antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2015 25 comments

Гэрч: Хэрэг гарсны дараа Д.Булган “Хүний паспортоор ч хамаагүй гадагшаа явчихмаар байна” гэсэн

нийтлэсэн Admin

bulganzorig“Ардчиллын алтан хараацай”, тєр нийгмийн зvтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа билээ. Тvvнийг єнгєрсєн бямба гарагийн шєнє гэрээс нь баривчилсан хэмээж байсан бол єчигдєр хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан. Хуулийн байгууллагынханы зvгээс Д.Булганыг ямар хэрэгт буруутган, саатуулснаа тайлбарлаагvйгээр барахгvй, хаана хорьж буй тухайгаа ч нууцалж байгаа. Харин олон нийт болон эх сурвалжуудын зvгээс С.Зориг агсны аллагатай холбогдуулсан гэх мессежийг тараагаад байгаа юм. Зарим хvний хэлж буйгаар Д.Булгантай хамт хоёр ч хvнийг хорьсон тухай мэдээлэх болсон.
Бид С.Зориг агсны 50 насны ойг тохиолдуулан 2012 оны дєрєвдvгээр сард тvvнтэй холбоотой болон энэхvv аллагын гэрч, хохирогч нартай хийсэн ярилцлагуудыг цувралаар хvргэж байсан билээ. Энэ удаа Д.Булганы баривчилгаатай холбогдуулан тvvх сєхєж, 2012 оны дєрєвдvгээр сарын 17-ны єдєр хэвлэгдэн гарсан ¹074 /1411/ дугаар болон сэтгvvлч Р.Даваажав Д.Булгантай 1998 онд хийсэн ярилцлагыг хvргэж байна.

Санжаасvрэнгийн Зориг агсан зэрлэг алуурчдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш олон жил єнгєрлєє. Мэдээж, Зоригийг алахад оролцсоноос бусад бvх хvн хэрэг хурдан илрээсэй гэж бодож байх шиг. Гэтэл єнєєг хvртэл алуурч­дын тухай тулхтай барьц vгvй бололтой. С.Зориг агсныг хє­нєєсєн алуурчдыг гурав­хан хvн харсан тухай бид хангалттай сонссон. Гэ­тэл, магадгvй, алуурчин эсвэл тэдний хамсаатан байж болох хvнийг харсан гур­вын гурван гэрч єнєєдєр vгээ хэлснийг уншигч танд толилуулъя.

Жич: Гэрчvvдийн аюулгvй байд­лыг харгалзаж нэр, хаягийг нууцалсан болно.

1-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?

-Та Зориг агсныг хєнєєсєн байж болзошгvй хvнийг харсан, тэр байтугай ярьж vзжээ. Тэр єдрvvдэд болсон явдлын тухай ярина уу?

-Хоёр дахь єдрийн (1998.09.29/мягмар гараг) єглєє нэг залуу манай гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байсан. Тэр vед би нэг их анзаараагvй єнгєрсєн юм. Єдєр 13 цагийн vед ач хvvгээ сургууль руу нь гаргаж єгєхєд бас л орцны цонхоор ширтээд зогсож байлаа. Одоо бодоход талийгаачийн байрны чигт, чухамдаа тэдний цонх руу ч юм уу, байрны гаднах мод руу цонхоор хараад байсан санагддаг юм.
Би vдээс хойш дахин гарахдаа тэр залуугийн тухай таг мартчихсан байснаа бас л зогсож байхыг нь хараад, єглєєний залуу байна даа, айлын охин хvлээж байгаа юм уу эсвэл хvн хvлээж байгаа юм байлгvй дээ гэж бодсон. Тэгээд, «Миний хvv, яагаад энд зогсоод байгаа юм бэ» гэсэн чинь «Би хvн харж байна аа» л гэж хэлсэн. Єєр юм яриагvй, ярих ч сонирхолгvй нь илт байсан.

Тэр их намуухан яриатай, гунигтай ч юм шиг, уйтгартай ч юм шиг тиймэрхvv нvдтэй залуу байсан. Тvvнийг хараад надад, яасан ч уйтгартай, гунигтай байгаа юм бэ дээ гэж бодогдож байлаа.
Орой нь 17 цаг єнгєрсхийгээд ачаа сургуулиас нь тосохоор га­рахад шатан дээр зогссон хэвээрээ л байсан. Харин даваа гарагт ямар нэгэн сэжигтэй хvн харагдаагvй.

