antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2015 41 comments

Жүжигчин Э.Тодгэрэл: Нараа шүтдэг монгол эр хүн бөгс шүтэж, хатдын удамт бүсгүйчүүд нь харь хүний дэвсгэр болж…

нийтлэсэн Admin

todgerel“Чөлөөт хос” жүжгийн гол дүрийг бүтээж олны таашаалд нийцсэн жүжигчин Э.Тодгэрэлийг өдгөө драмын урлагийг шимтэгчид андахгүй билээ. Нэлээдгүй олон тайзны бүтээлд УДЭТ- гэх их айлын босгыг давсан цагаасаа хойш тоглосон. Тэгвэл анх удаа дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. “Бид гурвын болзоо”-нд гол дүрийг бүтээж үзэгчдэд инээдийг бэлэглээд авсан авьяаслаг залуу.

Тэрбээр Ромео & Жулетта жүжигт Меркуциод дүрийг бүтээж байгаа. Өөрийн цахим хуудаснаа “Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд… Энэ гариг ертөнц дэлхий чинь хаашаа л эргээд байна даа. Нүдээ аниад нээхэд л нэг улс орон үгүй болж, дахиад нээхэд монгол хүн монгол нутаг дээрээ зулын гол болж, дахиад нэг нээхэд эрээ цээргүй охидуудын нүцгэн шалдан зураг, завхайрал, газрын төлөөх тэмцэл, алаан талаан, хүнд ноцтой гэмт хэргүүд, хүүхдийн орилсон дуу, цус нөж… Энэ бүхнийг дэргэдээс нь харж мэдрэх үйлийн үрийг бид өөрсдөө л хийж байгаа шүү дээ.

Дэлхий ээж эргээд биднээс хариугаа авч байх шиг байна. Хүн хүнээ хороож байх юм, ямар нүгэлтэй юм харах нь энэ вэ? Газраа булаацалдан идэж байх юм гээч, гай зовлон л авчрана даа, хүн хүнээрээ байхаа больж хоёр хөлтэйгөөс биш араатнаас дор харагдаж байна, хүн тохойн чинээ болж туулайн чинээ морь унаж явах цөвүүн цаг ирэх нь дээ, би биш юмаа гэхэд миний үрийн үрийн үрсүүд үзнэ гэж өвөг эцгийн минь зөгнөж хэлж байсан нь өнөөдөр биелэлээ олж байх шиг байна.

Нараа шүтдэг монгол эр хүн бөгс шүтэж, уул хайрхадтайгаа ярилцдаг ухаант монгол хүмүүс утсандаа боол нь болж, хатдын удамт бүсгүйчүүл нь харь хүний дэвсгэр болж, хаа гуяа ил гаргаж байж халтар төгрөгөөр хоолоо олж идэж байна. Идэж байгаа нь хүртэл өттэй, идүүлж байгаа нь үнэтэй, уулзсан найз минь хүртэл уцаартай, уншсан мэдлэг нь дандаа завхайрал.

Цэвэр монгол цустай хүн амьтан байна уу та минь ээ. Дэлхийн олон эрдэмтэд судлаад шохоорхоод байдаг тийм л агуу цус, тийм л агуу гень уул нь байгаа л юмсан. Газрын зургаа харвал үнэхээр дэлгэсэн тэрлэг шиг харагддаг. Өнөөдөр тэр тэрлэг хуниралдсан хиртэй майк шиг жижгэрчээ. Дураараа зарж үрдэг та нарын эд бараа юу??? Муу нусан толгойлсон төрд гарсан костюм пиджакуудаа… Зангиагаа тайлаад, автобусанд суугаад, талхаа идээд, 9911-ээ хаяад, нүүрсээ түлээд, над шиг ард түмэн шигээ амьдраад нэг үздээ.

Нэг хоног ч байтугай нэг цаг ч байж чадахгүй гэж цусаараа андгайлъя. Тархи чинь устай, гар чинь цустай төр барьдаггүй юмаа. Гуравхан сая хүрэхгүй хүн амыг 45 сая малаараа тэжээгээд, тэр бидэнд үлдээсэн баялагийг энэ тэнцүүхэн хуваагаад, ийм уудам газар нутаг дээр эрх дураар нь байлгах бодлогыг бодож олоход тийм хэцүү юм байхдаа. Адгийн наад зах нь арван жилийн хүүхдийн өгүүлбэртэй бодлого шиг л баймаар юм. Жишээ нь… Нэг бүдүүн дарга машиндаа суугаад хотын A цэгээс B цэг хүртэл 1,5 сая км2 замыг туулжээ. Ингэж туулж байх хугацаандаа монголчуудын тоо , малын тоог гаргаж гэнэ. Гурван сая иргэнд 45 сая малыг яаж энэ тэнцүү хуваах вэ? Адаглаа л ингээд бодлого зохиож болмоор юм. Тэр явсан бүдүүн даргын нийт хурдыг олоорой??? Тэр монголчуудынхаа амьдралын төлөө ямар хурдыг бидэнд үзүүлсийн? Бидний гар дээр юуг бодит байлгаад байгаа юм бэ? Өнөөдөр хэнд юунд итгэж амьдрах ёстой юм бол? Шатах ёстой юм бол шатъя гэж нэг маань нүдэн дээр минь дүрэлзлээ. Тэглээ гээд тэр хүний хохь болж, нэгхэн өдрийн сенсаци болоод л хариуд нь бүр ял оноогоод дууслаа. Яах гэж юуны тулд та өөрийгөө шатааж байгаа юм бэ? Яарсан үйлдэлд чинь ямар ч хариу барихгүй байгаа биз дээ тэр новшнууд.

