antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2015 Comments are off

Их аварга Д.Дагвадорж эмгэнэл илэрхийлэв

нийтлэсэн Admin

ihavargatsomЯпоны сумо бөхийн домогт их аваргуудын нэг, Мэргэжлийн сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми 62 насандаа таалал төгслөө. Энэхүү гунигт үйл явдалд Их аварга Д.Дагвадорж гашуудаж буйгаа илэрхийлж “Мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна. Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан. “Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан “За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй. Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо. Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай” хэмээсэн юм.

Китаноүми нь Мэргэжлийн сумод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртэж байжээ  Мөн Мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 2002-2008 онд, 2012 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car