antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2015 2 comments

Маргааш бүх нийтээр амарна

нийтлэсэн Admin

toriinordonИх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархал”-ын өдөр маргааш тохионо. “Монгол бахархал”-ын өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг уламжлалтай.

Өнгөрөгч 2012 оноос эхлэн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд ч мөн энэ өдрийг нэмж оруулсан юм.

“Монгол бахархал”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр гарсан байна.

  1. Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
  2. Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
  3. Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
  4. Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.
  5. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй. Нэмж мэдээлэхэд, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч  Г.Мэнд-Ооёод хүртээнэ.
    Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 11, 2015 3:04:01 pm )

    Төрийн албан хаагчдын төв удирдлагад мэдэгдэл явуулаагүй байна гэсэн энэ үнэн үү??

  • Anonymous (November 11, 2015 3:06:43 pm )

    Өөрийнхөө өвөөгийн төрсөн өдрийг тэмдэглэдэггүй байж юун Тэмка өвөөгийн төрсөн вэ

antalya rent a car