antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 Comments are off

Экс эрхэм иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэхээ мэдэгдэв

нийтлэсэн Admin

УИХ-ын Сонгуулийн шимэ хууль батлагдсантай холбогдон улс төрийн намууд их сунгааны өмнөх зам мөрөө улам ч нарийсгах болов. Одоогийн байдлаар “бяцхан” намууд эв эеийг эрхэмлэн, ирэх сонгуулиар эрх баригч хүчнүүдийн саналыг хуваах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Тухайлбал, МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлж буйгаа нуугаагүй бол Иргэний хөдөлгөөний тэргүүн Ч.Чимэдсүрэн хамтран ажиллах гэж байгаагаа ч хэллээ. Харин энэ зуур АН, Иргэний зоригтой хамтран “сонгуульдах уу” гэсэн таавар энэ хүрээнийхэн дунд хөвөрч байсан юм.

Ямартай ч тус намын нарийн бичгийн дарга Ц.Жадамбагийн хэлснээр хоёр нам нэгдэх эсэх нь цаг хугацааны асуудал гэнэ. Одоогоор хоёр намынхан энэ талаар ярилцаагүй, уг асуултад хариулахад эрт байна гэв. Харин экс эрхэм болон Иргэний хөдөлгөөний тэргүүн Ч.Чимэдсүрэн нар зарим зүйлд ийнхүү хариулсан юм.

Н.Энхбаяр: Сонгуулийн аргаар хүвьсгал хийж болно

-Таны хувьд, ирэх сонгууль “хувьсгал” болоосой гэж бодож байна уу?

-Тийм ээ, энэ оны сонгууль “хувьсгал” болоосой гэж бодож байна. Гэхдээ хувьсгал гэхээр заавал буу шийдэм барина гэсэн үг биш юм. Сонгуулийн аргаар хувьсгал хийж болно. Эсвэл болохгүй байгаа төр засаг өөрөө огцроосой гэж хүсч байна. Энэ мэт янз янзын аргаар энэ 2012 онд хувьсгал гараасай гэж бодож, хүсч байна даа.

-Таныг хувьсгал хийхийн тулд иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэх болсон гэж сонссон юм байна. Энэ талаар…?

-Энэ бол үнэн зөв мэдээлэл. Монгол Улсад шудрага ёс алдагдаж, буруу замаар явж байгаа энэ үйлдлүүдийг засъя, залруулъя гэж хүсч зорьж яваа иргэний хөдөлгөөнийхентэй нэгдэж байгаа. Ер нь эх орноо гэж бодож байгаа хэнтэй ч би нэгдэн нийлэхэд бэлэн байна.

Ч.Чимэдсүрэн: Бусармаг зүйлтэй тэмцэнэ

-Иргэний хөдөлгөөнийхөн анх гарч ирэхдээ МАХН болоод түүний удирдагчдыг шүүмжлэн эсэргүүцдэг байсан. Харин сүүлийн үед асуудал эсрэгээрээ байгааг харах боллоо?

-Монгол Улсад үүсээд байгаа шударга бус үйлдэл, хуучинсаг үзэл санааг таслан зогсоохын тулд бидний хийж байсан ажлууд олон бий. Тиймдээ ч одоо үүсээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ өгч, хэн ард түмнийхээ төлөө зоригтой дуугарч чадна тэр хүмүүстэй хамтарч байгаа гэж хэлж болно.

-Хуучинсаг үзлийг хална гэж хэллээ. Харин МАХН-ын үзэл санаа хуучнаа баримталж байна. Тэгэхээр та бүхний зорилго зөрчилдөхгүй юу?

-Хэдийгээр МАХН-ын хувьд, хуучны үзэл баримтлалаар явж байгаа ч тэдний болоод Н.Энхбаярын зорьж буй санаа нь зөв учраас бидний хооронд зөрөлдөх зүйл байхгүй гэж бодож байна. Гэхдээ мэдээж бид өөр өөрсдийн үзэл бодолтой. Түүнийгээ бариад нэг зорилготой байхад санасандаа хүрч чадах болов уу.

-Тэгэхээр таныг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллаж байна гэж шууд хэлж болох уу?

-Тэгж хэлж болно. Хамгийн гол нь улс, эх орныхоо төлөө шударга байж, бусармаг зүйлүүдтэй тэмцэнэ гэж итгэж байгаа учраас би энэ хүнтэй нэгдэж байгаа юм.

О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car