antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2015 Comments are off

Загасууд аян замд гарах хэрэгтэй болох чухал цахилгаан мэдээ авч магадгүй

нийтлэсэн Admin

Хонь – (3/21-4/19)
Цаг төлөвлөлт нь яг одоо амжилтын түлхүүр болно. Өнөөдөр санхүүгийн болон сэтгэл санааны бэрхшээлтэй байна. Та юу хийх, юу хийхгүй талаараа тодорхой бай, эргэлзээ шийдвэр гаргалтыг бүрхэгдүүлнэ. Хамт олон болон та нарын дунд хүчний тэмцэл үүсэхэд та алхам ухрахгүй бол намагт унана. Тиймээс зөвхөн маш чухал асуудлууд хөндөгдөхөд л та оролц. Найз нөхдийн дундах харилцаа хүйтэн болж ирвэл хошин яриагаараа байдлыг эргүүл. Хайр дурлалдаа шудрага хандаж, бодит байдлаа илүү хөгжүүлэх нь сэтгэл зүйн байдалд тань чухал байх болно.

Үхэр – (4/20-5/20)
Эргэлзээгээ даван туулах, өршөөл энэрэл үзүүлэх, сэтгэлээ ариусгах өдөр. Асуудалд бодитойгоор хандах, эрч хүчээ ажилдаа бүрэн дүүрэн зориулах, ажлаа гайхалтайгаар зохион байгуулж явуулах нь хамт олны дунд нэр хүндээ өсгөх боломжийг танд олгоно. Үүнийг дагаад санхүүгийн байдал тань ч сайжрах төлөвтэй. Гэр орноо засч тохижуулах төлөвлөгөө таныг бүтэн өдөржин завгүй байлгах бөгөөд та хамаатан садан хөршөө ирж тусална гэж найдах хэрэггүй. Сэтгэлээр уналгүй гэр орноо цэвэрлэж янзал.

Ихэр – (5/21-6/21)
Энэ өдрийн эхний хагаст дарга нартай харьцах харьцаа сайн. Өөрийн санааг өөртөө байлгаж үдээс хойш гаргаж тавих нь зөв. Ажил хэргийн хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна, гэхдээ хариу өгөх гэж бүү яар. Мэргэжлээрээ үp бүтээлтэй ажиллах нь ирээдүйд зайлшгүй гавьяа шагналд хүргэнэ. Caнxүүгийн хувьд гэнэтийн их зарлага, эсвэл их орлого олох магадлалтай. Шинэ санаа, шинэ стратегийн тусламжтай ажлын уулзалт, хэлэлцээр амжилттай үргэлжлэх боловч та өөрийн бодол санааг илэрхийлэхийн тулд хичээх хэрэггүй. Учир нь энэ байдал тань таны өөрсөлдөгчдийн анхаарлыг татаж сөрөг байдлаар ажилд чинь нөлөөлж болзошгүй.

Мэлхий – (6/22-7/22)
Од эрхэс таагүй нөлөө үзүүлнэ. Та морь нохой мэт зүтгэх болно. Энэ нь таны эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлнэ. Энэ өдөр бодсон санаа нь ойрын ирээдүйд биелэх магадлал өндөр. Хамт олны үйлдэлд анхааралтай ханд. Сайн танихгүй хүний санал бодолд найдсаны хэрэггүй бөгөөд эс тэгвээс алдаа гарах болно. Өөрөө биеэ дааж шийдвэр гарга. Өнөөдөр таны хувийн амьдрал, ажил мэргэжил хоёр тань гайхалтай байдлаар холбогдоно.

Арслан – (7/23-8/22)
Чухал үр бүтээлтэй ажил хийхэд таатай. Сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өдөр. Санхүүгийн нөхцөл байдлаа бэхжүүлэх, эсвэл энэ талаар ядаж анхны алхам хийх боломжийг бүү алд. Нэмэлт ажил ихээхэн ачаалал нэмж, эрүүл мэндийг тань хохироохоор бол төлөвлөгөөгөө эргэн сөхөж засварлах нь зүйтэй.

