэх жил мөн л төрөлх нутгаасаа чуулганы танхимд суух сонирхолтой. Тиймээс л эртнээс “ахаа намайг бодоорой хэмээн Тунгалаг тамир кинонд гардагчлан” иргэддээ ирэх сонгуулиар гишүүнээ бодоорой хэмээн хөнгөн цагаан усны сав тарааж яваа аж. Гишүүн маань өнгөрсөн аравдугаар сард үндсэн ажлаа умартан нутагтаа сав тараагаад завгүй байж. Учир нь өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр чуулганы хуралдаанд Д.Ганбат гишүүнийг орж ирэхийг дуудаад, сүүлдээ хайгаад олдоогүй гэдэг. Түүнээс ангийн нөхөд нь Хилийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудлаар хариулт авах гэсэн ч тэрбээр нутгийнхандаа “доль хаяад” түмэн завгүй явж. Энэ мэт хаа сайгүй л бэлэг сэлт хөвөрсөөр байна. Удахгүй болох баярууд эрхэм гишүүдийн хувьд сайхан завшаан гэж хэлж болно. Нутгийн шинэ жил болж тэнд очиж шагнаж ивээн тэтгээд л, тэнд очиж нутгийн ахмад иргэддээ золгонгоо хэд гурван атгуулаад л. Энэ мэтчилэн удахгүй болох баяруудаар гишүүдээсээ бэлэг аваад байх нь байна шдээ. Хэрвээ та ямар нэг бэлэг авч чадаагүй бол ирэх сонгуульд гориолох, горилохоор санаархаж буй хүндээ л хандчихаж. Тэд чинь бараг гэрт чинь ирээд л гэм хоргүй царайлж байгаад л хөөрхөөн хэдэн юм өгчихнө дөө.
Сонгогдсон тойргийн иргэддээ бэлэг тараадаг дараагийн гишүүн бол Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан юм. Тэрбээр эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж байгаа аж.Гишүүн нутгийнхаа ахмадуудад 10 кг гурил өгөхөө амлажээ. Энэ талаар нэгэн жиргэгч “Гишүүнээ угтаж авлаа Дуучин Далантай, Эрдэнэцэцэг нартай ирэв. Ахмад бүрт 10 кг гурил өгөхөө амлав. 2015.12.01” хэмээн жиргэсэн байна.
Chuhal.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (December 08, 2015 10:57:12 am )
Ганбатын бэлэг өөртэй нь төстэй аятайхан бэлэг болсон байна.Юу л өгнө бүгдийг хамж аваад л бай. Хариуд нь бид өөртөө зөв, өөрийн бодолтой, өөрийнхөө сонголтоос ухрахгүй л гэдгээ харуулаарай. Одоо дарга даамал, гишүүн болох зүүдэндээ умбасан нөхөд та нарыг өлсгөж, ходоодыг чинь хонхолзуулж байгаад жаахан юм чулуудахаар булаацалдаж үнхээд л бидний дэгээнд орох загас л гэж ард түмнийг бодож энэ дөрвөн жилд өлсгөлөн ядуурлаар сойсон үр дүнгээ үзэх гэж байгаа нь энэ дээ. Аваад бай. Сонголтоо л өөрсдийнхөө итгэл үнэмшилээр хийгээрэй.
-
bu (December 08, 2015 11:27:53 am )
Ardchilsan namiin luibarchidiig buu songo egsen zuiliig nb bugdiig nb abaad bai
-
Zochin (December 08, 2015 11:33:13 am )
Hungun tsagaan jinhene hort havdar uusgegch shuudee hor taraaj bgaa yum bnadaa
-
Zochin (December 08, 2015 12:44:40 pm )
yooy! hahaha ed nar neeree ichihee baijeeee!!! muu malnuud.ard tumen mine dahij songoj amidraliinhaa hairan 4,5 jiliig aldav da..odoo ch erh bish ene 76-g songohgui blgui de.hashirsan hashirsan gehed odoo boloh blgui de. esvel ugui muu?!
-
Зочин (December 08, 2015 12:50:23 pm )
Өгсөнийг нь аваад бай нэхэж бгаад ч хамаагүй ав харин сонгуулиар сонголтоо зөв хийх хэрэгтэй иймэрхүү нүдний булайнуудыг л биш шүү!!!!!!!
-
tsog (December 08, 2015 1:17:17 pm )
omnoos ni icheed bvr bogs ylaichih umaa estoi ichih bylcharhaigvi lalryyd um daa heleh vg ch oldohgvi umaa
-
a (December 08, 2015 3:30:24 pm )
ganbati caana syyj bgaa sainbileg batbayar gej 2 ic .hih sydas ni tasarsan malnyyd bna zasag honichin nihiini chenj jargalsaihan ene cHAril uhaj joohon umtai bolson sainbelig 2 iin 10r angi tugssun angiinii hi man iihan haIGAAD OLOOGYI OORSDOOS NI ASUUHAAR TUGSSUN GEDEG HARIN BATBAYAR NI10 TUGSSON TURD ERGYYLI CAGDAA 2JIL HIISEN /HOOGDSON/ IIMEL MALNUUD ALBAN TUSHAAL ICHEHGUI HASHIJ TURIIG BUZARLAJ BNA
-
Сонгинохайрханд дүүргийн иргэн (December 09, 2015 11:48:10 am )
Бишрэлтийн Ундармаа авгай СХД-т нэр дэвшинэ гээд бас нүүрс тарааж байна. Бас хугацаа нь дууссан чихэр боов тараасан. Балай авгай ичдэггүй юм байхдаа
-
Anonymous (December 10, 2015 9:25:24 am )
Ардчилсан намаас нэр дэвшиж идсэн мөнгөө үрэхгүй байхыг хүсье. Тэртээ тэргүй ардууд АН ыг дэмжихгүй учир Монголынхоо банкинд хадгалуулж эх оронч зан чанар жаахан ч гэсэн үнэртүүлээрэй.
-
Anonymous (December 10, 2015 9:29:12 am )
Улсаа хоосортол , иргэдээ өлстөл идсэндээ энэ АН ын луйварчид. Тэр мөнгөнөөсөө дуслын төдийг гаргаж иргэдийг хуурч саналыг нь худалдан авахыг хүсч байна. Та нарын бүх хөрөнгө тэртэй тэргүй ард түмний хөрөнгө шүү. Эд нар хөдөлмөрлөж олоогүй улс, ард түмнийг луйвардаж мөлжиж авсан мөнгө.
11 Comments