Саяхан Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшлийн газарт “Баянгол” эмнэлгийн захилгаар барилга барихаар төмөр хаалт, хаашаа барьсныг улсын эмнэлгийн харуул хамгаалалтынхан буулгасан юм.
“Баянгол” эмнэлгийн барилга барих гэж байгаа талбай нь Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшлийн газарт багтдаг бөгөөд тус эмнэлгийн цахилгаан, дулааны гол магистраль шугам байрласан, барилга барих боломжгүй онцгой бүс юм байна. Энэ бүснээс зүүн тийшээгээ 6 давхар лаборатори барихаар зураг төслийг гаргаад байгаа аж.
Энэхүү эрчим хүч, дулааны төв сүлжээнээс ганц эх нялхас ч биш “Баянгол” эмнэлэг ч мөн дулаан, усаа авдаг байна. “Баянгол” эмнэлэг Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн хооронд дахь газрын маргаан 2013 оноос өдийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Баянгол” эмнэлгийн удирдлагын заавраар барилгын ажилчид Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газар руу 4 удаа “довтолжээ”.
Улсын эзэмшлийн газарт барилга барих гээд зүтгээд байгаа учир нь 2012 онд Хотын дарга байсан Г.Мөнхбаярын гарын үсэгтэй газар эзэмших бичигтэй гэдэг байна.
Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Анандра “Баянгол эмнэлгийнхэн амралтын өдөр л далимдуулж, нүх ухаж, хашаа хатгадаг. 2013 оны 5-р сард улсын төсвийн мөнгөөр бетон хашаа хийсэн байсныг эвдэж нүх ухах гэж оролдсон. Баянгол эмнэлгийн удирдлагууд бидэнтэй уулздаггүй. Гүйцэтгэгч компанийнхнаараа иймэрхүү дайралт хийлгэж тэмцэлдүүлээд байх юм. Г.Мөнхбаяр даргын үед зөвшөөрөл авсан гэж тайлбарладаг. Түүнийгээ бидэнд ч үзүүлдэггүй “гэж тайлбарлаж байна.
Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн газарт халдсан энэ асуудлыг цэгцлэх, маргааныг таслах талаар ямарч арга хэмжээ авдаггүй байна. Энэ талаар та анхаарч, дүүргийнхээ төдийгүй улсынхаа цор ганц гэгддэг, эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн гуравдахь шатлалын лавлагаа тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийг лаборатори барих газаргүй болгохгүйн төлөө ажиллаач ээ.
Т.Сувдмаа
times.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 04, 2015 11:21:54 am )
bayangol emneleg bolio yer ni huviin emnelguud arai denduu unetei bolson bnlee uvduh erhgui bolood bna shuudee ene niigemd
-
daria (December 04, 2015 12:20:22 pm )
orosoo dargiin gariig xundruulbel yu ch bsan BUX YUM OK OK OK gej bgaaa bayangol duuregtei xolbootoi mash tom asuudal bdag baix aa
-
zochin (December 04, 2015 1:55:30 pm )
Naad Orosoo chin uuriin tolgoi baihgui.Erdeneed zoduulaad ugeer ny yvdag geseen.Heleed nemergui,songuuliar l avch haya daa
-
zochin (December 04, 2015 2:00:54 pm )
bayangol duureg turiin alba bish turliin alba bolson duureg deerxi xun unen xellee erdeneed xelbel taarna daliu baridsan barilgaas abxuulaad ix yum baina shuu dee orosoo chi shudraga baij chaddag biluu
-
уншигч (December 07, 2015 2:33:00 am )
ЭНЭ ЗАЛУУ ЧИНЬ ГАЙГУЙ ДАРГА ЮМ ЬИШ УУ? ОВОО УДААН ТЭСЭЭД БАЙХИЙГ БОДОХОД ЭСВЭЛ элбэгдоржийн ДУУ ЮМ БОЛОВ УУ?
5 Comments