antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2015 7 comments

О.Магнай сонгуулийн сурталчилгааны мөнгөө хаанаас гаргаж байна вэ?

нийтлэсэн Admin

Сонгууль болох яагаач үгүй байна. Гэвч улс төрчдийн сонгууль, сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлсэн.  Монголчуудыг хэтэрхий улс төрждөг гэцгээдэг. Гэтэл бүхэл бүтэн 7,8 сар дутуу байхад уур амьсгалыг нь оруулж, ард иргэдийг улс төр рүү түлхэж, намчирхах сэтгэлгээг нь өдөөдөг улс төрчид үүнд буруутай. Турхиралт, тэмцэлд уриалчихаад эцсийн мөчид энхийн цагаан тагтаа болж, бүх бурууг ард түмэн рүү чихдэг тэдний үнэн төрх шүү дээ. Сонгууль дөхөхөөр л амьгүй албатууд амь орж, хэлд орж эхэлдэгийн жишээг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай өөрийн биеэр үзүүлж явна. Ажлаа өгсөнийхөө дараа нэг хэсэг “ичээндээ” орсон тэрбээр тун удахгүй нэгэн ажил эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан. Мөн үе үехэн гэгээн дүрээ харуулахдаа сонгууль, улс төр ярьж, ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ зарлачихдаг түүний хувьд сурталчилгаагаа аль хэдийнэ эхэлжээ.

  Тэрбээр өнгөрсөн 9 дүгээр сараас хөдөлгөөнд орж, Сонгинохайрхан дүүргийг онилоод авчээ. Монгол улсын хүн амын 10  орчим хувь нь оршин суудаг энэ томоохон дүүргийн ихэнх нь гэр хорооллынхон. Тиймдээ ч мань хүн “Дэм дэмэндээ” гэх хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Гэтэл О.Магнай хөдөлгөөн нэрний дор сонгуулийн сурталчилгаагаа хийж явна. Тус дэм болох болов уу гэж ирсэн иргэдийн өмнө улс төр, сонгууль, иргэдийн сонголтын талаар ярьж байх юм.  Ийм сэдвээр ихэвчлэн албан ёсны сонгуулийн кампанит ажлын үеэр ярьдаг. Ядаж л “Дэм дэмэндээ” гэх хөдөлгөөний нэрэнд нь зохицохгүй байлтай. Нэрээ бодсон уу яасан энэ үеэрээ иргэдэд хувцас тараажээ. Монголд биш Мьянмарт оёсон хувцас гэнэ. “Монголын иргэд ядуу байж болно. Ядаж л өмсөх хувцастайгаа байгаа шүү” гэх иргэдийн эгдүүцэлээс харахад О.Магнай иргэдийн сонголтыг ганц нэг хувцасаар худалдаж авахаар шийдсэн бололтой.

Саяханаас тэрбээр энэ аяныхаа хоёрдугаар үе шатыг эхлүүлжээ. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн ард иргэдэд нүүрс тарааж байна. Цахим хуудас дээрээ уулзалт бүр дээр нь иргэд олноороо ирсэн байгаагийн шалтгаан нь тэр. Сүүлийн үед улс төрчдийн ашиглаж байгаа овжин аргуудын нэг. Л.Эрдэнэчимэг гишүүн хүртэл уулзалтанд ирсэн хүмүүст нэгж өгнө гээд зарлачихтай адил О.Магнайгийн уулзалтанд ирэх урилгатай хүмүүс хоёр хоёр шуудай нүүрсний нормтой.

За яахав, өгдөг нь өгөөд авдаг нь авдаг л юм байж. Угаас эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал суларч байгаа энэ үед үнэгүй олдож байгаа юм болгон “шар тос”. Хамгийн сонирхолтой асуулт нь О.Магнай хэний мөнгөөр сурталчилгаагаа хийж явна вэ. Тэрбээр нэгэн ярилцлагандаа “Миний нэр дээр бизнесийн байгууллага нэг ч байхгүй.  Нууцлах зүйл ч надад алга” хэмээн мэдэгдсэн. Гэвч тэрбээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ “Анаг сархиа” гэх компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн байдаг.  Энэ компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа бие дааж хийх хэмжээний сүртэй бизнес биш гэдгийг түүнийг мэдэх хүмүүс нь хэлсээр байгаа. Тэгэхээр тэрбээр сонгуулийн сурталчилгааны мөнгөө хаанаас гаргаж байна вэ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар хэдэн жил ажиллахдаа багагүй нэр хүндтэй болсон. Тиймдээ ч түүнийг түших баячууд эхнээсээ гараад л ирнэ.  Харин О.Магнай овжин аргаараа тэдгээр хүмүүсийг уургалав уу. Ямартай ч хугацаанаасаа өмнө эхэлсэн сонгуулийн сурталчилгаандаа багагүй хэмжээний хөрөнгө зарж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ИРГЭН (November 11, 2015 4:15:25 pm )

