Миний бие бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа.
Ажлаас гадна ямар зүйлээс аз жаргал мэдэрдэг вэ гэвэл миний амьдралд үнэхээр бага байх. Хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг л байдаг. Түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.
Яг энэхүү мөчид, эдгэрэшгүй өвчтэйг гэдгээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тусам эд баялаг хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг ойлгож байна.
Түнэр харанхуйд, би сэхээн амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна. Надад бурханы амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.
Бид бүхэн насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлголоо.
Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой. Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт…
Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгиж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг.
Бурхан бидэнд, эд хөрөнгөд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан.
Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй. Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлэшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна.
Зөвхөн энэ мэт амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг. Мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм.
Хайр бол мянган бээрийг туулна. Амьдрал хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд, гарт тань бий.
Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар байдаг вэ гэж асуувал би: “өвчтөний ор” гэж хариулна….
Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно. Мөн чиний өмнөөс ажиллаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно. Гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.
Материаллаг зүйлс олдож болно. Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойноо дахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм.
Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно. Тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх” гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ. Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ хэмээн өөртөө харамсана.
Цаг хугацааны хувьд амьдралын ямар ч үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын “Хөшиг” нэг л өдөр хаагдана.
Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай.
Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 10, 2015 6:44:42 pm )
Unen shu. Uhehdee ed hurunguu avad yavaad bayan hun bn ged shuud divaajind ochihguigees hoish baychuud uhen hatan busdiig suiruulen barin zarim ni mungunii tuluu ulairah yum. Olson mungunuusuu buyan hiij bh ni mash chuhal. Yalanguya mongoliin baychuud 100nii 99 huvi ni buruu argaar bayjsan uchraas yum bolgoj hoich ue ni avch yavahad nileen berhsheel tohioldono
-
Anonymous (November 10, 2015 6:45:07 pm )
Amiddaa bie bienee hairlah ni hamgiin chuhal.
-
canada (November 10, 2015 6:48:28 pm )
Uhaantai heljee. Boginohon naslahdaa aguu ih ziil buteesen hun de. Mongoliin turuus tursun terbumtnuudad helchih uldeechih saihan ug bhgui bhda ur huuheddee. Uhehdee yamar nad shig bitgii ulsiin munguur bayjarai bagahan hulgailarai geltei bish. Kkkk
-
hi (November 10, 2015 6:50:20 pm )
Hahahaaaa deerh hun zuv heljee. Nere l tedend heleh zahih ug oldohgui zovoh bhda. Ard tumniihee tatvariin mungunuus daanch ih hulgailjee ingej ch zovj uheh gej geel munch ih haramsaj uheh bhda heheheee heeee
-
Яг л (November 11, 2015 7:26:15 am )
Тэд чинь ур хуухэддээ яг л энэ хуний хэлсэнийг хэлэн шуу дээ тоох ч Угуй угаасаа худлаа юм чинь бас л тэгнэ
-
-
zochin (November 11, 2015 10:25:50 am )
aguu hun uhehdee hurtel unetei surgaali aildaad unguruh yumdaa
-
zochin (November 11, 2015 10:26:43 am )
bi bas bnga l mungu huudug yadraad bna geed ochii gsen gazraach ochdoggui ene bol buruul yum bndaa
7 Comments