antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2015 18 comments

Хятад лим ба “Женко” Х.Баттулгын монгол дахь хоршил

нийтлэсэн Admin

“Женко”хэмээх улс төрч Х.Баттулгын цаад хүн, Баянгол зочид буудлын нууц эзэн гэгддэг хятад угсааны ах дүү хоёр Лимын тухай элдэв үгс улс төрчдийн дунд олон жил яригдсаар ирлээ. Ах дүү хоёрын нэг Лим гэгчсүүдэрт 25 жил нуугдаж залхаад ил гарахыг хүсчээ. “Forbes Mongolia”2015/01 сэтгүүлд өгсөн ноён Лимийн ярилцлага саяхан “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн билээ. Б.Лимийн ярилцлагыг Х.Баттулгын талаарх мэдээлэлтэй харьцууллаа.

Лим: “Танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй… хуваарилах нь чухал”

Лим,

-1990 онд Сингапурт электрон барааны дэлгүүр нээж байжээ.

Баттулга,

-90-ээд оноос Монголд Сингапурын электрон барааг олон дахин нугалан зарж эхэлсэн.

Лим,

-1991 онд гуч дөнгөж шүргэж яваа залуу Монголд ирсэн.

Баттулга,

-Лимийг Монголд суурьшуулсан хүн гэлцдэг.

Лим,

-Дуут мессеж хүлээн авдаг Пэйжер болон Тайгер, Хайнеккен шар айраг, бохь, Кока Кола ундааг Монголд оруулж ирж том ашиг унагаж байжээ.

Баттулга,

-Монголд гар утас болон Тайгер, Хайнеккен, Кока Колагийн үйлдвэрлэл эрхэлдэг М Си Эс компанийг үздэггүй.

Лим,

-Баянгол зочид буудалд “Casablanca”ресторанаа нээсэн.

Баттулга,

-Баянгол зочид буудлыг хувьчилж авч 1997-2004 онуудад Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв.

Лим,

– Итгэлийг нь хүлээсэн хүнд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр хагас сая доллар хүртэл өгсөн тохиолдол бий. Монгол дахь бизнес нь маш хурдтай өсчээ. Тэр “Хэрвээ би Сингапуртаа байсан бол тэрхүү аймшигт өрсөлдөөн дунд юу чүгүй нүцгэн хоцорч болох байсан” гэж ярьжээ. Тэрбээр Монголын үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, барилга, банк санхүү, боловсрол, зочид буудал, аялал жуулчлал, хоол хүнс зэрэг салбарт хөрөнгө оруулсан гэдэг. Ялангуяа хуучин ХИД1 дэлгүүр байсан Raffles сургуульд оруулсан хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун явдаг байна. Гэтэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нэгэнтээ “Би чамайг Монголд ямар бизнес хийдгийг мэдэхгүй” гэжээ.

Баттулга,

-Өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан Баянгол зочид буудал, Мах Импех, Талх чихэр, ХИД-ээс гадна хэвлэлд холбож бичдэгАПУ, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Дарханы төмрийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Төгрөг нуур нүүрсний орд зэрэг улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг маш олноор нь хямд хувьчилж авсан гэсэн яриа тасардаггүй. Түүний овоглодог Женко хэмээх компани Монголд байдаггүй. Тус компаний албан ёсны вэбсайт нь Сингапурт байдаг нь илчлэгдэж удалгүй Монголоос орох боломжгүй болгосон.

Лим,

-Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр MIG хэмээх уул уурхайн компаниараа анхны IPO-г хийж байжээ.

Баттулга,

-Монголоос анх удаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн үндэсний компанид дургүй.

Лим,

-“Форбес Монголиа” сэтгүүлийн сэтгүүлчтэйGrand Hyatt Singapur зочид буудалд ярилцжээ. Биллиг бага байхад энэ буудлын буурь сураггүй, оронд нь навсгар байшин, намаг шавхайтай гудам л байж.

Баттулга,

-Баянгол зочид буудлын буурин дээр олон давхар зочид буудал барих мэдээ хэвлэлд гарч байгаад сураггүй болсон.

Лим,

-Монголд татварын мөнгө хаашаа урсан оддогийг бодоод бодоод олдоггүй.

Баттулга,

-Түүний хувьчилж авсан,төрийн өмчинд байсан томоохон компаниуд үндэсний шилдэг татвар төлөгч компаниудын жагсаалтанд багтдаггүй.

Лим,

-50 сая малтай улсыг ядуу гэх үү, Монголчууд хэзээ ч өлсөхгүй гэж ярьжээ.