Гурав дахь єдрийн (1998.09.30/ лхагва гараг) орой 18 цаг арай болоогvй байхад би ачтайгаа та­лий­гаачийн байшингийн булан­гаар гараад гэр рvvгээ ирж явтал нєгєє залуу, нєгєє хувцастайгаа аптекийн vvдний тагтанд, бид хоёр руу хараад диагнольдсон байдалтай зогсож байсан. Тэр єдєр бороо шивэрч байлаа. Би ачдаа, «Єчигдєржингєє манай орцонд зогсоод байсан нєгєє залуу чинь тэр байна» гэж хэлсэн юм. Тэгтэл аптекийн хаалга налаад зогсож байсан нєгєє залуу бид хоёрыг хармагцаа хаалганы араар ухарч далд орсон. Тэгэхэд надад, яагаад намайг хараад зугтаж, нуугдаж байгаа юм бол доо гэх бодол тєрсєн, ер нь их сэжигтэй санагдсан юм.

Дєрєв, тав дахь єдрvvдэд (1998.10.01-02) vvгээр байсан эсэхийг мэдэхгvй, манай орц хавиар лав харагдаагvй. Тэгээд тэр аймшигт явдлын дараа дэлгvvр орж яваад сониноос Зоригийг алуулсан тухай мэдэж, сонин худалдаж авсан юм. Элдвийг бодоод гэр рvvгээ явж байтал нєгєє залуу гэнэт бодогдоод, сонин дээр гарсан алуурчны ам зургийг харвал нєгєє залуутай их тєстэй, адилхан санагдсан.

Тэгээд аптекийн хvvхнээс, «Тэр єдєр танай энэ хаалганы тагтан дээр тийм хувцастай хvн байж байгаад намайг хараад нуугдсан. Тэр хvн єдєржин манай vvдэнд байсан, ямар учиртай хvн байв аа, мэдэв vv» гэтэл аптекийн хvvхэн, «Хvvе ээ, тэр хvн чинь манай нєгєє хvvхний ээлжин дээр єдєржин энд зогсож, гадагшаа хараад л єнжсєн гэнэ лээ, та єєрєєс нь асуу» гэсэн.

-Тэр явдлаас хойш танд сэжигтэй зvйл мэдэгдэв vv?

-Зоригийг нас барснаас хойш дєрєв хоногийн дараа шєнийн 01 цагийн vед манай хаалгыг цо­хиж, хонх дараад болихгvй бай­санд би жаахан айсан. Хаалгаа тайлж єгєєгvй. Маргааш орой нь 10 цагийн vед бас хонх дараад салахгvй болохоор нь хєрш айлын хvvхэн рvvгээ утастаж, «Чи хаал­ганы дурангаараа манай vvдэн дээр хэн байгааг хараадахаач» гэ­тэл, «Лам хувцастай хvн байна аа, хоёулаа зэрэг хаалгаа тайлаад, учрыг нь асууя» гээд хаалгаа зэрэг онгойлготол vнэхээр халзан толгойтой, дєч эргэм насны лам зогсож байсан, биднээс айл асуу­сан. Бид хоёр ч манай байрны тавдугаар давхарт байдаг ламыг сураглаж байгаа юм байлгvй гээд зааж єгсєн. Тэр лам доошоо харж ярьж байснаа доошоо уруудсанаа бид хоёрыг гэртээ ормогц дээшээ хурдан гvйчихсэн.

Дараа нь 11 дvгээр сарын дундуур нэг орой согтуу хvн манай хаалгыг цаг шахам нvдсэн. Тэр хvн миний ярихыг ч сайн мэдэхгvй байгаа бололтой болохоор нь их согтуу байна даа гэж би бодсон юм. Тэгээд цагдаагийн 102 руу утастаад, согтуу хvн vvд нvдээд байна гэтэл дvvргийн эрvvлжvvлэхийнх гээд утас єгч тийшээ ярь гэсэн.
Тэр дугаар руу нь ярьсан чинь бид таван минутын дараа очлоо гэсэн. Надад хамгийн сэжигтэй санагдсан юм нь гэвэл, манай утас коридорт vvдний ойролцоо байдаг, тэр утаснаасаа, хаалганы цаана намайг цагдаа руу утсаар ярьж байсан яриаг бvгдийг нь сонсчихсон бололтой, «Та намайг сэргийлэх дуудаж бариулж байх шив дээ» гэж шал согтуу, миний ємнє нь хэлсэн зєндєє vгийг дуулаагvй мєртлєє тэгж хэлсэн нь. Тийм их согтуу юм шиг байсан хэрнээ намайг «та» гэж бvр хєгшин хvн гэдгийг мэдэж байгаа юм.

Тэр vед манай бэр гаднаас ирж, би бэрээсээ «Орцонд согтуу хvнтэй таарав уу» гэтэл, «Таарсан, муухай орилсон хvн хажуугийн гуравдугаар орц руу орлоо» гэсэн. Удалгvй цагдаа ирсэн. Тvvнд тийшээ орсон тухай хэлтэл цагдаа араас нь гvйгээд явсан. Яасныг нь мэдэхгvй. Талийгаачийн хэрэг явдлаас хойш манай хаалгыг шєнє 12 цагийн vед цохих юм уу, хvн асуух явдал гараад л байдаг байлаа. Ємнє нь тэгдэггvй байсан.