Амиа золилоо гээд алдрыг чинь л магтана. Үгүй мөн зоригтой хүнээ гэж нэг хэсэг нь шогшроод л тэгээд маргааш нь мартна. Таны зурагны оронд таиландын гулгаа массаж гэсэн зарлалаар бүх юм солигдоно. Ийм л нийгэмд бид амьдарч байна ш дээ. Алдаа нь амьдрах итгэл зорилго нь болчихсон, амьдралыг гарын үсгээр шийддэг болчихсон, авилгал хээл хахуульгүйгээр ажил бүтэхээ байчихсан, амраг хайр хамаатан саднаараа төрд гарчихсан, аймар их малтай мөртлөө авч чадахгүй их үнэтэй, мах дайвар бүтээгдэхүүнээр маргаашаа зогоож, монгол охид нь нүцгэлж, монгол эрс нь эмсжиж, бурхнаа, нар сараа, ижий ааваа, үүх түүхээ, өрлөг баатруудаа, газар нутгаа, гень цусаа шүтэх биш хэн нэгэн шар үстэй шалдан гадны дуучинг, бөөр бөгсийг, бүдүүн даргыг, хагас нүцгэн эмсийг, хазсан алимтай гар утсыг, мөнгийг, мөөмийг шүтэхээр чинь арга ч үгүй дээ… Ийм зүйлийг үлдээгээгүй шүү дээ гэж их хаадын яс нь өндөлзөж, сүнс нь тарчилж, сэтгэл нь шархирч урагдаж байгаа. Хэзээ бидний дээрээс бөмбөг унаад ирэхийн бол доо бүү мэд. Өөрөө биш юмаа гэхэд үр хүүхэд маань л ийм тамланд амьд явах нь дээ. Бидний хойч ирээдүй болсон, монгол цусанд тэмүүлэн яарч байгаа, монгол хүн болох гэж бүрэлдэж байгаа бяцхан монголчуудаа… Уучлаарай… Ухаан дутсан төртэй, урагшгүй нийгэмтэй, улсаа худалдсан гадны газар нутагтаа тавтай морил…” хэмээн нийтэлжээ.

О.Ариун

Эх сурвалж : dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • mongol (November 19, 2015 1:29:04 pm )

    ectoi l unen helj de

  • tyuiop (November 19, 2015 2:02:34 pm )

    NEERE YAG VNEN IIG XELSEN BNA SHDEE

  • Anonymous (November 19, 2015 3:49:52 pm )

    Гайалтай үнэн

  • Anonymous (November 19, 2015 3:50:28 pm )

    Гайхалтай

  • Зочинзочин (November 19, 2015 4:12:30 pm )

    Үнэнийг маш сайн ойлгомжтой бичжээ. Энэ лалынхан манай энэ хэдэн баячууд гээд байгаа малнууд дээр тэр юмнаасаа хаяасай. үр хүүхэд эхнэр хүүхэд ээж аавтай далд амрагуудтай нь бүгдийг нь тонилгоод өгөөсэй. Лалынхан Монголд минь ирээд эд нарыг цэвэрлээд өгөөсэй гэж залбирая даа

  • зочин (November 19, 2015 4:35:42 pm )

    Нараа шүтдэг монгол эр хүн бөгс шүтэж, уул хайрхадтайгаа ярилцдаг ухаант монгол хүмүүс утсандаа боол нь болж, хатдын удамт бүсгүйчүүл нь харь хүний дэвсгэр болж, хаа гуяа ил гаргаж байж халтар төгрөгөөр хоолоо олж идэж байна. Идэж байгаа нь хүртэл өттэй, идүүлж байгаа нь үнэтэй, уулзсан найз минь хүртэл уцаартай, уншсан мэдлэг нь дандаа завхайрал. ЯМАР ҮНЭН ҮГ ВЭ?