Баттулга,

-“Эдийн засаг муудах юм бол Та хариуцлага хүлээх үү” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Бид Африкийн орон шиг болохгүй, мал сүрэг биднийг хамгаалж үлддэг, малын буян” хэмээнхариуцлагаас бултаж хариулсан нь Монголыг дэлхийнхөгжлөөс хоцрогдсон орон байлгахыг хүсдэг гэсэнтэй агаар нэг сонсогдсон.

Лим,

-Эдний гэр бүл өдөр болгон Монголтой харилцдаг.

Баттулга,

-17 чингэлэг спиртийн хэргийн үед цагдаад эрэн сурвалжлагдаж байхдаа Сингапурт Лимийнд нуугдсан гэлцдэг, байнга Сингапур явдаг, энэ орноос жишээ авч ярих, нэвтрүүлэг хийх нэн дуртай. Түүнчлэн төмөр замын онц ноцтой их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгуулахаас оргон зайлж Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа“Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат одоо Сингапурт бүгсэн мэдээлэл бий.

Лим,

-Монголын улс төр, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн талаар бясалган бодох дуртай. Тэрээр, “Уул нь танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй… хуваарилах нь чухал” гэж ярьжээ.

Баттулга,

-Монголын парламентад 2004 оноос эхлэн 3 удаа сонгогдсон, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр ХАА-н сайдаар ажиллаж байсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох хүслээ нуудаггүй. Тавантолгойн орд болон тус уурхайгаас урагш татсан төмөр замд хувийн хөрөнгө оруулалт хийхийг улайран эсэргүүцдэг мөртлөө Оюутолгойн талаар ам нээдэггүй. Женкогийн уул уурхайн олон компанийн нэг Камл /CAML/ нь“Петро Чайна Дайчин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч хятадын 26 компанид монгол ажилчдыг зуучлахдаа ажлын нэг байрнаас цалингийн 50-иас илүү хувийг сааж өндөр ашигтай ажилладаг гэсэн мэдээлэл нэг үе хэвлэлд гарч байсан.

Чингисийн баатаруудад дүрээ мөнхлөх Хятад угшилтай хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад эхэлжээ

Лим,

-2010 онд Холливудын жүжигчин Жэки Чаныг Монголд авчирчээ.

Баттулга,

-Монголын хэвлэлд Х.Баттулга Холливудын од Жэки Чаныг Монголд авчирлаа хэмээн шуугиж байв. Хэн нь авчирсан юм бол?

Лим,

-Багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан ба дуучин Б.Сарантуяа нарын цомогийг ивээн тэтгэж байжээ.

Баттулга,

-Олон нийт дээрх дуучинг ивээн тэтгэж дэмжиж байсан гэж бас ойлгож ирсэн.

Лим,

-Автомашины хоббитой, Феррари клубын гишүүн.

Баттулга,

-Үнэтэй автомашины баян цуглуулгатай мөртлөө заримыг нь унахаас ичдэг гэнэ. Өнгөрсөн зун цагаан өнгийн Хаммер лимузен нь Монголд хийсэн Лимийн хүүгийн хуримын зураг авалтанд үйлчилжээ.

Лим,

-Өнгөрсөн онд Сингапурын Феррари клубын гишүүдээ, гэр бүлийнх нь хамт Монголд авчирч аялал зохион байгуулахдаа Цонжин болдогт буужээ. Чингис хааны хөшөөт цогцолборын энэ газрыг анх тэр сонгож, хамтрагчтайгаа нийлж хөрөнгө оруулж ажилласан, 10 мянган баатарын хөшөө барих төсөл бас түүний санаа байсныг Монголчууд мэддэггүй. Өөрийн дүрээ мөнхлөх энэ хөшөөг эзэмших сингапур, хятад хүмүүс эхнээсээ хүсэлтээ илэрхийлж эхэлжээ. 2016 онд ээлжит Феррари  клубын аялалаа дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй.

Баттулга,

-Түүнийг Цонжин болдог хөшөөт цогцолборыг анх санаачласан гэж Монголчууд итгэдэг. Өөрөө ч тэр талаар ярьж, зураг хөргөө байнга авахуулдаг. Цонжин болдогийн цогцолборыг ард түмний хандив оролцуулан байгуулсан ба Майдар төслөө 2016 онд ашиглалтанд оруулахаар иргэдээс хандив гуйж байгаа. Лим энэ хоёрын хэн нь энэ хөшөөг анх санаачилж байгуулсан юм бол? Чингисийн баатруудын дүрийг хятад хүмүүс мөнгө цохин сонгож эхлэсэн, энэ цогцолбор нь зөвхөн бизнесийн зорилготойг Монголчууд мэддэг болов уу?

 Лим,

-Том охин нь пиарын салбарт ажилладаг.

