antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 1 comment

“ХАЛХ ГОЛЫГ ХАРЛУУЛАХ” ЧӨЛӨӨТ БҮС

нийтлэсэн Admin
olloo_mn_1449537306_halhgol

Үндэсний их баяр наадмын урд орой Монголын парламент Дэлхийн II дайны ул мөрийг хадгалж үлдээсэн үржил шим, ирээдүйн асар их үнэ цэнэ бүхий Халх голын хязгаар нутгаа чөлөөт бүс болгон зарлаж билээ.

Долоон мянган хөлбөмбөгийн талбай, эсвэл 7.1 сая хүн 0.7 га хэлбэрээр өмчилж болохуйц өргөн уудам энэ орон зайд “Чөлөөт бүс” гэдэг тоглоомын тусгай дүрэм үйлчлэх, газар нутаг хөрс шороогоо эргэлтэнд оруулж, гадныханд чөлөөтэй арилжих нөхцлийг УИХ-ын 75 дугаар тогтоол бүрдүүлж өгсөн юм.

Манайханд чөлөөт бүс байгуулан амжилттай хөгжүүлсэн туршлага огт байдаггүй. Хойд, урд хил дээрх чөлөөт бүсүүд гэхэд захиргааны ганц хоёр байшин, уртаа гэгчийн том хашаанаас хэтэрч гавьсан зүйлгүй арваад жилийг элээж байна. Эгэл жирийн иргэдэд хаалттай ийм хоосон хашаа хороонууд үр дүнгээ өгч амжаагүй байхад урд өмнөхөөсөө хэдэн зуу дахин их хэмжээтэй чөлөөт бүсийг Дорнодын тал нутагт, Буйр нуураас урагш 500 мянган га талбайд байгуулахаар болчихлоо.

Энэ сайхан нутгаа бид дайны цагт зэр зэвсгийн хүчээр булаалгаагүй атал энхийн цагт эдийн засгийн аргаар алдчихаж байна уу гэж бодохоос өөрийн эрхгүй гол харлаж, сэтгэл шимширнэ. Үеийн үед тааваараа нүүдэллэн амьдарч, идээшин дассан нутагтаа виз даруулж зорчих боллоо. Малаа хаана бэлчээх вэ хэмээн халаглаж суугаа нутгийн иргэдийг яалтай. “Халх гол” төслийн удирдагч Ж.Энхжаргал “Халхголын 500 мянган га-д бүхэлд нь хашаа татахгүй ээ. Одоохондоо 49 мянган га-г нь л хамгаалалтад авна” гэж байна лээ. Гэвч үлдэх 90 хувийг хэрхэн ашиглахаа ирээдүйд шийдвэрлэх тул энэ өргөн уудам газар нутгийн хувь заяа чөлөөт бүсийн захирагч гэх ганцхан хүний гарт бүрэн шилжих нь тодорхой юм.

НҮБ-ын шинжээчид чөлөөт бүсийг “Улс орнуудын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт байршдаг, гаалийн татвар, санхүүгийн олон тооны хөнгөлөлт эдэлдэг, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдааны зориулалттай гадаадын фирмүүдийн хязгаарлагдмал дүүрэг” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл  Чөлөөт бүсийг “Улс доторх улс” хэмээн нэрлэж болно. Халх голын газрыг “Зевхөн дотоодын аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж, ашиглана” хэмээн тайвшруулж байгаа ч гаднаас ажиллах хүч оруулах эрх нь нээлттэй.   Түүгээр ч зогсохгүй гадаад ажилчдын тоонд ямар нэгэн квот, хязгаар байхгүй. Мөн гадаад иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол “ажлын байрын төлбөр”-өөс бүрэн чөлөөлөгдөнө гэдгийг Чөлөөт бүсийн хуульдаа тусгачихсан байгаа.

Манай бизнесмэнүүд дотоодын мэргэжилтэи ажилчдаас илүү урд хөршийн хямд ажиллах хүчийг шүтэж, хэдэн арван мянгаар нь оруулж ирдэг нийтлэг үзэгдэл бий болсон. Түүнчлэн Монгол иргэдийн нэрээр бүртгүүлсэн, хамтран хувь нийлүүлж эзэмшдэг Хятад, Солонгос компани ч байна. Энэ жил Халхгол суманд Монгол хүний нэрээр зөвшөөрөл авсан Хятадууд хадлан бэлтгэсэн тухай бишгүй л шуугилаа. Р.Бурмаа сайд “БНСУ махны, сүүний фермүүдийг буцалтгүй тусламжаар барьж өгнө.
Мөн загвар хөдөө аж ахуйн ферм байгуулна. Халх голд БНХАУ-аас 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн ярьж яваа нь чөлөөт бүс хэнд зориулагдаж, ямар ашиг сонирхолд үйлчлэх гээд буйг илчлэх мэт. Юутай ч Дорнод хилийн шугамаас дотогшоо олон зуун км-ийн тойрог бүсэд газар тариалан, мал аж ахуй эрхлэх нэрийдлээр хэчнээн хэмжээний гадаад ажилчин оруулах, хэчнээн мянган Хятад, Солонгос иргэн тодорхой хугацаагаар суурьшин амьдрахыг хянаж цагдах эрхзүйн чадамж Монгол төрд үгүй аж.

