УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор єнгєрсєн баасан гарагт “Чинис”, Самурай” бондын тайлангийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн талаарх мэдээллийг хийх ёстой байсан. Харамсалтай нь энэ асуудлыг гардан хариуцаж буй УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан баасан гарагт гэж байснаа мэдээллээ бас л тайлагнасангvй. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас асуухад “ Чингис, Самурай бондын асуудлаар мэдээлэл хийнэ гэж яригдаагvй. Хэрвээ ажлын хэсгийн гишvvд хяналт шалгалт хийсэн зvйлээ байнгын хороогоор оруулаад ирвэл заавал ч vгvй хэлэлцэнэ. Ажлын хэсгийн хэд, хэдэн хvн гарын vсгээ зураагvй учраас баталгаажаагvй гэдгийг сонссон. Тийм болохоор энэ талаар Энх-Амгалан гишvvнээс асуусан нь дээр байх. Тэгээд ч тэр єнєєдрийн хуралдаанд ирээгvй байна” гэлээ. Ямартай ч ажлын хэсэгт багтсан УИХ-ын зарим гишvvн ч Чингис, Самурай бондын асуудлыг олон нийтэд дэлгэхийг хvсэхгvй байгаа аж. Тиймдээ ч энэ асуудал єнєєг хvртэл сунжирч хэзээ, хэлэлцэгдэх нь тодрхойгvй байгаа болов уу. Уг нь бид єнгєрсєн даваа гарагт ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишvvнтэй энэ талаар ярилцахад “Пvрэв гарагт Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Гишvvд гарын vсгээ зурчихсан” гэх тайлбарыг єгсєн. Гэтэл бодит байдал дээр юун мэдээлэл хийх энэ талаар байнгын хорооны дарга нь ямар ч мэдээлэлгvй явж байсан юм. Тэгэхээр Чингис, Самурай бондын тайлангийн шалгалтын ажлыг яагаад ийнхvv удаашруулж одоог хvртэл олон нийтэд мэдээлэл хийхгvй байна вэ гэдэг нь олны анхаарлыг зvй ёсоор татсаар байгаа юм. Ямартай ч єнгєрсєн хугацаанд Чингис, Самурай бонд хийгээд Хєгжлийн банкны захирлын асуудал олон нийтийн анхаарлын тєвд орох болсон Тухайлбал, єнгєрсєн мягмар гарагт иргэн Б.Цогтгэрэл Хєгжлийн банкны захирал Н.Мєнхбаттай холбоотой хэд, хэдэн ноцтой асуудлыг шалгуулахаар АТГ-т єгчихсєн.
Тvvний мэдээлж буйгаар Хєгжлийн банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум тєгрєгийн хууль бус гvйлгээ хийсэн байж болзошгvй хэмээн шалгуулахаар болсон. Мєн Б.Цогтгэрэл АТГ-т гаргасан хvсэлтдээ энэхvv асуудлыг шалгах явцад Н.Мєнхбат нь оргон зайлж болзошгvй учраас таслан сэргийлэх арга хэмжээ авч єгєхийг хvсчээ. Єєрєєр хэлбэл, энэ тєрлийн гvйлгээг дахин дахин хийж, бусдын адил хил даван бултаад алга болчихож магадгvй хэмээн хардаж ийм хvсэлт гаргаад байгаа аж. Ийн хvсэлт гаргасан тохиолдолд, прокурорын байгууллагад барьцаа тєлєн гадуур шалгагдах, хилээр гарах эрх, хаах баривчлан тvр саатуулах зэрэг арга хэмжээнvvдийн аль нэгийг нь авах юм. Тэрбээр Н.Мєнхбат захиралтай Хєгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу дараах зарлагын гvйлгээнvvдийг АТГ-т шалгуулах хvсэлтэй байна хэмээжээ.
