antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2015 8 comments

Мулгуу дарга нарын балгаар иргэд хөлдүү маханд ороогдон нас барж байна

нийтлэсэн Admin

14491966565660fc7001c75

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомт улиралд 14 хоног нээгдэн иргэдэд боломж олгох тухай яригдсан. Энэ асуудлыг бататган Дорноговь аймгийн ИТХ дарга Г.Ганбаатар иргэдтэй уулзахдаа “Ханги-Мандалын боомтоор мах гаргах боломжтой болчихлоо” хэмээн ярьжээ. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилготойгоор  ийм яриа гаргасны үрээр малчид хилээр мах гаргахаар очсон ч асуудалтай тулгарчээ. Юу вэ гэвэл Засаг дарга П.Ганхуяг “Тэр муу Г.Ганбаатар мах гаргах, гаргахгүйг шийдэхгүй” хэмээн уурлаж цагдаагийн дэд даргадаа хилээр 1 кг мах ч гаргаж болохгүй хэмээн үүрэг өгчээ.

Энэ хоёр даргын маргаан аль дээр үеэс эхтэй бөгөөд Г.Ганбаатар нь П.Ганхуягийгаа ИТХ-аараа огцруулж байсан удаатай юм. Нэг дарга нь мах гаргана гээд, нөгөө нь үгүй гэсэн зөрчилдөөнөөс болоод ихээхэн хэмжээний махтай очсон  иргэд яахаа ч мэдэхээ байсан байна.

Ингээд  11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд хил хаагдах гээд байсан учир иргэд багахан хэмжээний хөлдүү махыг биедээ ороон, хувцас дотроо нуун хилээр  гаргахаар оролдож эхэлжээ. 11 дүгээр сарын 24-ны өдөр Хатанбулаг сумын харьяат Л.Ганбаяр биедээ ямааны арьс нөмөрч, мах биедээ ороон хилээр гарах гэж байгаад шалган нэвтрүүлэх дээр зүрх нь хаагдан нас  барсан байна. Өвлийн тэсгэм хүйтэнд Хилийн боомтоор биедээ хөлдүү мах биедээ ороон 2-3 цаг гадаа зогссон зэргээс улбаалан хөлдөх, осгох, дулаан газар оронгуутаа цочролд орох байдал хэд хэдэн удаа бүртгэгдсэн ч орон нутгийн удирдлагууд холбогдох арга хэмжээ авч байсангүй.

Мөн нэг эмэгтэй биедээ хөлдүү мах ороон скочдоод Хятад улсын хил гарч амжсан байна. Тэгээд биедээ ороосон махаа хутгаар салгах гэж яарч сандран гэдэс рүүгээ дүрж  сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ.

Үүнээс гадна, олон хоногоор хилийн боомт дээр гацсан иргэд архидах, зодолдох зэргээр амь насаа алдсан тохиолдол хилийн наана, цаана цөөнгүй бүртгэгджээ.
Орон нутгийн удирдлагууд хоорондын өрсөлдөөн, амбиц, хариуцлагагүй байдлаас үүдэн иргэд амь насаа алдсан гэх үндэстэй юм.

Иргэд ийнхүү амь насаа алдаж байх хооронд Дорноговь аймгийн газар нутгаа хятадуудад зарсан гэгддэг Засаг дарга П.Ганхуяг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарыгаа огцруулах ажлыг илүүд үзэн, Ганхуяг нь ханцуй шамлан орсон байна.

Нэг намын хоёр дарга ийн уралцах болсон нь хэн нь УИХ-ын сонгуульд нэр дэвших вэ гэдгээс холбоотой.  Өчигдөр болсон Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаараа Г.Ганбаатарыгаа ИТХ-ын даргаас огцруулах асуудлыг шөнийн 03 цаг хүртэл авч хэлэлцжээ. Засаг дарга П.Ганхуягын баг хүчтэй байсан учир Г.Ганбаатар буруугаа хүлээн “УИХ-д нэр дэвшихгүй” гэдгээ зарлажээ. Үүгээр ч зогсохгүй П.Ганхуягынхаа өмнө сөхөрч, уйлж дуулан буруугаа хүлээсэн байх юм. Ямартай ч Засаг дарга П.Ганхуяг Г.Ганбаатарыгаа сөгдөөд, уйлах хэмжээнд хүртэл дарамталсан байна шүү.
Ханги-Мандалын боомтоор  хөлдүү мах биедээ ороосон  9 хүн нас барсан гэх мэдээлэл сошиал ертөнцийн фэйсбүүк, твиттерын хуудсаар хамгийн халуун сэдэв  болж байна.

Эрхэм Ерөнхий сайд аа! Дорноговь аймгийн ИТХ дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг нарын хоорондын эрх ашгийн сонирхлын зөрчил явагдаж байх зуур иргэд амиа алдаж нэгээхэн ч арга хэмжээ авахгүй байгаад эдгээр дарга нартайгаа хариуцлага тооцооч ээ.

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Бат (December 04, 2015 12:55:28 pm )

    Ингэж ч доош орох гэж

  • zochin (December 04, 2015 1:22:40 pm )

    yooy arai dendenee

  • Gegee (December 04, 2015 3:15:14 pm )

    Mulguu darga nariin hariufslagagui alhamaas bolj ingej archaagaa aldah gj de buruutand ni hatuu hariutslaga tootsoj dahij turiin alband ajilluulahgui bh heregtei sht hedhen haltar yanaas bolj amia aldah ch gj de hairan ami bga

  • зочин1 (December 04, 2015 3:25:16 pm )

    сүүлийн 25-30 жил төр барьсан урвагчдаас болж ард түмэн ингэж ядуурал гутамшигийн туйлд орох гэж….

  • туяа (December 04, 2015 5:21:48 pm )

    Төрд олигтой хүн гарахгүй, дандаа идэж уух сонирхолтой хүн байхаар ард түмэн жирийн хүмүүс эмгэнэлтэй байдалд хүрдэгийн жишээ энэ дээ

  • нараа (December 05, 2015 7:53:55 pm )

    нэг биш тал гулууз махны үнэтэй амь. хэдхэн монголчууд маань үрэгдсээр

  • зочин (December 05, 2015 11:27:21 pm )

    Сүүлийн үеийн буюу өнөөгийн төрийг барьж буй улс орны эрх ашгаас хувийн эрх ашигаа бодсон ардчилалыг өмчлөн иргэдийг хоёр хуваан талцуулсан улс орныг өрөнд унагаж бусдын эрхшээлд оруулах гадны даалгавартай хувиа бодсон этгээдүүдийн үйл ажиллагааны үргэлжлэл юм Ард иргэдээ эх орноо бүрэн бүтэн авч үлдэх намын нэрэн дор бөөгнөрсөн увайгүй этгээдүүдээссалах цаг болжээ.Сонголтоо зөв хийхгүй бол ирэх сонгуулийн дараа бидэнд гишгэх газар олдохгүй болох болов уу Гишгэх газаргүй бол хөлөөр яахав,….

  • Anonymous (December 07, 2015 9:42:06 am )

    Хөөрхий доо монгочууд минь. Мөхөж байгаа ард түмэн

antalya rent a car