Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох тухай хууль батлагдсан билээ. Уг хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон юм. Одоогоор хэзээнээс эхлэж оюутнуудийн гар дээр очих нь тодорхойгүй байгаа юм.
Энэ талаар БСШУЯ-наас тодруулахад “Яамны зүгээс тэтгэлэг олгох журмыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар оны өмнө өгсөн байгаа. Ойрын хугацаанд журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах ёстой. Журам батлагдсаны дараагаар хэзээнээс эхлэн оюутнуудад олгож эхлэх нь тодорхой болно” гэв.
Э.ОЮУНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ
Comments are closed.