antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 14 comments

Ц.Элбэгдорж өөрийнхөө өмнөөс уучлалт гуйж, өрөөлийн өмчит атаархаж “бархирлаа”

нийтлэсэн Admin

Баярын өмнөх өдрүүдэд улстөрчид ямар нэгэн шийдвэр гаргадаг, үгүй бол шуугиант мэдэгдэл хийдэг хэвшил энэ жилийн он солигдох торгон мөчийн өмнө ч давтагдлаа. Сонгуулийн жилийг угтсан элдэв улстөржилт, улстөрийн шоу сэм сэмхэн өрнөж, тэр бүхнийг дагасан явуулга, явуургүй явган яриа салхинд хийсэх хамхуул адил хийссээр шинэ онтой золгов.

Өрсөлдөөн л юм хойно өөрт ашигтай байрлал эзлэх, улстөрийн хожил авах, олон нийтэд үзэл суртлаа тулгах гэсэн оролдлого байх нь ч зүй. Гэхдээ хэм хэмжээ нь хэтэрч, хэтэрхий улангасвал улстөрчдийн удаа дараа сануулах болсон долдугаар сарын 1-нийх шиг хэрэг явдал дахин давтагдахгүй байхын аргагүй юм.

Тэр тусмаа Монголчуудын нэгэн үеийн сэтгэлийн мухарт хадагдаж ирсэн үүх түүхийг үгүйсгэх, гуйвуулах, утга учрыг нь алдагдуулах, түүгээр дамжиж бий болсон үнэт зүйлийг уландаа гишгэхээр улангасах нь нийгэм дэх үзэл бодлын ялгарлыг улам дэвэргэхээс цаашгүй билээ. Он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд төр, засгийн хэмжээнд анх удаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
Засгийн газрын тогтоолоор түүхт ойг тэмдэглэх ажлын хэсэг ажиллаж, УИХ анх удаа хүндэтгэлийн чуулган зохион байгуулж, УИХ-ын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд үг хэлэв. Үүнээс өмнөхөн 100 жилийн ойгоор бөх барилдуулж, баяр наадмын барилдаантай дүйцүүлэн цол олгодог байхаар хуулийн төсөл хэлэлцсэн ч олонхийн саналаар дэмжигдээгүй.

Төрийн ордон хавиар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ач холбогдол Ардын хувьсгалынхаас бага уу, их үү гэсэн хэлэлцүүлэг маягийн юм өрнөж, АН-ынхан болж өгвөл нэгэнт тогтож хэвшил болсон баяр наадмын утга агуулгад дүйцүүлэхээр багагүй улстөржив. Тэр бүү хэл хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “100 жилийн өмнө бидний өвөг дээдэс нам байгуулахыг урьтал болгоогүй байдаг” гээд “Хуучин хуулиар байгуулагдсан намууд татан буугдах ёстой” хэмээн утгагүй тайлбар урсгав.

Тэрбээр угтаа бол 90 жилийн өмнө байгуулагдсан Монгол Ардын Намыг л татан буулгах санаатайгаа ийнхүү илэрхийлэв. Ц.Элбэгдорж арай л 90 жилийн өмнө нам байгуулагдсан нь “түүхийн алдаа” гэж хэлсэнгүй. Ер нь бол тэр ингэж л боддог бололтой юм. Хоёр зууныг дамнасан Манж Чин гүрний ноёрхлоос ангижирч, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан бахархам түүх зөвхөн Монголчуудынх, өөр хэнийх ч биш.

Улмаар бүрэн эрхт тусгаар улсаа байгуулж, эзэн хаанаа өргөмжилж, төрийн хэрэг шийтгэх анхны яамдаа байгуулж улс шиг л улс болгохыг эрмэлзсэн өвөг дээдсийн чин зориг, мохошгүй сэтгэлийн улбаа өнөөгийн бидний эх орон билээ. Харамсалтай нь удалгүй их гүрнүүдийн тоглоомоор автономит улс болж, дахин харийн эрхшээлд орсон нь бас л түүхийн үнэн.

