Холливудын од жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтдээ өнгөрөгч оны арванхоёрдугаар сард тэмдэглэсэн 48 насных нь төрсөн өдөр болон зул сарын баярыг тохиолдуулан хүрхрээ бэлэглэжээ.
Өнгөрсөн даваа гаригт “Нью-Йорк пост” сонинд мэдээлснээр Жоли хайрт Питтдээ зургаан хүүхэд өсгөн хүмүүжүүлж, агуу хайр бэлэглэсний хариуд ийм бэлэг өгөхөөр шийдсэн аж.
2006 онд хосууд Пенсильванид 1935 онд саятан Эдгар Кауфманы захиалгаар америк архитекторч Фрэнк Ллойд Райтын байгуулсан алдарт “Хүрхрээн дээрх байшин” дээр очжээ.
Тус сонинд бичихдээ “Брэдэд “Хүрхрээн дээрх байшин” таалагддаг байсан. Тийшээ анх очсон нь түүний хувьд хэзээ ч мартагдашгүй явдал болсон. Жоли Питтийн уран барилгачны сонирхлыг мэдэрсэн хэрэг” гэжээ.
Улмаар “Брэд хүрхрээн чимээ сонсогдох тийм байшин сонирхдог. Тэр үргэлж өөрийн төслөөр бүтээсэн байшин барихыг мөрөөддөг” хэмээн “Нью-Йорк пост” сонинд онцолжээ.
Питт аль эртнээс барилгын мэргэжил сонирхож эхэлсэн байна. 2007 онд тэрээр Шинэ Орлеанд болсон “Катрина” хар шуурганы дараа 100 гаруй орон сууц барьсан “Зөв хий” төслийн санаачлагчдын нэгээр ажиллаж байсан юм.
Мөн Дубай дахь эко зочид буудлын дизайнераар ажиллажээ.
Брэд Питт “Кино зураг авахуулах – миний ажил. Уран барилгачин – миний шунал” хэмээн хэлсэн билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.