antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2015 6 comments

Их өрийг тэглээгүй гэв үү

нийтлэсэн Admin

84809

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаанд оролцсон юм. Комиссын хуралдааныг Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оросын талаас байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахалжээ. Энэхүү хуралдаан нь ОХУ-ын Чита хотод болсон бөгөөд хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Мөн анхаарал татсан нэг асуудал нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс ОХУ-аас рублийн зээл авах хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгджээ. Ингэхдээ “Бид өнгөрсөн жил рублийн зээл авахаар Оросын эрх баригчдад хандсан. Чухам хэдий хэмжээний гэдгийг ч хэлсэн. Харамсалтай нь асуудалтай байна. Учир нь Орост төлөх Монголын түрүүчийн өрийг хүчингүй болгох асуудал шийдэгдээгүй. Энэ тухай хэлэлцээрийг Оросын Төрийн Дум батлах ёстой” хэмээн мэдэгдсэнийг ТАСС уламжилжээ. Тэрээр “Монголд дахин зээл олгох нь худалдааг рубль болон төгрөгөөр хийдэг болгон хөнгөвчилнө. Оросын хууль дүрмээр бол хуучин өрийг хүчингүй болгоогүй нөхцөлд шинээр зээл авах талаар асуудал тавих боломжгүй. Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ хэмээн найдаж байна” гэжээ.

Энэ асуудал нь Орос, Монголын Засгийн газрын хоорондох худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны протоколд тусгагдсан байна. Уг баримт бичигт Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Байгалийн баялаг болон экологийн асуудал хариуцсан сайд Сергей Донской нар гарын үсэг зуржээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ асуудлыг протоколд оруулахаас гадна хэдий хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа ч бичсэн байна.

Ж.МАРАЛ

Medee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • sss (November 26, 2015 5:28:51 pm )

    Yadargaanuud aa !!!! Oros ah nar hetsuu bgaa shuu. Avsan bol ogoorei. Ahij bitgii avaarai.

  • шаабар (November 26, 2015 6:08:32 pm )

    төлөгдөөгүй гэдгийг тухайн үед нь зөндөө л бичиж байсан шүү дээ. Зүгээр л 2 ерөнхий сайд нийлж байгаад 50 сая төгрөг цохисон л хэрэг. Энэ асуудлыг дахин сөхөж шалгах ёстой л гэж боддог.

  • baagii (November 26, 2015 10:55:12 pm )

    hoorondoo heryyl hiigeed baihaar gadniihan chin olgood l awna shyy dee. taltsaj tolgoigoo mereheertegdeg yum. Manaihan oorsdoo tegleegyi geed bicheed baihaar awah uls orno chini tiim l gene shyy dee. nadad ortei hynii ar geriinhen ni manaih tedniid oroo toloogyi tolson geedmargaad baihaar bi awah hyn awaagyi bilyy. Aawaasaa asuuya gedegteeadil

  • Irgen (November 26, 2015 11:50:49 pm )

    Elvege enhbold narii ursuldugcuu doosh hiij ner suriig n gutaah ovloggui oodgui zangiin ilrel eede ene ardchilaliihnuu elvege enhboldtonguuduu hanilj yvaad nohroo unaj yvaad morio gej ustoi hunii unergui zerleguuddee

  • иргэн (November 27, 2015 8:35:05 am )

    Цаагуур явсан гайг нааш нь дуудаж амаа таглуулж байдаг гуйлагачин юм даа. Юмаа мэдэж байж амаа ангалзуулж байвал тэр тусмаа нэг улсын гадаад хэргийн сайдад тун хэрэгтэй байдгийг л баталж өгч дээ.

  • jervis (November 27, 2015 10:17:54 am )

    Uuchlaarai bid SSSR-d ortei bolohoos Orosd bish!!!

antalya rent a car