Нэгэнт асаад бөхөх шахсан эрх чөлөөний тэмцэлд эх орончид дахин босч, 1921 оны Ардын хувьсгалаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрмөсөн олж авсан бахархам түух ч биднийх. Тухайн үед Хятадын савраас гарахын тулд Оросоос тусламж хүсч, халуун гараа сунгасан тэдний жишгээр улстөрийн бүлгэм байгуулж, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн өвөг дээдсийг өнөөдөр үгүйсгэх, шүүх эрх хэнд ч байхгүй юм.

“Түүхийг хэн ч шүүх ёсгүй” гэсэн үгийг тэр тусмаа өнөөдрийн Ардын намыг муутгах гэхдээ их түүх рүү нулимж байгаа нөхдөд сануулмаар санагдана. Эцсийн дүндээ эрх чөлөөт, түсгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсыг өнөөдрийн бидэнд үлдээснээрээ үнэ цэнэтэй түүхийн хүрд эргэж оджээ. Эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд ирээдүйн эх орны хувь заяаг зурж байсан эх орончдын гавьяаг өнөөдрийн улстөрийн өнцгөөс харах, харлуулах, бүдгэрүүлэхийг хичээн чармайгсад байсаар байгаа нь харамсалтай бөгөөд ухвар мөчид утгагүй тоглоом гэлтэй.

Үүнийг түүхийг эдүгээчлэх гэж томьёолдгийг ч сануулах ёстой байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Шинэ цаг үе шинэ шийдлийг, шинэ зохион байгуулалтыг, шинэ намыг, шинэ бодлогыг шаардаж байна. Шинэ улстөр гэдэг бол асуудлын шийдлийг шинээр харахыг, шинэ арга барилыг, шинэ өнгө төрхийг хэлдэг юм.

Эхлээд намын тухай хуулиа шинэчлэх хэрэгтэй. Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ, түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно” гэж хэлэв.

Үнэндээ Ц.Элбэгдорж яагаад чухам 100 жилийн түүхийн тухай хэлсэн үгэндээ гэнэт намуудыг татан буулгах яриа оруулснаа олон нийтэд тайлбарлаж хэлсэнгүй. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нэгэнтээ өрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ Ц.Элбэгдоржид булаалгачихаад “бархирмаар” байгаагаа хэлсэн шиг манай өрөнхийлөгч ч 90 жилийн баялаг түүхтэй нам төрийн эрхийг барьж байгаад бархирмаар санагддаг бололтой.

Чухам тиймээс л Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн бататгасны түүхт ойн чуулганы индрээс ийнхүү “бархирсан” байх. Тэр бүү хэл эрхэм ерөнхийлөгч маань Ардын нам шинэ байртай болсонд үнэнхүү атаархаж, “үхэх шахаж” яваагаа ч нуусангүй. Тэрбээр “Одоо намуудад нэрийн биш агуулгын өөрчлөлт хэрэгтэй байна.

Нам гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдье. Намын өмч хөрөнгө, байрны асуудлыг ч шийдьё. УИХ-д болон ИТХ-д авсан суудлынх нь хувь хэмжээнд таарсан байр талбайг намуудад төрөөс гаргаж өгье. Намыг би нийгэмд үйлчилдэг байгууллага гэж үзэж байна. Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсч үрждэг газар ч биш.

Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй” хэмээн хэллээ.

Үнэхээр ч намаар талцах үзэгдэл ялангуяа сонгууль дөхөхөөр газар авдаг тул нам, улстөр гэхгүй, төр нь иргэний эрхийг дээдэлж, иргэн нь үүргээ биелүүлдэг нийгмийг байгуулах тухай ярьсан ерөнхийлөгчтэй санал нэг байна. Гэхдээ байртай болсон намд хорсоод, гишүүдийнх нь тоо өссөнд бухимдаад, олон намтай байгаад уурсаад ч байгаа юм шиг битүү хатуу үгээр бөмбөгдөх нь Монгол Улсын бүх иргэн хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аливаа байгууллагын эрх ашгийг хүндэтгэх учиртай Төрийн тэргүүний хэв ёсонд нийцэхгүй байна.