Халх голд чөлөөт бүс байгуулах нь эдийн засгийн хямралыг даван туулахад дэм болно хэмээн сурталчилж буй. Гэтэл чөлөөт бүсийн хуулиар тогтоосон татварын онцгой дэглэмийн дагуу Халх голд үйлдвэрлэж боловсруулсан ХАА-н бүтээгдэхүүнд экспортын гаалийн татвар тэг хувиар ногдуулах аж. Харин тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол руу нэвтрүүлэхэд өндөр татвартай. Тэгэхээр Халх голын хөрс шороо, чөлөөт бүсийн ашгийг хэн хүртэж таарах нь вэ.

Гадаад орнуудад хөдөө аж ахуйгаар дагнасан чөлөөт бүс байдаггүй бөгөөд газар нутгийн хэмжээний хувьд бага байдаг. БНХАУ-д гэхэд хамгийн ихдээ 10-12 мянган га талбайтай чөлөөт бүс гэж байх аж. Манайхтай бөөр нийлэн орших Казакстан улс 6000 га талбайгаа чөлөөт бүсэд зориулжээ. Үүнээс харахад хамгийн өргөн уудам газар нутгаа чөлөөт бүс болгон зарласан улсаар Монголчууд бид тодроод байна.

Өнгөрсөн намар хойд хөрш саань гадаадын иргэн, аж ахуйн нэгжид 10 жилээс дээш хугацаагаар газар ашиглуулах, түрээслэхийг хориглосон хууль гаргалаа. Өвөр байгалийн хязгаарт хэдэн арван мянган га газрыг хагас зуун жил хүртэлх хугацаагаар Хятадуудад түрээсэлсэн нь ихээхэн маргаан дагуулж, эцэстээ ийм шийдэлд хүргэсэн болов уу. Бид ч бас үүнээс сэрэмж авч, алхам тутамдаа анхаарах л учиртай.

“Эрүүл, органик хүнс ногоо, мал, махан бүтээгдэхүүнээр импортыг орлуулж, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэх” гэсэн салбарын яамны бодлогыг хэн ч эсэргүүцээгүй. Харин дэлхийн хаана ч байхгүй өрөөсгөл жишиг тогтоож, асар уудам талбайг чөлөөт бүс нэрээр талхлан доройтуулах, хилийн гүн дэх их хэмжээний газар нутагт харь иргэдийн бүхэл бүтэн суурьшил үүсгэх гэсэн “оролдлого” Монгол хүн бүрийг бухимдуулаад байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд жирийн иргэдээс эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, улстөрийн хүрээнийхэн дунд Халх гол чөлөөт бүсийг эсэргүүцсэн, цуцлахыг уриалсан  тэмцэл хөдөлгөөнүүд хүчтэй өрнөсөн. Гэвч 75 дугаар тогтоолыг санаачлан батлуулсан сайд Р.Бурмаа тэргүүтэн “Ичсэн хүн хүн ална” гэгчээр зүтгүүлсэн хэвээр байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй биш биз хэмээн хардахад хүргэж байна.

Салбарын сайд нь ХАА-н мэргэжилгүй, тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч үзээгүй нь орон нутгийн иргэдийн ажил төрөл, амьдралын онцлог, уламжлалт хэвшлийг эс хайхрахад хүргээд байна уу. Ядахдаа л ХАА-гаа эрүүл цэвэр, органик байдлаар хөгжүүлэн бүтээгдэхүүнээ экспортлож буй бусад орны жишгээс гажмааргүй юм.

Харин УИХ иргэд олон нийтийн хүчтэй эсэргүүцэл дунд удтал таг дуугүй суусны эцэст чөлөөт бүсийн тухай 75 дугаар тогтоолоо эргэн харж магадгүй болсон нь “Халх голд органик үйлдвэрлэлийн бүс байгуулах тухай” тогтоолын төсөл гэнэ. УИХ-ын арваад гишүүн хамтарч өргөн барьсан энэ төсөл батлагдчихвал Халх гол дахь ХАА-н үйлдвэрлэлийг Чөлөөт бүсийн хуулиас “суга татан” гаргана гэсэн үг. Тогтоолын төслийг арванхоёрдугаар сардаа багтаан хэлэлцэнэ гэсэн сураг байна.

Монголын баялаг болсон байгаль орчин, хөрс шороог Монголчууд биднээс өөр хэн ч хайрлахгүй. Төрийн эрх барьж буй нам хүчин, улстөрчид маань атга сөөмхөн газар шорооны төлөө амиа өргөн тулалдаж явсан баатарлаг дээдсийнхээ түүхийг санаж, Халх гол чөлөөт бүсийн асуудалд эх оронч байдлаар хандаасай. “Халх голыг харлуулах” чөлөөт бүс цуцлагдаж, хамаг олныг баясгаасай.

Зууны мэдээ
Г.Алтанхуяг /судлаач/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • эв эеkkk (December 08, 2015 11:44:19 am )

    нэг удаа ч болов эх ороно газар шороогоо хайрлаж өөрийн сэтгэлээр хандаач гэж 76-гаас гуйж байна .битгий хоноцын сэтгэлээр хадаачээ.

antalya rent a car