Охин – (8/23-9/22)
Адал явдал, хувь заяаны гэнэтийн эргэлт, хууран мэхлэлтийг авчирах өдөр. Аз туршсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, эргэлзээтэй ажил төрөл хийх болон хэн нэгэнтэй танилцаж учрах болон эрүүл мэнд зэрэгт аюул тохиолдож болзошгүй тул болгоомжтой байхыг танд ор гаригс сэрэмжлүүлж байна. Чухал асуудал шийдэх, томоохон эд зүйл худалдах, худалдан авах, гэр бүл болоход ээлтэй өдөр. Өөрийн ажил хэргээ үр ашигтай төлөвлөх, хүчээ зөв хуваарилах таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Хурц ухаан, гайхамшигтай хөгжсөн зөн билэг зорилгодоо хүрэхэд тус дөхөм болно.

Жинлүүр – (9/23-10/22)
Өнөөдөр асар олон тооны мэдээллийг нягтлан үзэх шаардлага гарна. Юуг ч хойш нь бүү  тавь. Эс бөгөөс хуримтлагдсан ажлууд таны caнxүү болон сэтгэл санааны хувьд жинхэнэ сүйрэл авчирна. Шинэ ажил эхлэх, гэрээ хэлэлцээр хийхэд таатай. Ажил дээр хэн нэгний тусламж авалгүйгээр ганцаараа амжилт гаргана. Мөн түүнчлэн таагүй зүйлээс ч цэвэрхэн мултран гарна. Гэхдээ та өнөөдөр тог цахилгаантай болгоомжтой байхгүй бол алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байна.

Хилэнц – (10/23-11/21)
Бие даасан ямар ч үйл ажиллагаа, санал санаачлага дэмжигдэх өдөр. Таны өөрийн гараар хийсэн бүхэн сайнаар үнэлэгдэх бөгөөд та үүнд урамших болно. Таны үйл хөдлөл эрс шийдмэг байх ёстой. Зарчмын бус маргаан мэтгэлцээн, шалихгүй хэрүүлээс зайлсхий гэж гараг эрхэс танд зөвлөж байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Үүнээс болоод биеийн байдал тавгүйтэж ч болзошгүй.

Нум – (11/22-12/21)
Олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжгүй өдөр. Түншүүдтэйгээ харилцан ойлголцохгүй бизнес бүтэлгүйтнэ. Олон нийтийн өмнө үг хэлж, уран илтгэгчийн авьяас чадвараа харуулах гэсэн хүмүүс ч бүтэлгүйтнэ. Бүү гутар. Энэ бол түр зуурын явдал юм. Буулт хийсэн шийдвэрт хүрэхийг хичээ. Хэрэв таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна. Өдрийн хагаст эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав мөн эрүүл мэнддээ анхаарал тавина.

Матар – (12/22-1/19)
Өнөөдөр ихээхэн зарлага гарах тул зээл хүссэн хүн бүхэнд зээллэг бүү олго. Туйлын итгэлтэй хүндээ зээл олго. Хэрэв та халагдахаар шийдсэн бол энэ жил ажлын шинэ байр хайх том асуудал үүсч болохыг анхааралдаа ав. Орлогын эх үүсвэрт найдах, үйл ажиллагааны шинэ төрөлд шилжихэд саад учирч болзошгүй. Та эртний найзтайгаа тааралдаж магадгүй. Тэгээд удаан уулзаагүй баярт явдлаа тэмдэгдэж, хуучны мартагдсан дурсамжаа санагалзаж, хөгжилтэй байх болно.

Бумба – (1/20-2/18)
Сарын дундуур таны уран бүтээлийн болон албан тушаал өсөн дэвших үйл ажиллагаа санхүүгийн гачигдлаас болж зогсонги байдалд орж болзошгүй. Хүнд хэцүү асуудалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Таны зүгээс итгүүлэх мөн уран үг шаардагдах болно. Гэр бүлд тань таны анхаарал халамж дутагдаж байна. Эдгээр зүйлсийг нөхөхийг сануулж байна. Архи дарс их хэмжээгээр хэрэглэх мөн галын аюулаас болгоомжлоорой. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд магадгүй таагүй зүйлс хүлээж байна.

Загас – (2/19-3/20)
Санхүүгийн байдал тогтвортой дурын нөхцөл байдлаас нэр төртэйгээр гарч чаддаг. Чадвартай нь дээд зэргийн амжилтанд хүргэнэ. Бүх зүйлийг тооцоолсны үндсэн дээр ажлаа барьж ав. Загасууд аян замд гарах хэрэгтэй болох чухал цахилгаан мэдээ авч магадгүй. Үл хөдлөх хөрөнгө эзэмших, томоохон зүйл худалдан авах зэрэгт таагүй болно. Муу совин төрөх болон цусны хүнд өвчнөөр өвчилж болзошгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car