Тэр тусмаа эвийг сахих ёстой Ц.Элбэгдоржоос үүргээ умартсан юм биш үү гэж асуумаар. Ардчилсан нам хүртэл шинэ байр барих нэрээр байшингаа буулгаж хаяад, Дуурийн төатрын газраас булаалдсаар байгааг хэн хүнгүй л харж байгаа. Ардын, Ардчилсан нам ялгаагүй бүгд л дэлхийн улс орнуудын улстөрийн намуудын нийтлэг жишгээр байр савтай байх ч ёстой.

Харамсалтай нь Төрийн тэргүүн Ардын нам шинэ байранд төвхнөсөнд ихэд хорсож явдгаа нууж даанч чадахгүй байна. Нөгөө талаар ардчиллыг эрхэмлэдэг гэх Ц.Элбэгдорж ардчиллын сонгодог зарчим болсон төлөөллийн ардчиллыг улстөрийн намаар дамжуулж хэрэгжүүлдгийг мэдэхгүй гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно.

Дээр нь нэмээд улстөрийн намуудыг тараана гэж ярихын оронд өөрийнхөө АН-ыг төлөвшүүлэхэд санаа тавих цаг болсон гэж зөвлөлөө. Ард түмний эв нэгдлийг сахих үүрэгтэй ч хувийн байр сууриа ийнхүү төрийн дээд өндөрлөгөөс гарган тавьж буй Ц.Элбэгдоржийн турхиралтаар 2008 оны долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдал дахин давтагдах вий гэсэн айдас ч эрхгүй төрөх аж.

Учир нь енгөрсөн сонгуулийн дараахь үймээн, нийгэмд өнөө ч арилахгүй байгаа айдас чухамдаа Ц.Элбэгдорж нарын турхиралтаар өдөөгдсөнийг эргэж нэг санууштай юм. Тухайн үед сонгуульд ялагдсан намуудын удирдлага буюу АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ИХН-ын дарга нар болох Ж.Батзандан, О.Магнай нар хүн цуглуулж, зохион байгуулалтад оруулж, ялсан намын байр уруу дайрах бүх л нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь өнөө ч телевизүүдийн дүрс бичлэгийн архивт, ер нь шударга бүх хүний ой тойнд хадгалагдаж л байгаа.

Харин хэрэг бишдээд ирэнгүүт манлайд явсан Ц.Элбэгдорж хаашаа ч юм зугтаж., дараа нь “Намаа ялуулаагүй учраас” гэсэн манж зангаар АН-ын даргын суудлаа өгч, асуудлаас цэвэрхэн гэгч мултарсан юм. Гэтэл ард түмэн үүнийг мартсан гэж бодсон бололтой, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хэрэг явдлын төлөө ард түмнээс уучлалт гуйлаа.

Ингэж үймээнийг өдөөсөн нөхөр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр сууринаас, УИХ-ын хүндэт индрээс, Монголын төрийн нэрийн өмнөөс уг хэрэг явдлын төлөө уучлалт гуйгаад зогсож байгаа нь шударга явдал мөн гэж үү. Тиймээс үүнийг Ц.Элбэгдорж гэх улстөрч өөрийн хийсэн хэргийн төлөө өөрөө   уучлалт гуйлаа хэмээн “орчуулж” ойлговол үнэнд илүү дөхөх мэт санагдана.

Сонгууль дөхөхийн хэрээр “долдугаар сарын 1″ гэж хашхирах атлаа цаагуураа олон түмнийг битүүхэн турхирагсад энэ мэтээр олшрох хандлагатай байна. Ц.Элбэгдоржийн хэлсэн үг цэвэр улстөрийн хошуутай учир дэмжин талархагсадын зэрэгцээ буруушаан шүүмжлэгсэд түүнээс ч олон байна. Учир нь тэр 100 жилийн ойг хүндэтгэх биш, 90 жилийн түүхтэй Ардын намд атаархсан утга учир багатай, битүү хатуу үгийг баахан урсгасан учраас тэр.

