antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2015 3 comments

Газрын наймаачин Ц.Сандуй юу шиншлээд эхлэв

нийтлэсэн Admin

b8d845bb7cdde324a69d17099bc02272Нийслэлийн газрын албаны даргаар сонгогдсон цагаасаа л олны анхааралд өртөж эрх ашгийн төлөө юуг ч золиход бэлэн гэдгээ харуулж өөрийгөө таниулсан хүн бол Газрын албаны дарга асан Ц.Сандуй гэдгийг хэн хүнгүй л хэлдэг ярьдаг.

Түүнээс хойш Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдож ажилласан ч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр ажил хийж чаддаггүй гэдгийг нотолж намаасаа ерөнхийлөгчид өрсөлдсөн Б.Бат-Эрдэнийг зөвхөн Нийслэлд л унагаж орхисон. Учир нь тэрээр ар өврөөр сугачих ажил л сайн хийдэг нь амьдрал дээр батлагдсан гэж болно. Тийм дээ ч газрын албаны дарга байхдаа Нийслэлийн гэсэн тодотголтой хэсэгхэн газрыг ч үлдээлгүй зарж борлуулсан наймааны одтой гэх үү дээ тийм л хүн. Харин намын дотоод болон улстөрийн хувьд маруухан мэдлэгтэй нэгэн гэдгээ ч баталсан.

Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр өөрийгөө рекламдан гарч ирэх нь олонтоо болж дээ. Өнөө л итгэмтгий Монголчуудаа хуурах төлөвлөгөө боловсруулаад ирэх сонгуулиа
р нэр дэвших гэсэн далдхан санаархал нуугдаад байх шиг.

Өнгөрсөн сонгуулиудаар болон Нийслэлийн албанд суухдаа юу хийж бүтээснийг нь сайн мэдэх намын нөхөд нь түүнд итгэл хүлээлгэвэл “чононд махаа хадгалуулдаг” үлгэрийг давтах болно гэж сэтгэх байлгүй дээ. Ямартаа дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр Ц.Сандуй улстөрийн тогоо рүү өндөлзөж эхэллэв бололтой. Түүний санаархалыг тас цохих сэтгэлтэн байгаа биз ээ.

WWW,MONGOLCOMMENT.MN

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • za (December 01, 2015 1:16:17 pm )

    luivarchin

  • 12447891457 (December 01, 2015 4:08:40 pm )

    Энэ Залуу чин Жинхэнэ Бадамжунай, Миеэ нарын газрыг хэдэн зуун тэрбумаар Хятад, Солонгос, Малайзуудад зарж мөнгийг гадагш гаргасан гардан гүйцэтгэгчдийнх нь гол хүмүүсийн нэг шүү дээ.

  • зочин (December 03, 2015 2:31:24 pm )

    Одоогийн АН-ын албан хаагчдын хажууд сайн удирдагч залуу юм байна аа, АН-ынханд хэлхэд хүнийг гүтгэхэд бас хууль байдаг байх шүү

antalya rent a car