  • hoh chono (November 19, 2015 8:23:24 pm )

    unen ug bn

  • Anonymous (November 19, 2015 8:31:09 pm )

    Vnen vg

  • Anonymous (November 19, 2015 8:32:46 pm )

    Ungund durlaad ungutshun boddog hvmvvs Setgeldee shingeeh boltugai.

  • Anonymous (November 19, 2015 8:48:14 pm )

    uuruuguu hen gej bodood bnaa, hen ch bish um baij. hagas galzuu um uu haishaa um be.

  • erlegiin elch (November 19, 2015 9:02:33 pm )

    yasan zewvvn hernee adtai helee we? hamag biynii vs bosood neg yagaad ch ym heseg nuhdvvded gomdood bh ym erhem 76aaa

  • Pida (November 19, 2015 9:04:29 pm )

    БӨГС Ч САЙХАН ШҮҮ

    • kk (November 20, 2015 7:44:09 pm )

      tiim shu kk

  • hud2 (November 19, 2015 10:06:31 pm )

    vnen vnen l gj shaajiin bitgii ingej dagj namirj bgaachee alnuudaa ooriihooroo l bldaa dandaa negnee dagj tuilshirj shamirna erguu shiwernuud

    • nomio (November 21, 2015 8:19:35 pm )

      cham shg humuus tsuuhun baigaasai emgenel ilerhiilii tarhinii turaal chn deed zeregtee bgad chini

  • Anonymous (November 19, 2015 10:31:06 pm )

    Aimar heljee…DEMJIJ BNA UILIIN UR GEDGIIG AMSANAA MYYSAIN NOWSHNUUD.

  • dulmaa (November 20, 2015 3:02:02 am )

    paah ene hunee eruuljihed avaach ee

  • Mgl zaluu (November 20, 2015 6:26:46 am )

    Za hudlaa uyanga iin haliltai hutsaad l. Saihan emegtei hund durgui hun gej haa baisiin, er ni hen henteigee niilne ene turaaldaa orson zaluud yamar hamaa bna. Neg l ih tom tom bult avaad l.

    • nomio (November 21, 2015 8:20:47 pm )

      iim bolhoor l… heleh ch ug alga… chi bol emgenel

  • Anonymous (November 20, 2015 8:12:33 am )

    Галзуу хүний шөнийн тэмдэглэл. Хэний ч дотор бодогддог зүйл: Жүжиг амьдрал хоёр хоёр өөр зүйл шүү дагз минь

  • Anonymous (November 20, 2015 8:43:51 am )

    Kk.setgegdeluud ni caak bla gj, haraal maraal bol ursgadag boljee.hudhud gd 90%ni haraal.bolio manaihaan.
    Todgerel urlagiin hun yum bna tgheer dotood yertonts ni bas uyangalag shuude.yumiig sain talaas har.

  • Kk (November 20, 2015 8:44:24 am )

    Kk.setgegdeluud ni caak bla gj, haraal maraal bol ursgadag boljee.hudhud gd 90%ni haraal.bolio manaihaan.
    Todgerel urlagiin hun yum bna tgheer dotood yertonts ni bas uyangalag shuude.yumiig sain talaas har.

  • Anonymous (November 20, 2015 8:49:37 am )

    Em hun goy bogstoi bh yestoi yumu yesgui yumuu tgd hehe dasgalaa hiigeed bhiinmu bolihiinmu geh yumu haashaa yum
    Gadaad yavtsan em nz chine devsger boltsiinmuu ter chine goy bogstoi bsan yumu aldchihsandaa horsood bgaa yumu.
    Bitgii buh mongol gadaad yavsan emsiig doromjil chi hajuud ni harchihaa yu

  • Anonymous (November 20, 2015 8:54:52 am )

    Teneg burjgar ustei asia barzgar bargar huiten tsaraitai yumbe novsh chine tgd hatadaa hairlaj avch yavj chadaj bgaamuu ta nar hogiin hun chanargui jujigt togloj career hoohoos oor yu chaddiig huuhen doromjilohu ,

    • nomio (November 21, 2015 8:22:11 pm )

      cih yagaad iim teneg ym bee

  • Unen (November 20, 2015 12:52:01 pm )

    Yg goliig n olood unen heljee

  • true (November 20, 2015 1:07:21 pm )

    100% hudlaa ghguee unen zuil zndo bga humuusin uhamsar iim blsn

  • зочин (November 20, 2015 3:47:15 pm )

    жүжигчин гэхээргүй хүнд хар инерги цацдаг муу бодолтой хүн бн…..

  • Bgl (November 20, 2015 10:53:16 pm )

    unen gej ene bhdaa.