Дээр хэлсэнчлэн аль нэг хэсгийн түүхийг дөвийлгөж, нөгөө заримыг нь “доош дарах” гэвэл улс оронд бүтэн түүх үлдэхгүй билээ. Ц.Элбэгдорж өдгөө манай орон НҮБ-ын гишүүн дэлхийн 161 оронтой дипломат харилцаатай болсон, Монгол орон улс түмний эрх чөлөө, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх хөдөлгөөний хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч орны нэгэнд зүй ёсоор багтаж байгаа зэргийг хүлээн зөвшөөрч байгаагаа ч тэмдэглэв.

Харин өнгөрсөн зуунд Монгол Улс өмнөхөөс цоо шинэ өнгө төрхтэй улс шиг улс болсныг тэрбээр онцлон тэмдэглэхийг хүссэнгүй. Эрх чөлөөт, тусгаар улсад төрсөн учраас тэр өнөөдөр улсын Ерөнхийлөгч болсноо харин хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ерөнхийлөгч хэрвээ Монгол Улс өнгөрсөн зуунд танигдахын аргагүй өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрчихвөл Ардын намыг пиардсан хэрэг болно.

Тиймээс зөвхөн зууны эхэн үеийг дурсаад, өнөөдрөө магтаад, өрөөлийг битүү хатуу үгээр донгодчихвол улстөрийн хэрэг бүтэх нигууртай гэнэм. Монголчууд ийм л нэг түүхийг үгүйсгэдэг, түүхий бодолтой Төрийн тэргүүнтэй болчихож. Тэрбээр үгийн төгсгөлдөө үндэсний зөвшилцлийг үргэлж эрхэмлэхийг сануулж, энэ тухай дуугарсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт талархсан.

Гэвч эрхэм Ерөнхийлөгч өөрөө түүхийг үгүйсгэж үнэнийг болон үнэнээр оршин буй улстөрийн намыг үгүйсгэж байгаагаа “үндэсний зөвшилцөл”-ийн илэрхийлэл гэх юм биш биз.

Т.Бүдээхүү
Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (January 03, 2012 11:34:54 am )

    songuuliig budiluulsanaas ard irged talbai deer sain duraaraa ochij eserguutclee ilerhiilsen.tuunees bish hen negen urialan turhiraaguiee.ta buruu yriad baina.harin ch cham shig nohduud ingej bicheed tuuhiig guibuuldag l baihgui yu.udahgui shuuh uneniig n cham shig nohduuded helj oilguulah gej baina .

  • Anonymous (January 03, 2012 12:15:58 pm )

    Mongoliin tuluu gesen chin unen setgeltei Eronhiilogchtei bolsondoo olzuuthaj bna. Namuud namiin tuluu bish uls orny tuluu bolj shinechlegdeh estoi. Eronhiilogchiig demjij bna.

  • Anonymous (January 03, 2012 12:21:57 pm )

    songuuliig hamgiin ih bu;iluulj luivar hiideg nam bol ardchilsan nam sh deeeee hulgaichiig bariarai gej hulgaich hamgiin changa hashgirdag daaaaaaa

  • Anonymous (January 03, 2012 2:03:30 pm )

    ene kommist namiin setgyylch ard tumen uhaanati sh dee odoo iim yumnad itgehgyi ardiin nam bol uuchlalt guih chadvargyi.enhbayar bayar monhorgil 3 tun udahgyi shorond orno 5 hunii suns ta hediig neg ydyr avj yavnaa

  • Anonymous (January 03, 2012 2:07:35 pm )

    enhbayariin gart shuuh prokuror 10jil bailaa nyamdorjiin gart tsagda 10jil bolloo.tsagdaad chineeleg terbumtan hurandaa duuren bolchloo.shuugchid tasartsan shu de amidral ni.enhbayar nyamaa 2iig tsaaazlah heregtei mongoliin huuliin baiguulagiig avilgald idyylsen novshnuud