-Та дахин тэр залууг хараагvй биз?

-Ингээд бодоод байхад, єєр хvн ч юм уу, айлын охин хvлээж байсан юм бол мэдээж ахиж vvгээр vзэгдэж, эргэлдэж л таарна, гэтэл хэрэг гарснаас хойш ерєєсєє харагдаагvй, би битvvдээ их л хайдаг. Энд тэнд тааралдвал залуу­чуудад хэлж байгаад бариад авна гэж бодоод л явдаг юм. Тэгээд эгч нь тэр хvнийг цагдаад хэлж шал­гуулъя гэж бодоод цагдаад хэлсэн.

-Тэр хvний тухай та дvрсэлж єгнє vv?

-Vсээ зvvн гар тийшээ налуулсан, царай, нvдний хэлбэр нь анхны ам зурагтай тун тєстэй, давхраагvй нvдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см єндєртэй, яльгvй махлагдуухан, задгай энгэртэй ноо­лууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктай, догшин, хо­гийн биш жирийн л нэг байдаг л хvн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хvv­хэд байсан. Дуу хоолой нь шин­гэвтэр, намуухан, зєєлхєн ярьж байсан. Одоо бодоод байхад надад их сэжигтэй санагдсан зvйл гэвэл, гурав дахийн орой хvv бид хоёрыг байшингийн булангаар ирж явахад тэр холоос таниад, хаалганы завсраар нуугдмагц нь шууд хэртхийсэн явдал. Одоо би харвал тэр хvнийг танина аа.

-Та тэр хvнийг Зориг агсныг алсан этгээд мєн гэж vзэж байна уу. Баттай мєн гэж хэлж чадах уу. Гарцаагvй биш юм аа гэхэд ямар нэгэн баримжаатай батлан хэлж чадахсан болов уу?

-Хамсаатан байж болзошгvй юм аа.

-Сонирхолтой мэдээлэл єгсєн танд баярлалаа.

2-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?

-Та Зориг агсныг хєнєєсєн байж болзошгvй хvнийг харсан, тэр байтугай ярьж vзжээ. Тэр єдрvvдэд болсон явдлын тухай ярина уу?

-Тэр хvн миний мэдэхээр, манай энэ хавиар даваа, лхагва, пvрэв гарагт єдєржингєє эргэлдсэн. Мягмар гарагт 33 дугаар байранд єнжсєн гэж сонссон. Баасан гарагт би хотод байгаагvй учраас тэр залуу энэ хавиар байсан эсэхийг мэдэхгvй. Тэр хvн эсвэл манай орцон дотор, орцны vvд хавиар, эсвэл аптекийн vvдэнд зогсоод байсан. Лав л єглєє хvvхэд цэцэрлэгт хvргэж єгєхєєр гарахад байдаг, єдєр ч харагддаг, харин орой би гардаггvй учраас орой хэд хvртэл зогсдог байсныг нь мэдэхгvй юм.
Тvvнийг тэгж удаан зогсоод байхаар нь би, «Чи хэнийхийг хvлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бvх айлыг мэднэ, онц хэрэггvй бол эндээс гар» гэж хэд хэдэн удаа загнахад, «Би хvн хvлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна, хvн хvлээж байгаа юм аа» гэж хэлсэн. Би зєндєє их байцаахад нэг их юм яриагvй, ганц хоёр vгээр л хариулж байсан. Лхагва гарагт би нэлээн загнаж хєєсєн. Дєрєв дэх єдєр намайг хэд хэдэн удаа дєхєхєд шууд л зєрєєд гараад явчихаж байсан.
Ємнє нь, єнгєрєгч долоо хоногийн ням гарагт (1998.09.27) манай хаалгыг хулгайч хєшсєн байсан. Тийм учраас би тэр залууг хулгайчийн хамсаатан байх гэж сэжиглэсэн юм. Би тэр залууг эргэлдэж байгаа тухай хэсгийнхээ цагдаад хэлсэн ч тоогоогvй.
Олон єдєр, єдєр дараалан зогссон. Мєн манай орцны хоёр давхарт гараад хойшоогоо нэгдvгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны vvдэнд гадагшаа хараад, гараа хармаандаа хийгээд зогсдог байсан. Гарт нь ч, хармаанд нь ч сэжигтэй юм байна гэж надад харагдаагvй. Манай эндээс талийгаачийн байр, тагт нь маш сайн харагддаг, хойшоо орцны цонхоор бол нэгдvгээр сургуулийн ємнєх машин зам харагддаг. Талийгаачийн тагт модоор ялимгvй хаагддаг. Тэр vед тэдний тагт сараалжгvй байснаа тэр явдлын дараа сараалжилсан байна билээ.

Надад тэр залуу Зоригийг алсан болов уу гэсэн сэжиг тєрєєд байсан. Учир нь, хэрэг гардгийн орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л нєгєє хvн мєн байна гэж толгойд буусан, тэр тухайгаа гэрийнхэндээ би ярьж байсан. Тэр ам зурагтай нєгєє залуу их адилхан байсан.