Баттулга,

-Пиарын салбарт асар их сонирхолтой. Монголчуудыг талцуулж үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан телевизийн нэвтрүүлэг хийж Ерөнхийлөгчид зэмлүүлж, эгдүүцлээ дараа нь элдвээр илэрхийлж байв. С1 телевиз, Ардчилал, Монголын мэдээ сонин, нэр бүхий вэб сайтуудын эзэн, Монголд хамгийн олон телевиз эзэмшдэг банкны захиралтай найз.

 Ч.Монголхүү

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Bold (November 10, 2015 1:34:44 pm )

    Tairtas!

  • 123 (November 10, 2015 3:41:18 pm )

    Шал т1 утгагүй юм бичсэн байна.

  • мгл (November 10, 2015 4:02:29 pm )

    Маажаад байвал юм юм л цухуйх бузар бололтой

  • ZocninZochin (November 10, 2015 6:03:01 pm )

    Bitgii teneg yum bicheed bai. Nuguu doosh ni tatdag ulgeree bichih n iuu. Ex oronch mundag hun shuu. Erunhii said bolbol Ard tumnee zugeer bitgii suu, hudul setge tegvel zasag chamaig demjine geh l hun shuu. Amjilt

  • Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ (November 10, 2015 7:54:41 pm )

    ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

  • иргэн (November 10, 2015 8:30:54 pm )

    ажилчидыхаа төлөө юу ч хийгээгүй байж хужаа нарт зориулж 10 мянган хөшөө босгонол гэнэ үү

  • Hangai (November 11, 2015 8:19:28 am )

    Hamgiin tom tenegtelt.galzuu hunii udriin temdeglel biluu. Ha ha ha

  • зочин (November 11, 2015 8:38:50 am )

    Яасан аймаар юм бэ бид нар энэ гэмт хэрэгтнүүдийн гараас гарч чадах болов уу

  • Anonymous (November 11, 2015 9:40:41 am )

    kkkkk t1 yum bichihiin

  • Tseren dorj (November 11, 2015 10:32:33 am )

    Mongol hvn Mongol in Ard tvm ni toloo ih ym hiisen hvn shv de Onoodor tatvaraa tolood 1 Mongol hvn ch gesen ym hiij l baig l de Jenko g muu heleh hvn baihgvi baih shv Zahiaalag in novshnuud l bichihees oor Ard tvmen de hiisen ym tai hvn shv

  • Anonymous (November 11, 2015 10:58:05 am )

    Ингэж хятад хүний гар хөл болж бөгсийг нь долоож байж баяжсан юм биздээ. Арчаагүй өчүүхэн бодолтой ийм л юмнуудыг хэрхэвч төрд гаргаж болохгүй юм шүү

  • Зочин (November 11, 2015 11:12:17 am )

    Баттулга Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудал зүүдэлж сууна гэдэг инээдтэй бөгөөд мөнгөтэй бол юу ч хийж болно гэсэн итгэл нь л ийм мөрөөдөлд умбуулж байдаг байхдаа. Зөвхөн мөнгө зүүдэлсэн шуналын бэрд Хятад, Оросын бүтэхгүй хүмүүстэй нийлж монголыг залгих гэсэн хорчин этгээд дахин монгол төрийн ариун сэтийг бүү бузарлаасай.

  • ZOCHIN (November 11, 2015 12:19:58 pm )

    ЭМ СИ ЭС Л ХЯТАДЫНХ ГЭВЭЛ ХҮН ИТГЭХ БАЙХ. ИНГЭЖ ХҮНИЙ ТАРХИ УГААХАА БОЛЬВОЛ ЯАСЫН.

  • зочин (November 12, 2015 9:14:37 am )

    Женко Баттулга худлаа нөхөр шүү юу ч хийж мэднээ удахгүй эд нарын бүх юм ил болно.Нэг худлаа дүр хулхи мафи…….

  • 5 (November 12, 2015 12:54:35 pm )

    Battulga hujaa um bna .oilgoloo muu hujaa um bna

  • 5 (November 12, 2015 12:54:59 pm )

    barag bugd hujaa um bishuu ha ha

  • zochin (November 12, 2015 1:52:26 pm )

    haanaas henees heden haltar togrog absan vgvi bol henii bogs dolooj ybaa hoorhii amitan bichsen ym bol doo naad hvn chini ene zergiin ymand gudaih uu chinii bas vr hvvhdiin chini ireedvig hamgaalj ybaa tcoohon negiigee bitgii ingej doromjloo ho chi aygvi bol vnendee ooroo hujaa bgaa olsood baibal vnenee bicheed handib tuslamj gui hvmvvs tuslana shvv

  • Luya (November 12, 2015 5:31:05 pm )

    Jenko bol uuriiguu alah hort havdar

antalya rent a car