  • Anonymous (January 03, 2012 3:52:27 pm )

    erenxiilegch saixan yaridag erenxiilegch baix xugacaandaa mongoliin telee neg l bodit teriin togtolcoog zev zamd ni oruulsan ajil xiivel boloo

  • Anonymous (January 03, 2012 5:30:42 pm )

    YU GEJ SOLIORNO VE ENE ERGUU SETGUULCH ARD TUMNIIG SHUUD DOROMJILJ BNA SH DEE ODOO HURTEL YUM MEDEHGUI GEJ BODOOD BGA YUMUU HAASHAA YUM. TER MUNDAG NAM CHIN UGAASAA HUULII BUSAAR BAIGUULAGDSAN TATAN BUUGDAH YOSTOI MONGOLIIN TUUHIIN 1 HAR HESEG SHUU DEE UURSDIIGUU UCHIRGUI GAVYATAI GEHEESEE ICHDEGGUI YUMUU sTALINII GAR HUL BOLOGSOD BIZDEE. TUUH TERTEI TERGUI TED NARRAAR DUTAHGUI, HEN CH BSAN TUSGAAR TOGTNOLIINHOO TULUU TEMZEH L BSAN ICHIJ UHMERUUD

  • Anonymous (January 03, 2012 6:15:00 pm )

    ene setgvvlch zvgeer l namaa omoorood bichtsn bnshd. alaaraa baadg pasda chn

  • Anonymous (January 03, 2012 8:23:33 pm )

    Hetsuu ch umaa da. Namdaa unenchee ilerhiileh gej uzeg tsaas shuurch avaad l, tegj baihaar gertee hooloo hiij bhgui, Eronhioilogchiin ug uul n darga nart bus ard bidend ikh taalagdsan umsan budeehuu!!! Ta ingej tsamnasnii dund enhrii nam chine tegeed yah um. Tanai nam songuuli luivardsanaas 7/1-nii uil yavdal urnusniig dahin sanuulya. 12 ond tanai kommunist namiin tansag bair dahin shataj magad, gagtshuu tanai erh darhtnuudiin uildel l medne

  • Anonymous (January 03, 2012 10:51:46 pm )

    erunxilugch unen ug xelsen,ene muu amitan uxsendee uxex ged bgan tamin togooni baataraa

  • Anonymous (January 04, 2012 9:25:50 am )

    Humuusee, mongolchuud teneg teneg gehed arai hetreed, Elbegdorj gej neg bolovsrollgui hudalch, huuramch jujigchniig, Gunbalai gedeg mangariig tolgoi deeree orgochihdog ini unen teneg, yostoi har massiin toloologchid bol ed shuu dee. Yostoi l transheiniihan, bolovsrolgui hulgaich deeremchid ni olonhi bolson mongold l iim humuus todordog baih. Bid gadaadaas ene buhniig haraad ichij uheh geed baih yumaa. Mongold jinhene bolovsroltoi, seheetnuud tureesei bilee

  • Anonymous (January 04, 2012 9:29:47 am )

    2008 oni 7-1nii uduriig sanaj bna. Ter udur UB-n buh humuus talbai deer ohson gedegt bi itgej bna.Tehehed bi h bs ochson Elbegdorj,So nar harin humuusiig taivan bhiig urialjbsaniig medeh um bna.Budeehuu chi harin tend yostoi horon suitgeh ajiljagaag zohion baiguulj bsan ch um biluu hen medlee.Nuguu zuudee yrilaa gesen chin hulgaigaa ilchildeg baagiig negen bgaa um bnadaa.

  • Anonymous (January 04, 2012 11:55:06 am )

    mongold Harvard togssson huniig bolovsrolguid tootsdog bolovsrolgui hun olon baigaag gaihah yumda

  • Anonymous (January 04, 2012 9:20:14 pm )

    mongol ardiin nam mandan badrag

antalya rent a car