Vvнд:
1. 2015.01.28-ны єдрийн Монголын Банкны холбоонд шилжvvлсэн гишvvнчлэлийн татвар болох 6.000.000 тєгрєг
2. 2015-02-06-ны єдрийн “Euromoney Institutional Investor Limited”-д 50.956.102 тєгрєгийг ТУЗ-ийн гишvvдийн сургалтын тєлбєр
3. 2015-03-23-ны єдрийн “Pricewaterhouse advisory LLC”-д 55.711.880 тєгрєгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зєвлєх vйлчилгээний тєлбєрийн 70 хувь
4. 2015-02-26-ны єдрийн “Интернэшнл инвестмент” банкинд 1.140.199.677 тєгрєгийн хадгаламжийн хvv тєлєлт
5. 2015-03-17-ны єдрийн Сангийн яамнаас “Эрдэнэс Оюу толгой” 192.591.000 тєгрєгийн хуулийн зєвлєх vйлчилгээ-зээл олгосон гvйлгээ
6. 2015-04-17-ны єдрийн Монголын vндэсний олон нийтийн радио телевизэд 18.200.000 тєгрєгийн 2/181 тоот гэрээний МVОНРТВ-ийн нэвтрvvлэг цацалтын тєлбєр
7. 2015-04-03-ны єдрийн “Эрдэнэс Оюу толгой” ХХК 680.496.386 тєгрєгийн зээл олголт-зєвлєх vйлчилгээний тєлбєр
8. 2015-06-08-ны єдрийн “International investment bank”-д 1.134.371.250 тєгрєгийн хадгаламжийн хvv тєлєлт
9. 2015-06-11-ний єдрийн Монголбанк 144.786.809.891 тєгрєгийн Векселийн тєлбєр
10. 2015-06-16-ны єдрийн Монголбанк 1.944.353.401 тєгрєгийн Векселийн тєлбєр-алданги
11. 2015-06-16-ны єдрийн Монголбанк 6.193.938.488 тєгрєгийн Векселийн тєлбєр
12. 2015-07-08-ны єдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд єгсєн 55.000.000 тєгрєгийн ТУЗ-ийн 41 тогтоолын дагуу санхvv дэмжлэг олгосон гvйлгээг
13. 2015-08-05 Standart and Poor’s Limited – 168.938.813 тєгрєгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал
14. 2015-09-01-ний єдрийн “Маyer Brown”-д 123.594.797 тєгрєгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн vйлчилгээний тєлбєр
15. 2015-09-01 єдрийн Эрдэнэс оюу толгой ХХК 622.888.979 тєгрєгийн Зээл олголт
16. 2015-09-22-ны єдрийн “Гранд мед” ХХК-д 22.124.500 тєгрєгийн 2/469 тоот гэрээ УСV-н урьдчилгаа тєлбєр зэрэг зарлагын гvйлгээнvvд Шилэн данс дахь мэдээлэлд тавигдсан байна.
Vvнээс гадна Худалдаа хєгжлийн банкны шинэ барилга дахь байрын 11-12 давхарт 3400м2 талбайг 27.5 тэрбумаар худалдан авах гэрээ хийсэн, ОХУ-ын Санкт-Петербургийн аялалд хэт их єндєр vнийн дvнгээр зугаалсан, єєрсєддєє зориулж нэг тэрбум тєгрєгийн хєнгєлєлттэй зээл олгосон гэх зэрэг єдєр тутмын сонинуудын нийтлэлvvдийг шалгуулах хvсэлт тавьжээ. Мєн Монгол Улсад бvртгэлгvй компаниудад зээл олгосон, аж ахуйн нэгжvvдэд олгож байгаа зээлvvдэд БНХАУ-ын 100 хувь болон бусад оролцоо бvхий компаниудад олгож байгааг шалгуулах, Хєгжлийн банкны дээрх гvйлгээнvvд нь Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн зєвлємжийг зєрчсєн, УИХ-ын тогтоолыг зєрчсєн, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусадтай vгсэн хуйвалдаж их хэмжээний ашиг олсон, бусдыг хохироосон, мєнгє угаасан, тєсвийн мєнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг онц ноцтой гэмт хэргийн чанартай байна гэж vзэж байгаагаа дурдсан байна. Юутай ч єнєєдрийн байдлаар 170 орчим тэрбум тєгрєгийн хууль бус гvйлгээ байж болзошгvй хэмээн Б.Цогтгэрэл хардаж байгаа аж. Тэгэхээр монголчуудад ногдох ёстой Чингис, Самурай бондын мєнгєнєєс яагаад манай улсад бvртгэлгvй компаниуд зээл авах болов гэдэг нь єєрєє ноцтой асуудал учраас хуулийнхан энэ талаар сайтар нягталж шалгах нь дамжиггvй байх. Тvvнчлэн єнгєрсєн лхагва гарагт олон нийтийн цахим сvлжээгээр “Хєгжлийн банкны удирдлагуудыг АТГ-т эрvvгийн хэрэг vvсгэн шалгах нь зєв vv?” гэсэн 24 цагийн хугацаатай шуурхай санал асуулгад нийт 182 хvн оролцсон бєгєєд тэдний 82 хувь нь “Эрvvгийн хэрэг vvсгэн шалгах нь зєв” гэж саналаа єгчээ. Мєн шалгуулахаар єгсєн дээрх vндэслэлvvдэд манай сонины 132 дугаарт гарч байсан “Хєгжлийн банк 150 орчим тэрбум тєгрєгийн векселийг Монголбанк руу яагаад шилжvvлсэн бэ” гэх асуудал нийтлэлд дурдагдаж байсныг уншигчид санаж байгаа байх. Бид энэ асуудлыг тухайн vед мэдээллийн хэрэгслээр дамжуулан тус банкнаас асууж байсан ч хариу єгєєгvй юм.
