antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2015 39 comments

Гавъяа хэнийх вэ? төсөл АН-ыг гайтууллаа

нийтлэсэн Admin

Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?, ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?, “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн гавъяа хэнийх вэ?, 8 хувийн зээлээр 15 мянган өрхийг оруулсан гавъяа хэнийх вэ? гэх мэт хэн нэгэн гавьяатныг хайсан бичигтэй сурталчилгаат самбар хотын төвийн гудамжуудад тавигджээ. Улаанбатаарын өнгөтэй, өөдтэй гэх бүх гудамжинд тавигдсан тус реклам нь олон нийтийг ойрын хэдэн сардаа ярих яриатай болгож орхив. Бас АН-ыг айхтар том онигоонд орууллаа.

7n5u3npq9mv2khpbsqsrjqrgaq

Хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй зүйл бол энэ рекламыг хэн, хаанаас тавиулав гэдэг юм.Шууд утгаар нь ойлговол энэ бүх ажлыг эхлүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар, тэргүүн Н.Алтанхуягийн гавьяа. Цаашлаад түүний ажлыг үргэлжлүүлж буй Шийдлийн Засгийн газар, тэргүүн Ч.Сайханбилэгийн гавьяа болж харагдана. Энэ өнцгөөс нь харвал Н.Алтанхуяг эсвэл Ч.Сайханбилэг өөрийн хийсэн ажлаа рекламдах гэсэн оролдлого гэж хардаж болно.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус рекламыг АН дотроосоо явуулсан ч удирдлагууд нь болох З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар мэдээгүй гэнэ. Бас Н.Алтанхуяг ч өөрөө мэдээгүй гэх. Бас нэгэн өөр эх сурвалж “АН айсуй сонгуулийн пиар-аа хийж байгаа нь энэ” гэв. Гэтэл тус намын удирдлагууд өчигдөр л рекламын талаар олж мэдэж “Ийм бодлогогүй, хачин зүйл хийсэн нөхрийг олж хариуцлага тооцох ёстой. Энэ бол АН-ыг аварсан биш алсан үйлдэл боллоо” гэж “хилэгнэсэн гээд хэргийн эзнийг олох мөрдлөгө тууштай явагдаж байгаа аж”.

Сонгуулийн өмнөх эмзэг цаг үед ийм хачин зүйл хийж АН-ыг хорлосон нөхдүүдийг удирдлагууд нь нилээн хатуухан шийтгэх бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус рекламны самбаруудыг хотын төвийн гудамжуудад байршуулахад нийт 200 сая төгрөгийг гарлагадсан аж. Цаашлаад 21 аймгийн төвд байрлуулахаар бэлтгэж байжээ. Харин иргэдийн дургүйцлийг хүргэж тоглоом, шоглоом болж буй учир аймгийн төвүүдэд самбар байрлуулах ажлаа цуцлахаар болсон байна.Мөн хотын төвд байрлуулсан самбаруудаа ч буулгахаар болжээ.

Дөрвөн жилийн өмнө МАН-ын дэргэдэх залуусын байгууллагаас “Би бодохдоо” нэртэй төслийг хэрэгжүүлж байв. МАН-ынхан тус төслөөр дамжуулан өрсөлдөгч намаа дарах зорилготой байлаа.

2oefutm4gaq02jgalduse9ero7

Тэд,

Би бодохдоо… Дорлигжавыг Зоригийн хэргийг нягтлаасай гэж боддог

Би бодохдоо… АН хүний амь хүний эрх чөлөөгөөр бойкот хийхээ болиосой гэж боддог.

Би бодохдоо Алтанхуягийг нөөцөлсөн махаа хямдруулаасай гэж боддог

Би бодохдоо Батхүүг Энержи ресурсийн хувьцаагаа төрд өгөөсэй гэж боддог

Би бодохдоо Баярцогтыг болд төмөр ерөөгийн ордоо ил болгоосой гэж боддог гэх мэтээр бичиж, ярьж байлаа.

Гэтэл тус төсөл нь эргэж өөрсдийг нь ороож АН-ын бойкотод оруулсан юм. Өөрөөр хэлбэл АН-ынхан үүгээр нь сөргүүлж МАН-ынханыг доош нь хийж орхисон юм.

Тэд..

Би бодохдоо..

С.Баярыг олон эхнэргүй байгаасай гэж боддог

М.Энхболдыг Улаанбаатарын газрыг зараагүй байгаасай боддог гэх мэтээр хариуг нь барьсанаар МАН-ынхан онигоонд орж тус төсөл амжилтгүй болж байв.

Яг үүнийг АН-ынхан дөрвөн жилийн давтаж орхисон нь энэ.

Тус нам хийсэн ажлаараа өөрсдийгөө сурталчлах гэж “Гавъяа хэнийх вэ” төслийг эхлүүлсэн ч олны нийтийн талархлыг биш дургүйцлийг хүргэж орхилоо. Энэ нь алсуураа АН-ыг ч хорлож байгаа юм.Монголчууд хэзээнээс л биеэ магтсан хүнд дургүй. Яг л тэр зангаараа уг төслийг хүлээж авлаа. Тийм ч учраас АН-ын нэр хүнд шалдаа буулаа гэж болно.