-Тэр хvний тухай та дvрсэлж єгнє vv?

-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их тєстэй, бор ноосон цамцтай, чернилэн єнгєтэй брюктэй, буржгардуу, тачирхан vстэй, зvvн гар тийшээ vсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зєрєєд єнгєрєхєд анхаарал татахааргvй, бєглvvдvv дуутай, жирийн л байдаг царайтай, хvйтэн, зэвvvн харагдахааргvй, хvн рvv эгцэлж хардаггvй тийм хvн байсан. Тэр хvний дуу хоолой нь миний чихэнд одоо ч байна. Би харвал шууд танина. Харин би тvvнтэй ярьсан хирнээ тэр хvний нvд миний санаанд буухгvй байна, тэр ерєєсєє миний нvд рvv харж яриагvй юм байна.

-Та тэр залуутай дахин тааралдаагvй биз?

-Би тэр залуутай урьд нь ч тааралдаж байгаагvй, тэр хэрэг явдлын дараа ч дахин тааралдаагvй.

-Тэр аймшигт хэрэг явдлын дараахан Булганыг гадаад руу цагаачлахсан гэж ярьж байсан тухай таныг сонссон гэж дуулсан юм байна?

-Тэгж ярьж байсан гэсэн. Тэр явдал Зоригийн оршуулгаас хэд хоногийн дараа, 49 хоногоос нь ємнє болсон байсан. Булганы гадаад паспортыг цагдаа хураагаад авчихсан, боломжтой бол гадагшаа явчихмаар л байна, хvний паспортоор ч хамаагvй явчихмаар байна гэсэн байсан. Бvр юм хумаа боогоод, бэлдээд тавьчихсан байсан гэдэг.

-Чухам хаашаа гэдгийг нь та мэдээгvй биз?

-Гадагшаа л гэж ярьсан байсан. Чухам хаашааг нь мэдэхгvй ээ.

-Та тэр хvнийг Зориг агсныг алсан этгээд мєн гэж vзэж байна уу. Баттай мєн гэж хэлж чадах уу. Гарцаагvй биш юм аа гэхэд ямар нэгэн баримжаатай батлан хэлж чадахсан болов уу?

-Чадна.

-Сонирхолтой мэдээлэл єгсєн танд баярлалаа.

3-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?

-Та Зориг агсныг хєнєєсєн байж болзошгvй хvнийг харсан, тэр байтугай ярьж vзжээ. Тэр єдрvvдэд болсон явдлын тухай ярина уу?

-Би єглєє 10.30-ийн хавьд аптекаа дєнгєж нээгээд байж байтал 11 цагийн vед нэг харсан чинь тагтан дээр эрэгтэй хvн цаашаа хараад зогсож байсан. Манай тэр тагтан дээр хvvхдvvд эсвэл янз бvрийн хvмvvс орж ирээд зогсож л байдаг учраас юу ч санаагvй. Єдєр 13 цагийн vед хартал нєгєє залуу байж л байсан. Би аптекдаа ганцаараа байсан болохоор жаахан айж байлаа. Тэр хvн дандаа цаашаа л хараад байсан. Удалгvй манай дvv охин ирж, би гэдэг хvн зориг орчихсон, дvvтэйгээ тэр залуугийн тухай яриад, авгайгаа л нэг хvнтэй хамт барих нь дээ, тэгэх л гэж байна гэж ярилцчихаад, ер нь юу хийж байгааг нь мэдэх санаатай очиж, наад талын хаалгаа онгойлгоод, «Хєєе, чи наанаа юу хийгээд байгаа юм бэ, яах гээд байгаа юм бэ?» гэхэд над руу биеэрээ бус толгойгоороо эргэж хараад, хvн хvлээж байна гэл vv, хvн харж байна гэл vv, тухайн vедээ ач холбогдол єгєєгvй учраас хэлсэн vг нь хоногшсонгvй, тиймэрхvv л хариу хэлэхээр нь би тоглоом шоглоом хийж, «Чи арай тагнуулын газраас хvн амьтан тагнаж байгаа юм биш биз» гэхэд, «Vгvй ээ, vгvй» гээд инээсэн, тэгээд л би хаалгаа хаасан. Асууж байцаахад их дургvй байсан. Тэгж байж байгаад 16-17 цагийн vед алга болчихсон.

Удалгvй манай дvv охин, «Хєєе, нєгєєдєх чинь тэндээс ийшээ гvйж байна» гэж хэлсэн. Тэр талийгаачийн байрны зvvн урд байдаг цэцэрлэгийн тэндээс манай байшингийн баруун єнцєг рvv гvйж байсан. Тэгээд би орой 19 цагийн vед аптекаа хааж байхдаа харсан чинь тэр залуу манай байрны баруун захын орцны ємнє зогсож байсан. Тvvнээс хойш дахиж хараагvй.

