Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Өнөөдрийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг бөхчүүд хүч, бяр, уран мэхээ уралдуулсан юм. Ингээд чансаа өндөр 128 бөх барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын начин Л.Цэрэнцогтох үзүүрллээ.
Шөвгийн дөрөвт улсын заан Б.Батмөнх болон Хөвсгөл аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн юм. Улсын арслан П.Пүрэнтөгс өнөөдрийн барилдаанд түрүүлснээр намар цагийн барилдаан эхэлснээс хойшхи гурав дахь түрүүгээ авлаа. Тэрбээр энэ намар болсон долоон барилдааны гуравт нь түрүүлж, гуравт нь үзүүрлээд байна.
Г.Лхагваа
Холбоотой мэдээ
Comments are closed.