Гитарчин Өөжгий “Миний 1990 оноос хойш тууштай дэмжиж ирсэн АН-ын мэдрэл ингэтлээ муудсан нь хэний гавъяа вэ?” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн ая зохиогч Б.Наранзун “Ард иргэдээс гавъяа нэхдэг ийм хэрүүлч, заргач, гомдомтгой улс төрчдийн үйлдлээс болж бүхэл бүтэн нам онигоо боллоо. Хүн ам гурван сая хүрсэн гавъяа хэнийх вэ гэж бичихгүй байх чинь. Солиорчихоогүй л байлтай” гэж хэлсэн байна.

Тэр бүү хэл уг төслийг шоолж, шоглосон хувилбаруудыг хүртэл гаргажээ. Тухайлбал, “Хоёр хүүхэдтэй болгосны гавъя хэнийх вэ?, Өвлийн идэштэй болсны гавъяа хэнийх вэ?, Заазуур иртэй байдаг нь хэний гавъяа вэ?, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бүжиглэсний гавъяа хэний вэ?” гэх зэргээр шоолж, элэглэжээ.

33e6uarqq5heb5rpb17cndbvo9

Нэг хэсэгтээ л энэ үг моодноос гарахгүй иргэдийн дунд, тоглоом, шоглоомоор яригдсаар байх нь.

Ямартай ч иргэд уг төслийг маш ихээр буруушааж байна. Үнэхээр сайн ажил хийсэн бол ингэж хэлэлүүлтгүй мэднэ. Гэтэл заавал хийсэн ажлаа гавъяа болгож өөрсдийгөө гавъяатнаар тодруулах гээд байгаа нь АН-ыг муухай харагдуулж, нэр хүндийг унагаж байгаад л гол учир байгаа юм.

Т.Хулан

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Ganaa (December 04, 2015 11:21:38 am )

    АРД ТҮМЭН АЖИЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ БОЛСОН ХЭНИЙ ГАВЬЯА ВЭ.

    • Anonymous (December 07, 2015 8:12:45 am )

      дарга нартаа мэдэгдэхгүй ийм юм хийж байдаг нөхрийг олж хатуу хариуцлага тооц

  • БОЛДХУЯГ (December 04, 2015 11:23:04 am )

    Олон байгууллага хаалгаа барьж, борлуулалтгүй болсоноос ажилчдаа халж дампуурсан нь хэний гавьяа вэ

  • БОЛДХУЯГ (December 04, 2015 11:24:02 am )

    Олон байгууллага хаалгаа барьж, борлуулалтгүй болсоноос ажилчдаа халж дампуурсан нь хэний?

  • зззочиночиночинЗочин (December 04, 2015 11:46:01 am )

    Өрийн дарамтанд орсон нь хэний гавьяа вэ?өдөр шөнөө мэдэхгүй харанхуй утаанд байгаа нь хэний гавьяа вэ?

  • Anonymous (December 04, 2015 11:52:00 am )

    Ажилгүй орлогогүй Монгол хүмүүс арай ядан өдөр хоногийг өнгөрөөж байгаа хэний гавьяа вэ?

  • Anonymous (December 04, 2015 11:53:13 am )

    Өмхий үнэрийг утаагаар дарж, угаартахын даваан дээр өмхийгээр сэрж байгаа нь хэний гавьяа вэ?

  • hahahah (December 04, 2015 11:57:50 am )

    ha ha boow bosood boldoggui henii gawiya we…..viagra yu AN-iih uu…

  • Anonymous (December 04, 2015 12:04:12 pm )

    Mongol uls olon terbum dolllariin orond orson bga n heni buruu ve

  • Zochin (December 04, 2015 12:04:50 pm )

    МОНГОЛ УЛС ӨРӨНД БАРИГДСАН НЬ ХЭНИЙ ГАВЬЯА ВЭ.

  • Anonymous (December 04, 2015 1:04:10 pm )

    АН онигоо, хүмүүсийн санаагүй онигоог өөрсөд дээрээ сайхан зохиож өөрсдийгөө гоё аллаа.

  • Зочин (December 04, 2015 1:10:08 pm )

    Ажилтай орлоготой Монголоос Ажилгүй, орлогогүй Монгол болгосон нь хэний гавъяа вэ?, иргэн бүрээ өрөнд оруулсан нь хэний гавъяа вэ?

  • mongol ulsiin irgen (December 04, 2015 1:14:15 pm )

    Bidni orlogo muudaj, gemt hereg ehsej baigaa henii gaviyaa ve????

  • nambus (December 04, 2015 1:42:41 pm )

    gavya bish mongo ugaalt

  • nambus (December 04, 2015 1:43:40 pm )

    1300 bsan S 2000 bolson henii gavya bee

  • зочин (December 04, 2015 2:09:01 pm )

    ТАНСАН ЗАМ ТАВЬЖ АРД ТҮМНИЙГ ОСОЛ АВААРТ ОРУУЛЖ ОЛОН ХҮНИЙГ ҮР ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХ ГЭР БҮЛЭЭС НЬ ХАГАЦУУЛСАН ГАВЪЯА ХЭНИЙХ ВЭ.