-Тэр хvний тухай та дvрсэлж єгнє vv?

-Зоригийг алсан гэх хvний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их тєстэй хvн байсан. Адилхан юм шиг санагдаж байлаа. Харин vс нь арай єєр харагдаж байсан. Тэр залуу 169-170 орчим см єндєртэй, эрэгтэй хvний, задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан єнгийн брюкэн ємдтэй, жижигхэндvv vстэй, vсээ зvvн гар тийшээ налуулж самнасан, ерєнхийдєє, нарийн хэлбэл, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш, том биш жартгайдуу нvдтэй, харц нь айхавтар муухай сэтгэл сэвтээхээр биш, нvдний шилгvй, овойж товойсон булчин, шєрмєсгvй, ганган биш, навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргvй, 67-68 кг жинтэй болов уу гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгvй, vсэрхэг хvн биш, айхавтар айлгахаар тєрхгvй, тийм содон бус хvн байсан.

-Таныг талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж байсан гэж сонссон юм. Энэ vнэн vv. Та Булганы тухай юу хэлэхсэн бол?

-Би Эх нялхсын тєвд талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж байсан. Би Булганыг муу хэлэхгvй, ямар ч байсан аягvй цайлган, хамаагvй инээж хєхєрсєн, угаасаа их темпераментный хvн. Тэрнээс биш муу санаатай юм бол байхгvй дээ. Булганыг хvмvvс халамж нь ихдээд нєхрєєс салдаг, бvр дэндvv, эрэгтэй хvнийг залхтал нь халамжилдаг хvн гэж ярьцгаадаг байсан.

-Та тэр залуутай дахин тааралдаагvй биз?

-Тэр хэрэг явдлыг дараа би єєрєє бараг цагдаа болчихоод, энэ хавиар тэр хvн байна уу гэж хараад, хайгаад ер тааралдаагvй. Би одоо тэр хvнийг зургийг vзвэл дєхvvлэх болов уу, ерєнхий дvр нь цээжинд байгаа.

-Сонирхолтой мэдээлэл єгсєн танд баярлалаа.

Дээрх гурван гэрчийн ярианд анхаарлаа хандуулбал, vнэхээр тэр этгээд алуурчин байсан, эсвэл алуурчидтай холбоотой байсан гэж vзвэл, алуурчид С.Зориг агсныг vгvй хийхийг эртнээс тєлєвлєж, ул суурьтайхан vзэж, урьдчилан судалж, нарийвчилсан тєлєвлєгєєний дагуу аймшигт санаагаа гvйцэлдvvлсэн бололтой.

Хэрэг явдал болохоос ємнє талийгаачийн байрны эргэн тойронд сэжигтэй vйл явдлууд болсон байж болзошгvй. Одоогоор олдсон мэдээллээс vзвэл, С.Зоригийн амьдардаг байрыг таван єдрийн турш хэн нэгэн хvн хянан ажиглаж байсан бололтой. Бидэнд мэдэгдэж байгаа энэ хvн зєвхєн талийгаачийн байрны ар буюу зvvн талаас нь хянах vvрэгтэй байсныг vгvйсгэх аргагvй. Мэдээж, єєр хvмvvс талийгаачийн байрны бусад талаас ажиглаж байсан байж магадгvй юм. Гэрчvvдийн ярианаас vзвэл, тэд бvгд нэгэн дуугаар байрных нь хавиар эргэлдэж байсан хvнийг алуурчны анхны ам зурагтай тун адилхан тєдийгvй алуурчин мєн байх гэдэгтэй санал нийлж байгаа юм.

Тэр этгээд долоо хоногийн эхний дєрвєн єдєр тэр хавиар эргэлдснийг гэрчvvд баттай нотолж байгаа бєгєєд тав дахь єдєр буюу баасан гарагт тvvнийг гэрчvvдээс хэн нь ч хараагvй ба гэрчvvдийн зарим нь хотоос гадагш явсан байж.
Гэрчvvдийн ярианд єгvvлсэн цэгvvдээс талийгаачийн байр болон машины зам, орчин тойрон хэрхэн харагдаж болохыг бид туршилт хийн ажиглаж vзсэнийг фото болон бvдvvвч зургаар vзvvлснийг та анзаараарай.

Аллага болдгийн ємнєх долоо хоногийн ням гарагт тавдугаар байранд хулгай орохоор завдсан бєгєєд зєвхєн хаалгыг нь хєшсєн байдаг. Тэгээд энэ тухай хэсгийн цагдаа ирж vзсэн гэдэг. Энэ явдал нь цагдаа ямар хугацаанд ирж болохоос эхлээд ямар нэгэн байдлаар иргэдийн анхаарал, сонор сэрэмжийг сарниулах, тандах хэлбэр байсан байж болох тухай хуулийн нэгэн ахмад ажилтны таамагласныг энд єгvvлэхэд илvvдэхгvй биз.

