antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2015 14 comments

В.Путин: Бид гэмт этгээдүүдийг олж яллахдаа л яллана

нийтлэсэн Admin

putinfrantsАлан хядагчид томоохон улс орнуудад алан хядах үйл ажиллагаа явуулсаар байна. Тэдний нэг Орос улс өртсөн бөгөөд Синайн хойг дээр нисч явсан ОХУ-ын А321 онгоцны осол байлаа. Тэрээр энэ асуудлаар тус улсад өчигдөр үдээс хойш Кремльд хуралджээ. Уг онгоцны сүйрлийн талаар Холбооны аюулаас хамгаалах албаны (ФСБ) дарга А.Бортников ерөнхийлөгч В.Путинд ингэж илтгэлээ.

“Египетэд сүйрсэн онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаанд хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь тогтоогдлоо. Энэ бол алан хядах ажиллагаа байсан гэдгийг үүгээр хөдөлбөргүй нотолж байна”. В.Путин тэрүүхэндээ шазуур зуух мэт болж хэдэн секунд бодолхийлснээ царай нь огцом төв болж: “Амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг дахин нэг хүндэтгэе” гээд босов. Дэлхийд хамгийн хүчтэй хэсэг хүн: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ХАХА-ны дарга А.Бортников, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын албаны дарга М.Фрадков нар түүнийг даган босч хэдэн секунд дуугүй зогслоо. Эргээд суусны дараа В.Путин ингэж хэлэв: “Гарт баригдаж нүдэнд үзэгдэх ямар нэг бодитой шалтгаангүйгээр үйлдсэн зэрлэг балмад алан хядах гэмт хэрэгтэй Орос орон өмнө нь ч нүүр тулж байсан. 2013 оны сүүлээр Волгоградын галт тэрэгний буудалд гарсан дэлбэрэлт үүний нэг жишээ. Бид хэнийг ч, юуг ч мартаагүй байна. Эдэн дотроо хамгийн их цус асгаруулсан гэмт хэрэг нь, Синайн хойгт манай иргэдийн амь насыг бүрэлгэсэн явдал боллоо. Зүрх сэтгэлд асгарсан нулимсаа бид арчихгүй. Энэ нулимс хэзээ ч хатахгүй. Гэсэн хэдий ч бид гэмт этгээдүүдийг олж яллахдаа л яллана. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусах тухай ойлголт энд байхгүй, хэн хэн үйлдсэнийг хүн нэг бүрээр нь ширхэгчлэн тогтоо. Хаана очиж нуугдах бололцоотой, тэр газрыг нь нэгд нэггүй самна. Энэ дэлхийн хаана ч байсан хамаагүй олж; юу амсах ёстой, тэрийг нь амсуул. Сирид байгаа манай цэргийн нисэх хүчин ажлаа зүгээр нэг үргэлжлүүлэх бус, эрс эрчимжүүлэх хэрэгтэй. Өшөө авалт зайлшгүй гэдгийг гэмт этгээдүүдийн орой руу нь ортол, тийм хэмжээнд эрчимжүүл. Батлан хамгаалах яам, Жанжин штаб зохих саналуудыг оруулж ир. Ажил яаж явж байгааг би өөрөө шалгана. Манай түншүүд хаана хаана байна, Гадаад хэргийн яам бүгдэд нь ханд. Ажлын явц, тэр дундаа гэмт этгээдүүдийг эрэн хайх, ял шийтгэх ажилд, бидний ямар л нөхөд холбоотнууд байна, бүгдийнх нь туслалцааг авах хэрэгтэй. Гэмт этгээдүүдийг нуун далдлахыг санаархсан хэн боловч, эцсийн дүнд өөрсөддөө гомдоорой гэдгийг хэлчихье. Тусгай албадыг бүгдийг энэ чиглэлд дайчил”. Хурал дуусав. Хурлын дараа В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков тайлбар хийлээ: “Синайн хойгт үйлдэгдсэн жигшүүрт алан хядах ажиллагааг зохион байгуулахад их бага алин боловч оролцсон бүх хүнийг нэгд нэггүй нарийвчлан тогтоож, газарзүйн байршилд баригдалгүй дэлхий даяар хугацаагүй эрэн сурвалжлах, улмаар олж устгах үүргийг ерөнхийлөгч тусгай албадад өгсөн болохыг үүгээр дахин тодотгож байна”. Мөн өдөр ОХУ-ын БХЯ ерөнхийлөгчийнхөө өгсөн үүргийн дагуу, Сирид явуулах ажиллагааны шинэ төлөвлөгөөгөө танилцуулав. Үүнд, одоо Сирийн операцид оролцож буй 50 нисэх онгоц, нисдэг тэрэг бүхий бие бүрэлдэхүүнийг хүч нэмэгдүүлж, дахин 37 нэгж техник, тухайлбал алсын байлдааны 25 онгоц, 8 бөмбөгдөгч, 4 сөнөөгчийг ОХУ-ын нутгаас дайчлан, уг ажиллагаанд татан оролцуулахаар болжээ. Өчигдөр нэг ийм л юм боллоо.