  • any (December 04, 2015 2:10:42 pm )

    muu sain huulznuud
    nowsh gj uur hureed baikh yum ugluu garhar buun loozon tawitsan arai l amair doromjilj bna mal ayatai l huurah yum

  • Аагий (December 04, 2015 3:00:06 pm )

    Улс орон өр ширэнд баригдаж ард нийт туйлдаж байгаа хэний гавъа вэ

  • Ээээ л дээ ичиж үхмээр юмаа (December 04, 2015 3:10:58 pm )

    Ийм олгой толгойтой хүмүүс юм уу иргэдээ доромжилхоо болимоор юмаа шившиг 2,,,,,,

  • талх (December 04, 2015 3:56:57 pm )

    900₮ байсан талх 1350₮ болсон нь хэний гавъяа вэ?

  • Vxer Mongolchuud (December 04, 2015 6:11:33 pm )

    C.batbold Ebe Bayartsogt Batvvl geed Noxoin Golognvvd buruutai

  • Daamii (December 04, 2015 7:42:19 pm )

    Улс орон ард эүмнээ өрөнд оруулж хойч үеээ хоослож байгаа нь хэний гавъяа вэ?
    Ард иргэдийн толгойг угааж төрийн өндөрлөгт гарсан нь хэний гавъяа вэ?
    Өөрсдийнх нь уриа лоозонд зохисон хариултыг ард түмэн өгнө ш дээ
    2016 оны сонгуулийг 2012 оныхтой адил болгохгүйг ард түмэн минь мэдэж дээ

  • Галдан хааны сүнс (December 04, 2015 9:28:20 pm )

    Ард түмний мөнгийг бонд нэрээр хуссан новшнууд ард түмнийг ямар байдалд хүргэснийг бодохоор бүгдийг чинь шонд өлгөсөн ч багадна

  • Anonymous (December 05, 2015 1:30:14 pm )

    Улсаа худалдсан Гай хэнийх вэ

  • Irgen (December 05, 2015 8:09:14 pm )

    Estoi mal tolgoitoi nam yum daa minn ardchilsan nertei nam

  • Зочин (December 05, 2015 8:23:07 pm )

    Монголчууд 3 сая болсон нь хэний гавьяа вэ Түүний 90%-нь Банкны зээлтэй энэ нь хэний гавьяа вэ. Хууль гэж гууль болсон энэ хэний гавьяа вэ.

  • ард түмэн (December 05, 2015 9:16:44 pm )

    төрийн мөнгө,бондыг мөнгийг хулгайлж, түмэн олныг өрөнд баригдуулан, ядууралд оруулан боймилсон төр засгийг дампууруулж шалны арчуур болгосон нь хэний гавьяа вэ

  • Zochin (December 06, 2015 3:00:03 am )

    Offshore dansandaa say dollartai bolson ni bayartsogtin gawya

  • Demiirel (December 06, 2015 8:24:57 am )

    Ard tumen yaduurch ulsuj ehelsen ni henii gewya we

  • Goy (December 06, 2015 8:26:06 am )

    Ene ih ur henii gawya we.

  • oogii (December 06, 2015 10:27:57 am )

    Ard tumen ajilgui bolj,urund orj bgaa ni henii gawiya we,ardhilsan namiin gawiyaa.,,.,.,…

  • Anonymous (December 06, 2015 11:55:13 am )

    Хүн шиг амьдарч чадахгүй байгаа нь хэний гавъяа вэ? Улс шиг хөгжиж чадахгүй байгаа нь хэний гавъяа вэ?

  • ИРГЭН (December 06, 2015 12:02:15 pm )

    ШИЙЛЭГДАМБЫГ ШИВТРИЙНДАМБА БОЛГОСОН ХЭНИЙ ГАВЬЯА ВЭ

  • 1 (December 06, 2015 1:34:11 pm )

    АН ингэж муугаараа дуудуулах болсны гавьяа нь хэнийх вэ?

  • teneruud (December 06, 2015 5:15:37 pm )

    AH -iin gabya shuu der

  • ИРГЭН (December 06, 2015 5:37:35 pm )

    ЭХ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАССАН НЬ ХЭНИЙ ГАВЬЯА ВЭ

  • ИРГЭН (December 06, 2015 5:43:25 pm )

    МОНГОЛЫН ХҮН БҮР ЗУРГААН САЯ ДОЛЛОРЫН ӨРӨНД ОРУУЛСАН НЬ ХЭНИЙ ГАВЬЯА ВЭ

  • ээбий (December 06, 2015 9:18:15 pm )

    монгол хүн бүрийг өрөнд оруулж ,ажилгүй болгож, сайхан амьдралыг мөрөөдөл болгосон гавъяа хэнийх вэ

  • ДААГИЙ (December 07, 2015 6:57:07 am )

    Төрийн хийх ёстой зарим ажлыг л хийсэн шүү дээ. Энэ бол төрд ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг билээ. Гэтэл үүнийгээ гавьяа болгон магтан дуулж байгаа нь буруу л байна даа.

antalya rent a car