Хачирхалтай нь, тавдугаар байрны хавьцаа хэн нэгэн эргэлдээд байгаа тухай хэсгийн цагдаад хэлсэн ч анхаараагvй, ирээгvй гэдэг.

Гэрчvvдийн ярианд таныг анхаарлаа дахин хандуулахыг хvсье.

33 дугаар байрны эмэгтэйг лхагва гарагт гэртээ орохоор 200 орчим метрийн зайтай явж байхад нь тэр этгээд таньснаар барахгvй тvvнээс нуугдсан байдаг. Эндээс анзаарвал, тэрээр тун гярхай, анхааралтайгаар хяналт тавж байсан, єєрийгєє нэг хvнд дахин дахин харуулаад байх сонирхолгvй байсан байж болох юм.
Сайшаалтай нь, шударга иргэд харсан эдгээр явдлынхаа тухай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ба мєрдєгчид нэг л удаа тэднээс байцаалт авсан гэж ярьж байлаа.

Гэрчvvдийн ярьж буй этгээд vнэхээр Зориг агсныг егvvтгэсэн алуурчин, эсвэл тэдний хамсаатан байж болохыг vгvйсгэх аргагvй ч бас яг таг батлах баримт одоогоор бидэнд байхгvй байна. Магадгvй, дээрх гурван хvн, Булганаас гадна тэдгээр алуурчидтай ярилцсан, нvдэлж авсан, vнэтэй гэрч байж болох талтай.

Д.Булган: С.Зориг маань баггvй хvн байсан

УИХ-ын гишvvн асан С.Зоригийн амийг хєнєєсєн хэрэгт ганц амьд гэрч байдаг нь тvvний гэргий Д.Булган юм. Монголчуудын сэтгэлийг сэртхийлгэсэн аллага болс­ны дараахан буюу 1998 онд Д.Булгантай сэт­гvvлч Р.Даваажавын хийсэн ярилц­лагыг хvргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд єг­сєн цорын ганц ярилцлага юм.

-Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хvн дурссан байна билээ?

-Хvмvvс гом­дож магадгvй, гэхдээ л ийм жаргал хvн бvрт тохиодоггvй юм. Би євгєндєє, «Яана аа, євгєєн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, євгєн болтлоо хамт байна за юу, хоёулаа хєгшрєєд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр vнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм. Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоо­лоо хийгээд л гээд эцэс тєгс­гєлгvй олон сайхан юмыг тєсєєлдєг, олон сайхан бо­долд умбадаг байлаа. Би євгєн­дєє, «Тэгэлгvй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дvнзэн бай­шин барьчихна. Чиний бvх юмыг чинь би ажил хийгээд л олоод єгнє, чамайг сvvтэй байлгахын тулд нэг vнээтэй байна. Бvх тєрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо vзээд л, хєгш­рєхийн vед чи бид хоёр сансрын антенн авчих мєн­гєтэй болох байх аа, чи минь найз нєхдєє уриад л, инээж хєхрєєд, шатраа тог­лоод сууж байгаарай, ми­ний хайрт» гэдэг байлаа. (Уйлав)

-Таныг мєн­гєє хэмнээд таксинд суудаг­гvй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?

-Би тоодоггvй байсан. Надад, манай гэр бvлд илvv зарах юм байх­гvй. Би зах ороод хаана хямд­хан юм байна, хаана 100 тєгрєгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зvйлд vрдэг байлаа. Би євгєнийхєє ца­лингийн хэдийг нь амьд­ралдаа сайн хvргэх ёстой. Тэглээ гээд євгєнєє жимсээр тасалж байсангvй. Одоо эр­гээд бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё vе байсан. Ийм сайхан хvнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.

-Зориг гэж хэн байсан юм бэ?

-Хамгийн хvн­лэг хvн. Энэ бол тvvний хам­гийн гол чанар нь. Бvх хvнд тэр хvнлэг ханддаг байсан. Хvний дайтай хvн байсан. Байгаа байдал нь ямар ч дvр эсгээгvй, жvжиг тоглоогvй, баггvй, байгаа нь л тийм хvн. Зорилгодоо vнэнч, ганц­хан хvнлэг л гэж хэлнэ. Энэ vг бол агуу том vг. Их зоригтой.

-Яг тэр vед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?

-(Уйлав). Ми­ний хадам ээж ухаантай, ховорхон хvн шvv дээ. Ээж маань тэр vед надад, «Миний охин битгий уйл даа, чи л миний хvvг энэ хорвоо дээр дэндvv жаргаасан юм шvv» гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр ирэхдээ, би бvх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж билээ. Yнэхээр ма­най гэр бvл сайхан гэр бvл шvv.

-Та євгєний­хєє дvvг улстєрд орохоор шийдэхэд хэрхэн хvлээж авсан бэ?