  • Zochin (November 21, 2015 1:12:13 am )

    Unen manai niigemd bgaa l bolj butehgui bgaa yumand emzgelsnee bichsen bna. Unshaad yum bodoh tolgoitoi negend ni yum boduulhaar l yum bna daa. Neg ih biye biye muuhaigaar doromjlood yahav. Neg negendee uram uguj, zuv energiig tugeej amidartsgaaya mongolcjuudaa

  • Bby (November 21, 2015 10:41:28 am )

    Uneheer mundag jujigchin bnlee bas ih uhaantai yumaa. Amjilt manaihan hiij chadku bj muulahda suramgai gj

  • Муухай хар энерги байна (November 21, 2015 11:54:13 am )

    Энэ жүжигчин гэж үү? Нүдэнд хүйтэн эрээ цээргүй яриатай хар энергитэй муу зөнтэй хүн байна.

  • Anonymous (November 21, 2015 12:13:50 pm )

    mundag xelsen bna dendvv vnen vg

  • Anonymous (November 21, 2015 2:50:22 pm )

    Yaanadaa ene setgegdeluudiigni ee? Uursdiiguu umuuruhduu uneheer sain Ymaa unenl helsen bnashd iim ymiig uhaad oilgoh uhamsargui Nigem bolhoorl iim ym bichsiin bishuu? Daanch oilgoh Hun howor Ymdaa ? Hun ooriinhoo bodliigch huwaaltsah erhgui nuguu uneniig helsend Hund hen ushuutei gdg bilee. Zaza ih ym bichwel naad tarhinii turaald orson malnuudad chin haraalgah ym bna. Bayn ailiin paartai baishin paalantai jorlongiin biyiin bish tarhinii turaald orson malnuudad

  • Anonymous (November 21, 2015 11:52:58 pm )

    Яасан ч хар бараан бодолтой юм, бүүр нэг цөхөрсөн, хар бараан бодол харанхуй амьдралыг л авчирана даа

  • Anonymous (November 22, 2015 1:17:11 am )

    Монголчууд бийдний байж байгаа царай нь энэ. Тийм мундаг юм бол муулаад байгаа улс төрчид, баян луйварчидаасаа салаач дэ чадах уу? мэдэхгүй

  • Nara (November 22, 2015 7:09:46 am )

    Bitgii tuilshir!!!

  • Nature (November 22, 2015 6:28:42 pm )

    Humuus hugjij bolohgui zaawal nuursee tuleed uultaiga yariad suuj bh yostoin bn te, ali ch uyd hugjil dewshil bdag, odo uyd ursaar ymar ih ajil amjuulj ymt ih medeelel awj bnaa, chinii bichsen hagas galzuu zuiliig ch utsaaraa unshij bn, uurlaj buhimdaj yum buheniig hetruulj mushgij bhaar tarhia tseneglej hugj

  • уянга (November 23, 2015 12:16:52 am )

    Манай монголчуудын сэтгэлгээ тэр комментууд 🙁 яагаад ийм юм бэээ?? хүн хэлэх естой юмаа хэлэх нь зөв шүү дээ…яг амьдрал дээрээ бодит байдлаа нэг хараад үз…тэр 76 том том захирлууд л баян чинээлэг амьдарч бусад ард түмэн нь ядуу хоосонгоороо амьдраад хэдэн жилийг үзэх юм бэээ?? энэ хүнтэй санал нийлж бнн…сайхан хүүхний бөгсийг хардаггүй эр хүн хаана бсын нтрр, том бөгстэй найз охиноо алдчааад тгд бгмүү нтр o.O энэ арай биш шүү….манай улс коммент гэдэг зүйлийг арай өөрөөр хэрэглээд бх шгээ уул нь энд чинь үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гхдээ тэр хараөлын үгнүүд арай биш санагдлаа жхн сэтгэл хөдлөллөө барьж сурмаар юм..нэг хүнийг муулвал бүгд тэнд цугларна тгд элдэв бусаар харааж зүхн та нар тгж кайф авдаг бол үнэхээр өрөвдөлтэй санагдаж бнн..монголын ирээдүй болсон залуучууд нь ийм бхаар яаж тр хөгжил дэвшил нтр гж амнаас нь гарж чадаж бнаа…эхлээд өөрсдийнхөө зан суртахуун харилцаагаа засчаад олон юм яриасай…та нар зүгээр энд өөрсдийгөө ямар хүн бээ гэдгээ л илэрхийлчх шг боллоо….

  • nvdee nee (November 25, 2015 3:45:27 pm )

    unen ugend hvn ushuutei, uher unasan hund nohoi ushuutei gj

  • Conin (December 13, 2015 10:41:42 pm )

    Humuusin setgelgee ymar aimshigtai boloo be

antalya rent a car