Орчуулсан Б.Буянжаргал

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Б.Хас (November 18, 2015 1:53:11 pm )

    Дэлхийд бяртай удирдагч мөн дөө. Зөв шийдвэр гаргаж байгаад нь баяртай байна.

  • иргэн (November 18, 2015 2:10:34 pm )

    Хүчирхийлэл хүчирхийлэлийг төрүүлдэг Хэрэв Орос Исламын улсыг бөмбөгдөөгүй бол ийм зүйл гарахгүй байх байлаа. Эрх мэдэлтэй тэнэгүүдийн шийдвэрээс болж ард түмэн л хохирч бн даа

    • Anonymous (November 19, 2015 12:00:03 pm )

      oros islamiin ulsiig bombogdoogui bol ted ulam bur gaarch,huchirhegjeed yavj baih bsan.USA europiin holboo yu ch hiihgui,chadahgui baisniig delhii dayaraa l harj bsan shd.chi haaguur n yavj bsiin?! odiid azi ruu hureegee teleh yum boltson yavj bh bsan biz !

  • Ganaa (November 18, 2015 2:47:24 pm )

    Eeesh Manaa Ebe Xajuudn 00 iin tsaaas yumdaa!!!

    • Зочин (November 19, 2015 9:17:44 am )

      Яг үнэн. Худлаа ах дүү гэж хошгирч байхаар шууд хамтраад бөмбөгдөх хэрэгтэйшдээ. Заавал хамтрах ч хэрэггүй. Нутгаасаа залуурт пуужин харваж ч болно. Бидэнд эрх мэдэл байхгүй болохоор ямарч арга алга. Гэхдээ зүгээр суугаагүй хараал хийж л байна

      • Зочин (November 19, 2015 9:31:10 am )

        Манай нисэх хүчний Агаар сансрын цэргийн нэг эскадрил 12 стратегийн бөмбөгдөгч нууцаар Сирид илгээсэн бололтой, түүнийгээ маш нууцлаж байна. Налайхын төвд дандаа согтуу явж байдаг нисгэгч нар огт үзэгдэхээ болилоо. Амьдрал улам муудаж байхад 1 их наяд доллараар бөмбөгдөх шийдвэр нууцаар гаргасан байна. Арай дэндүү юмаа. Хойт Солонгостой бөмбөгдөгч онгоцны нууц наймаа хийж шрронд сууж байсан Бямбажав генерал Асадын зөвлөх хийж нисэх хүчнээ командалж буй бололтой.

  • батзориг (November 18, 2015 3:05:51 pm )

    хуурай замын цэрэг оруулаад л гол Баагийнуудыг нь баривчлаад үйл явдал дуусна шүү дээ, Оросууд Гитлерийг хэрхэсэн шигээ болговол энэ лалынхан нам болно доо.

    • Зочин (November 19, 2015 9:58:03 am )

      Манай тэнэггүд дахиад 5 Су-35 хөлөөр нь Сирирүү явуулсан байна. Үүнийхээ оронд Танкууд илгээх байсан юм. Ийм буруу юм хийж байхаар Оросууд бөмбөгдөөд манайхан газраар дор нь байлдсан бол яг халх гол болох байв. Намууд агаарын хүчнийг булаалдаж, газрынхыг бие рүүгээ түлхэж буй бололтой. Аягүй бол олонхиор хүч түрж Энхбаяр Ганбаатар Уянга нар л газрын тулаанд орж амь алдах биз.

  • Gegee (November 18, 2015 3:08:21 pm )

    Tom gurnuud ulsiin dotood heregt orsonoos l iim gashuun yumand hurgej bga yum Oros checheniig baraagui l bz de jiriin irged l hohirch bn laliinhniig barahgui l baihgui yu delhiin daind hurgeh bii de hen ni ch diilehgui sht

  • Anonymous (November 18, 2015 6:39:38 pm )

    Mon aguai udirdagch shuuu deeee

  • уншигч (November 18, 2015 10:31:54 pm )

    ЭЛБЭГДОРЖ БОЛ : ИЙМ ЮМ БОЛСОН НЬ ХАРАМСАЛТАЙ, УЧРЫГ МАГАДЛАЯ ГЭЭД ОРГООНДОО ОРНО ДОО….

    • ЗОЧИН (November 19, 2015 11:34:10 am )

      гоё хэллээ

  • ЗОЧИН (November 19, 2015 11:33:28 am )

    хөөрхий ислам бислам боллоо

  • Хурзгар (November 20, 2015 10:51:34 am )

    Орос хүчтэй. Ард иргэдийнхээ төлөө улс орныг ингэж л удирддаг байх. Монголд ийм удирдагч хэзээ төрөх вэ? Манай найзууд гуйлга гуйгаад явахаас өөр юм мэдэхгүй юм даа.

antalya rent a car