-Оюунааг улс­тєрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж ший­дээсэй гэж хvсч, горьдож байсан. «Улстєр рvv ор» гэж хэлэхээс би их айж бай­сан. Аймшигтай гашуун турш­лага надад бий шvv дээ. Энэ мэдээг дуулаад ийм гашуун зовлонг амссан хvний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа надад, «Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хvмvvстээ нэрээ дэвшvvллээ» гэсэн. Ин­гэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгvй, гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал да­хиад давтагдвал маам (ээж) дийлэхгvй, би ч бас дийлэхэд хэцvv гэж хэлэхэд би шийдсэн гэж байна лээ.

-Оюунааг ахын­хаа vйл хэргийг сайн vргэлжлvvлнэ гэсэн vvднээс та дэмжсэн байх нь ээ?

-Миний євгєн байнга тэмцэгч байсан. Ми­ний євгєнийг хар хvч ирээд аваад явчихсан. Энэ хvн шу­дарга амьдарч болдог юм байна, амьдрал мєнгєн дээр тогтдоггvй юм байна гэд­­гийг надад ойлгуулж єг­сєн. Миний євгєн vнэний тєлєє тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зєндєє хvн байсан. Одоо Оюунаа маань цаашид євгєний минь хэр­гийг vргэлжлvvлж, дуус­гаагvйг нь гvйцээнэ ээ. (уйлав)

-Танд их баярлалаа.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • zochin (November 18, 2015 10:44:17 am )

    HAR HUCH GEJ HEN BE.neriig n ……

  • Anonymous (November 18, 2015 11:46:55 am )

    хар хүч гэнэ үү хэн гэдгийг нь бараг мэдэж байгаан биш үү энэ 2 анх яаж танилцаад хэн танилцуулсан бол гэдэг бодол гэнэт орж ирж байх чинь

  • дүмбэ (November 18, 2015 12:00:41 pm )

    Ардчилалын зүгээр нэг жүжиг

  • хотын эмээ (November 18, 2015 12:00:56 pm )

    булган одоо бүх юмыг яг байгаагаар нь ярьж сэтгэлээ нээж, цэвэрлэх болсон. Энд байгаа хүмүүсээс биш бурханы шүүхээс тэнд тосоод авах зүйлээс айх цаг болсон шүү

  • шоу (November 18, 2015 12:16:56 pm )

    Мэдэхгүй юм даа жаргалтай байсан

  • иргэн (November 18, 2015 12:18:38 pm )

    Хар хүч гэж үхлийг хэлсэн байна мангарууд аа

  • zochin (November 18, 2015 12:52:41 pm )

    bulgan yu bolsoniig sain medej bgaa shuu dee

  • шаабар (November 18, 2015 1:31:21 pm )

    Үнэн бол сайн л мэдээлэл байна. Гэхдээ өөрийгөө хүнд таниулах гээд өвлийн хүйтэнд толгой нүцгэн дахин дахин ирж зогсоод байсан гэхээр нэг л үнэмшилгүй санагдаад байна. Цагдаа нар магадлах байлгүй дээ.

  • Бат (November 18, 2015 1:40:22 pm )

    Булганы найруулсан зохиолыг уншлаа. Муу найруулсан юм болов уу. Үнэмшилгүй байна:

  • bantan (November 18, 2015 1:51:38 pm )

    Харин тиймээ.Маш нууц байдлаар ажиглалт явуулмаар юм.Хүн хүнд нүдлэгдээд зогсоод байх уу.Мэдэхгүй юм даа.

  • zochin (November 18, 2015 1:59:12 pm )

    iim aimar uil ajillagaa hiij baij hun amitand il tod haragdaad bh bolovuudaa herev mun bol amid gerch bas uchnuun gerchtei baij yagaad ilreeguive

  • зочин (November 18, 2015 2:39:31 pm )

    шал худлаа худлаа.хэд хоногоор хүмүүст нүдлэгдээд зогсдог алуурчин гэж юу байсийм утгагүй тархи угаах гэсэн мэсэж байна

  • монгол (November 18, 2015 3:00:17 pm )

    АН-ын удирдлагын дотор хайвал хар хүч нь олдоно.

  • зочин (November 18, 2015 4:39:36 pm )

    үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

  • бямбаа (November 18, 2015 10:03:30 pm )

    Бурхан бүхнийг мэднэ алуурчинг шийтгэнэ баригдана л даа

  • ЗочинZochin (November 18, 2015 10:11:28 pm )

    Өвөл болоогүй байссан. 10 сарын эхэнд маш дулаан нарлаг байсан даа

  • уншигч (November 18, 2015 10:49:28 pm )

    БУЗАР АВГАЙН НОГОРДУУЛТЭЙГЭЭ НИЙЛЖ ХУМУУСИЙГ ТООРОГДУУЛЭХ ГЭСЭН ЯРИЛЦЛАГА БАЙНА ДАА. ОДОО БАС ЮУ ЗОХИОЦГООСОН БОЛ ДОО. БУЗАР