    МАГНАЙ ШУДРАГ ЗАЛУУ ТҮҮНИЙ БОДОЖ ЯВАА ЗҮҮЛЬ НЬ ЗӨВ ХЭД ХЭДЭН ЗҮҮЛИЙГ АРД ТҮМЭНД АМЛАХ ХЭРЭГТЭЙ ҮҮНД 1 ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ГАЗАРЫН БАЯЛАГ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ АРД ТҮМЭН ӨӨРИЙН ӨМЧӨӨН МЭДЭЖ ӨМЧӨӨСӨӨН ӨӨРИЙН ХҮРТЭХ ХУВИЙГ САР БҮР АВДАГ БАЙХ 2 ӨМЧ ХУВИЧЛИЙН АЛДААГ ЗАСАХ ӨМЧ ХУВЧЛААР АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ЛУЙВИРДАН АВСАНЫ ИРГҮҮЛЭН УЛСЫН МЭДЭЛД АВАХ 3 ТӨРӨӨС ТӨРСӨН ХӨРӨНГӨТӨН НАРЫГ ШУДРАГ ШҮҮХЭЭР ШҮҮХ
    4 АВИЛГАЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ 5 УУЛ УУРХАЙН АШИГТ МАЛТМАЛЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР МОНГОЛ УЛСАД АЖИГТАЙ БОЛГОХ 6 АШИГТ МАЛТМАЛЫН ЭНЭ ОЛОН АШИГЛАТЫГ ЗАМРААТАЙ БООЛГОХ ЗАРИМИЙН НЬ БОЛУУЛАХ 7 ТӨРИЙН АЛВЫГ МЭРЭГЖСЭН ШУДРАГ БОЛОВСОН ХҮЧХЭЭР ХАНГАХ 8 ШҮҮХ ЦАГДАА ХУУЛИЙН БАЙГУУЛАГЫГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧЛЭХ 9 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ОЙРЫН БОЛОН ХОЛЫН ЦОГЦ БОДЛОГ БОЛОВСОРУУЛАН МӨХДӨЖ АЖИЛАХ 10 ОНОЛЫН ТОДОРОЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ БАЙХ 11 ШИНЭЖЛАХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭН НИЙГЭМИЙН БҮХИЙЛ ХЭСЭГИЙН ХӨГЖӨЛД АШИГЛАХ 12 ТӨРИЙН ӨМЧИЙН ҮҮЛДЭРҮҮДИЙГ СЭРГЭЭЖ БИ БОЛГОХ ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ БОЛГОХ 13 БАТЛАН ХАМГААЛАХ ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЭХ 14 ТУСГАЙР ТОГТНОЛОО БАТАЛГААЖУУЛАХ 15НИЙГЭМД ШУДРАГ ЁСЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ТОГТООХ ГЭХ МЭТ АЖИЛЫГ САНАЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ХҮСЭЖ БАЙНА

  • zochin (November 11, 2015 5:49:45 pm )

    orsoldoonii darga bhdaa heden nohduudiig l barij avch dee

  • Anonymous (November 11, 2015 9:24:15 pm )

    Darga bhda hediig saltaadaj de

  • zochin (November 11, 2015 10:02:31 pm )

    chadaj l bauval yamar xamaa bauna. Saltaadaad xanaj tsadaxaa medexgyu baugaa avilgachidaa xelj chadaxgyu bauj chi.magnau darga bauxdaa neleen ajil xiij bausnoig chi consoogyu bauxal daa

  • зочин (November 11, 2015 10:13:44 pm )

    сэтгэлээрээ өгч л байг идсэн уусан юм байх биш.

  • Аnonymous (November 11, 2015 10:24:27 pm )

    Магнай сайн залуу ес зүйтэй хүн

  • Anonymous (November 12, 2015 11:10:14 am )

    Магнай Ядуусэлэнгээс баян хүн ш дээ өгч л байг . Баянсэлэнгэ шиг мангар юмнууд сайд болоод байхад Иагнай болноо.

antalya rent a car