antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2015 1 comment

Яая даа энэ хүмүүсийг Ямаа бол боочихсон…

нийтлэсэн Admin

Зөндөө мөнгө шээр хийгээд зөндөө мөнгөтэй болно, ээжийн зурган дээр лайк дараад ээж нь урт настай болно, могой хээлтэж байгааг хараад азтай болно…яая даа.

Газар шороог нь тонож байхад жагсаагүй улс
Гандан хийдийн урд өдөр шөнөгүй дугаарлаж
Гал түлж өөрийг нь дулаацуулж суугаа ээждээ мөргөөгүй атлаа
Гадаадын шар бор толгойтонд өвдөг сөхөрч суух

Дулаан хувцас хүүдээ авч өгөөгүй ээжүүд
Далдыг харагч, бөө сэлтэд өргөл барьж гүйх
Шавар бурхан, шаазан баримал тосонд хучигдаж байхад
Шаахай ч үгүй хүүхэд нүүрс зарж байх

Биеэрээ дүүрэн шивээс хийлгэх нэгэн байхад
Бал ч үгүй охин сургуульдаа явж байх
Бодлоо жиргэж суугаа гэгээнтэнүүд
Бороо цасанд шүлсийг нь цэвэрлэж зогсоо ТҮКийхан

Яая да энэ хүмүүсийг
Ямаа бол боочихсон…
Ядаж л
Ядарч яваа хэдэн хүн цадна

С.Тодко


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • baza (November 12, 2015 6:14:42 am )

    yasan bol….. yag onoson shuu

antalya rent a car