antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2015 Comments are off

Монголыг Грекээс илүү өртэй гэж Financial Times мэдээллээ

нийтлэсэн Admin

Манай улс сүүлийн гурван жилийн дотор гаднаас маш их хэмжээний зээл, тусламж авч байгаа. Тэдгээрийг Чингис, Самурай бондын мөнгөнүүд тэргүүлдэг. 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”, 30 тэрбум иений “Самурай” бондын мөнгө монголчуудад өрийн дарамт болон үлдлээ. Зээлийн эргэн төлөлт 2017 оноос эхэлнэ. Судлаачид өнгөрсөн гурван жилийн хугацаанд авсан зээл өмнөх 20 жилд авсан зээлээс хэд дахин илүү гарсан гэдгийг ч хэлж байгаа.

Тэгвэл дэлхийн санхүүгийн гол хэвлэл болох Financial Times сэтгүүл Монголыг Грекээс илүү их өртэй гэсэн судалгааг гаргажээ. Хямрал нь дээд цэгтээ тулаад буй Грекийн өр өнөөдрийн байдлаар  320 тэрбум евро хол давсан гэх мэдээлэл байна.

Өрийн асуудлаараа дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон Грекээс их өртэй болсон Монгол улсын цаашдын хувь заяа туйлын бүрхэг байна. Энэ өдрүүдэд чуулганаар ирэх оны төсвийг батлахаар хуралдаж байгаа. Тэд зарлагаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх нь чухал болоод байгааг анхаарах нь хэрэгтэй.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car