
БНХАУ-ын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орлоо.
Тус гранпри тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдсөнөөс Япон улс 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Монгол, Азарбайжан, БНХАУ, БНСУ-ын багууд удаалав. 20 орон ямар нэгэн медаль хүртжээ.
ЧИНДОА ГРАНПРИ: (XI.20-22)
Алтан медаль:
- Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа
- Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр
Мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг
- Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг
Хүрэл медаль:
- Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
- Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон
Шагналт VII байр:
- Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн
- Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг.

Холбоотой мэдээ
-
Зочин (November 26, 2015 2:48:13 am )
Манайхан мон мундаг савж бналээшуу

1 Comment