antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2015 6 comments

ОУХМ Э.БЭХБАЯР ШАГНАЛЫН 4200 АМ.ДОЛЛАРАА ХУЛГАЙД АЛДЖЭЭ

нийтлэсэн Admin
 ОУХМ Э.Бэхбаяр шагналын 4200 ам.доллараа хулгайд алджээ

Хэдхэн хоногийн өмнө Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 5000 ам.доллараар шагнуулсан ОУХМ Э.Бэхбаяр түүний багш МУГТ А.Энхээ, Олон Улсын шүүгч Л.Болормаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь Э.Бэхбаяр тус “Алтан Гранпри” тэмцээнээс мөнгөн медальтайгаа хамт хүртсэн шагналын 5000 ам.долларынхаа 4200 ам долларыг ирэх замдаа хулгайд алдагдсан байна.

Э.Бэхбаяр Бакугаас буцахдаа мөнгөө тоолоод тоо ёсоор нь багшдаа хадгалуулжээ. Ингээд Бээжинд ирээд хоол идэхээр бөөндөө суутал багш нь “Та нар надаар тоглоод байна уу” гэж уурлан мөнгийг нь гаргаад ширээн дээр шидтэл нөгөө шагналын мөнгө нь хоёр захдаа 100 ам.долларын дэвсгэртээр халхалсан нэг долларын дэвсгэртүүдээр солигдсон байжээ. Тиймээс Э.Бэхбаяр багш нарынхаа хамтаар цагдаагийн байгууллагад хандан, хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн байна.

Хамгийн гол нь тамирчин Э.Бэхбаяр шагнал болох 5000 ам долларынхоо 700-г нь 100, 100 ам.доллараар нь З.Дүвчин, багш Ц.Цогтбаяр, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт шагналын хишиг болгон өгөөд өөрөө бас 100 ам.доллар авч, үлдсэн 4200 доллараа багшдаа хадгалуулсан байжээ. Гэтэл багшдаа хадгалуулсан мөнгийг нь хэн нэгэн хулгайлсан байна. Иймээс хөлс хүчээ дуслуулсан байж олсон шагналын мөнгөө алдсан учир тэрээр цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ.

Г.Уянга
olloo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • иргэн (December 02, 2015 2:03:04 pm )

    өө хөөрхий тэгнээ Ц-р

    • зочин (December 03, 2015 10:07:42 am )

      яагаад хүнд хадгалуулсан юм бэ? ер нь манайхан банкаар үйлчлүүлж сураагүй. хэдхэн долларын шимтгэлээс айдаг. тэндээсээ шууд бакинд хийдэг ч юмуу. эсвэл money transfer хийх гээд зөндөө аюулгүй арга байна. одоо алдсан хүн 10 тамтай, авсан хүн 1 тамтай гэдэг болох байх да. Манай хуулийнхан л хулгайчийг улайтал шалгаж ур чадвараа үзүүлэх хэрэгтэй. хулгайч дотроо л байгааг маиар хэлүүлэх юун……….

  • 1 (December 02, 2015 2:19:01 pm )

    яанаа..

  • zochin (December 02, 2015 2:36:51 pm )

    kkk bagsh ni solichooguiyu kkk

  • дорж (December 02, 2015 3:28:14 pm )

    Өөртөө л итгэ,өөр хэнд ч биш.

  • Duran. (December 02, 2015 8:24:36 pm )

    Ёстой өөртөө л итгэ.

antalya rent a car