  • Zochin (November 18, 2015 11:25:34 pm )

    D.Bulgan bish B.Bulgan shig sanagdah yum. Ovog neriin zuv bichihgui baigaa bolohoor ene bichsen zuild ergelzej baina. Orosyn ZUN BILEGCHDEES asuumaar yumaa. Songuuliin umnuh toglolt yum bish uu

  • зочинзочинИргэн (November 19, 2015 9:29:51 am )

    Яаж ч бодсон монгол төрийн сайдын гэргий, халамжит хань,сайхан монгол бүсгүй, монголын элит гэр бүлийн нэг гишүүн ханиа хороолцоно гэж байхгүй байх даа. Энд огт өөр учир холбогдол байгаа байлгүй дээ.улс төрийн зорилго гэдэгт заавал хань нь холбогдохгүй байж болно биз дээ. Би хувьдаа Булган гэдэг хүнийг гэмт хэрэгтэн биш байх л гэж боддог. Харин зүгээр нэг алуурчин бол ямар нэг хөрөнгө эд юмсыг нь авмаар вюм, тэгээгүй бол улс төр л байх даа.

  • сараана (November 19, 2015 9:49:46 am )

    БУЛГАНЫГ БАРЬДАГ НЬ СОНГУУЛИЙН ШОУ БАЙЖ МАГАД. ТҮҮНИЙГ ЭЭЛЖИТ ЗОЛИГТ ГАРГАХ НЬ Л ДЭЭ.ТЭР ЖИЛ МӨРӨН ГЭГЧ БИ ИХ ХУРАЛД СОНГОГДВОЛ ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛНЭ ГЭЖ ГАРЧ ИРЭЭД ДӨРВӨН ЖИЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ИДЭЖ УУЖ АВААД ЗАЙЛАА БИЗ ДЭ

  • zochin (November 19, 2015 10:22:55 am )

    ai hoorhii bulgan notoi ni notoi naad huuhen chine semhen shuudee bugdiig medej baigaa harin zorig agsnii 1 ohin baidag ter odoo tom bolson awiinhaa tuhai uneneiig medeh l bno
    ohinii zurag baga nasnii ni oort ni baidag baisan naad abgai medej l bgaa harin eej egch mgui bh ohinoos bj muudaltslaa gj zorig yarij bsniig naizuud ni medne

  • иргэн (November 19, 2015 11:13:45 am )

    Юу ч үгүй хүн одоо амратл сувилал ажилуулаад баян тансаг амьдарна гэж үү Зоригийг алхад оролцсон л учир хөрөнгөтэй болоо биз дээ гараа гутлын үдээсээр хүлүүлчихээд хэн бэ гээд банны өрөөндөө сууж сууж байсан ш дээ цэцэрлэгийн хүүхэд ойлгохоор л хэрэг
    Энэ гэрч хэргийг нуун дарагдуулсаныхаа төлөө одоо сайхан амьдарч байгаа бус уу наад гэрчээ сайн эрүүдэн шалга тэгвэл хамсаатнаа хэлээд өгнө

  • ГАМБАА (November 19, 2015 12:40:20 pm )

    ЗОРИГЫН ХЭРЭГТ ТЭР ҮЕИЙН АРДЫН НАМЫН ЭРХ БАРИГЧИД ШУУД ХОЛБООТОЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ. ХЭРЭГ АЛЬ ХЭДИЙН ИЛЭРСЭН. АРД ТҮМЭНД ИЛ БОЛГОХ ЦАГ НЬ ОДОО БОЛСОН БАЙХ.

  • hohoo (November 19, 2015 2:11:53 pm )

    Bulganii show bnda yria n huuramch bna gerchiin yria n ch hudlaa bn shde bulgan gerchd vg zaaj ogcon ym bishvv gerchvvd n hudlaa yrij nvgel hihee bolioche tiim sanaa n zowj bga bol zon bilgiin tulaanar oruulach ehner n sanaa zowj bga bol heregiid ilrvvlh.n tuld yvah estoi bsn ooroo holbootoi ym bishvv

  • Hhas (November 20, 2015 10:49:10 pm )

    Za ene bulgan medeej heregteng mongoloosoo oloe gevel oloh l hugatsaa mash ih bailaa.yag iim hvnd ved toriin hamgaalaltan baij er olj boloh l baisan. ter ooroo odoo tsor gants gerch tiim mortloo gadaadad zugaalaad yvj baidag. aluurchin baisan bol medeej ali ert bulganiig gadaadad alj haychaad irne biz. gemtniig ulaan nvvree harsan gants gerch ene bulgan shvvdee mongolchuudaa.yag vnen bol bulgan endee l haij tsagdaa porkurortoi hamtarch ajillaj setgel gargaj boloh bus uu. ooroo hiisen hereg bolohoor chadaagvi ter.

antalya rent a car