Эрх баригчид дахин бонд гаргахаар зэхэж байна
Юутай ч єнєєдєр Чингис, Самурай бондын єчнєєн тэрбум тєгрєгийг бид vр дvнтэй зарцуулж чадаагvйнхээ горыг удахгvй амсах болчихоод байгаа. Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Улаан “Одоо яаж ч мєрєєдєєд “Чингис”, “Самурай” шиг сайн нєхцєлтэй бонд босгож чадахгvй хэмээн халаглан хэлж байсан удаатай. Тэгвэл манай улс бондын эргэн тєлєлтийг 2017 оны гуравдугаар сараас тєлж эхлэнэ. Гэтэл энэхvv бондын эргэн тєлєлтийн хугацаа ойртчихоод байхад эрх баригчид дахин нэг бонд гаргахаар болчихлоо. Тухайлбал, Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг энэ сардаа багтан ажиллаж эхлэх гэнэ. Манай улсын валютын нєєц бараг дууссан тул шинэ эх vvсвэр олох замаар тєгрєгийн ам.доллартай харьцах ханшийг барихаас єєр аргагvй болсон гэж байгаа юм. Судлаачдын єгvvлж буйгаар энэ удаагийн бонд 10 орчим хувийн хvvтэй байж мэдэхээр байгаа аж. Тухайлбал, УИХ-аар 2016 оны улсын тєсвийг хэлэлцэж байгаа. Хоёрдугаар хэлэлцvvлгийн явцад єргєн барьсан тєсєв хэрхэн єєрчлєгдєж, хэдий хэмжээний зардал нэмэгдэж байгаа талаарУИХ-ын гишvvн, Сангийн сайд Б.Болор хэлэхдээ “Тєсвийн алдагдлаа нєхєхийн тулд Хєгжлийн банкны санхvvжилтээр хэрэгжиж байгаа тєсєл арга хэмжээнvvд тєсєвт нэмж тооцдог болсны vр дvнд улс алдагдалд орчихоод байгаа юм. Гэхдээ энэ алдагдал єєрєє эх vvсвэртэй алдагдал. Одоо бол тєсвийн алдагдал нэмэгдэж байх шиг байна. Алдагдалтай байгаа тохиолдолд бонд гаргахаас єєр аргагvй” хэмээсэн юм. Тиймээс л алдагдал нэмэгдсэн учраас бонд гаргаж нєхєхєєс єєр аргагvй гэдгийг Сангийн сайд учирлан хэлсэн хэрэг л дээ. Ямартай ч татвар тєлєгчдийн мєнгєнєєс Чингис, Самурай бондын єрийг тєлvvлэх нь тодорхой боллоо. Єєрєєр хэлбэл, эрх баригчид єєрсдийн зээлж авсан татварынхаа ачааллыг ард тvмний нуруунд тохохоор санаархаж байгааг зєвтгєж бас хvлээн зєвшєєрч болохгvй гэдгийг хэлэх л хэрэгтэй байх. Эцэст нь хэлэхэд иргэн Б.Цогтгэрэлийн АТГ-т гаргасан Хєгжлийн банкны захирал Н.Мєнхбаттай холбоотой хууль бус гvйлгээнvvд тогтоогдвол яагаад татвар тєлєгчид Чингис, Самурай бондын єрийг тєлнє гэж. Тиймээс л энэхvv хоёр бондын мєнгєнєєс авч идэлцсэн бvлэг нєхрєєр тєлvvлвэл шударга vнэнд нийцэх байх аа.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochinundaak (November 16, 2015 10:12:22 am )
ene nowshiig shorond ni hiigeechee
-
хххх (November 16, 2015 10:17:20 am )
энэ их зээлийг төрийн мануухайнуудаар өөрсдөөр нь төлүүлж хариуцлага тооцох хэрэгтэй
-
bu (November 16, 2015 10:39:48 am )
Altanhuyg Saihanbilig Bayrtsogt nar gol ezed shuu Hegjliin banknii Menhbat bol utsan huuheldei bugdiig nb barbj abaad buud
-
baliar (November 16, 2015 11:03:44 am )
Zaluuchuudiig uls torchid condom shig l hereglej bna daa,oorsdoo viagra uuj bgaad
-
зочинт (November 16, 2015 12:01:20 pm )
ТЭР ИХ ӨРӨӨ ОЛГОСОН, ОРОЛЦСОН ДАМЖУУЛСАН уих ГИШҮҮДИЙНХЭЭ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ТӨЛ
5 Comments