antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2015 Comments are off

ДОХ үхлийн аюултай өвчин байхаа больжээ

нийтлэсэн Admin
1448532688_2cfac0b9622c303boriginal Үхлийн аюултай ДОХ өвчин өнгөрсөн 30 жилийн хугацаанд чихрийн шижин болон зүрх судасны зарим өвчинтэй нэгэн адилаар явцыг нь удирдаж болдог архаг шинжтэй өвчин болж хувирсан хэмээн Америкийн эрдэмтэд мэдээлэв. ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн үхэлд хүрч буй дундаж нас нь 1987 онтой харьцуулахад эрс нэмэгдсэн бөгөөд өвчтэй эрэгтэйчүүдийн хувьд тухайн үед дундажаар 37.9 насандаа нас бардаг байсан бол одоо энэ нас 50.8 болсон, харин эмэгтэйчүүдийн тухайд энэ үзүүлэлт 35.2-49.7 болсон гэнэ. ДОХ-той тэмцэх НҮБ-ын хөтөлбөрийн хамгийн сүүлийн тайланд дурьдсаныг үзвэл өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинд энэ өвчнөөр өвдсөн 36.9 сая хүн байгаагийн 70 хувь нь Африк тивийн Сахарын цөлөөс хойшх орнуудад байгаа бөгөөд шинээр халдвар авах явдал 2000 оноос хойш даруй 35 хувиар буурсан байна. Уг өвчнийг эрт үед нь эмчилж эхэлдэг болсноос гадна өвчтөнүүдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ сайжирсны улмаас ийм эерэг үзүүлэлт гарч байна хэмээн уг тайланд өгүүлжээ. Мөн 2010 оноос эмчилгээний шинэ арга нэвтэрснээс, дархлаа нь эрс суларсан өвчтөнүүдийн хүртэл наслалтыг уртасгахын сацуу өвчнөө бусдад халдаах эрсдэлийг нь ч эрс бууруулдаг болсон байна.
Л.Мишээл
Эх сурвалж: Тоншуул.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car