Монголын ууган телевизүүдийн нэг “25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид үзэгч түмэндээ үргэлж сонин содон нэвтрүүлэг бэлтгэдэг. Олон сайхан реалити шоуг үзэгч түмэндээ хүргэсээр байгаа. Гэтэл тус телевизээр өнгөрсөн баасан гаригт гарсан “баячуудын хүүхдүүд”-ийн зорилоггүй амьдрал, өнөө маргаашаа шоу цэнгээнээр аргацаасан хэдэн залуусын тухай “The Reality show 16+” реалити шоу үзэгчдийн бухимдлыг төрүүлээд авлаа. Долоо хоног бүрийн баасан гаригт 22:00 цагаас гарах тус реалити шоу нь өнөөгийн манай нийгэмд хэт задгай, хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайл үзүүлэх нэвтрүүлэг хэмээн үзэгчдээс хатуу шүүмжлэлийг хүртэж эцэг эхчүүд маш их бухимдалтай байгаа. 25 дугаар телевизийн цахим хуудаснаа уг нэвтрүүлгийг тодотгохдоо “Шоу энтертайнмэнт өндөр хөгжсөн АНУ, ЯПОН зэрэг улсын телевизийн сувгууд залууст зориулсан #KeepingUpWithKARDASHIAN, #ShubuharaGirls брэнд шоу нэвтрүүлгээр өөрсдийн амьдралын хэв маяг, энтертайнмэнт зах зээлийг дэлхий нийтэд сурталчилан бүх трендыг дэлгэрүүлж чадаж байгаа. Бид тэднийг дагаж загвар, хөгжим зэрэгт дурлаж мэдрэмж дээшилсээр дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхах болжээ. Монголын залуусын өнөөгийн амьдрал, хүсэл мөрөөдөл, хайр дурлалыг #THEREALITYSHOW харуулахаар зэхэж байна” хэмээн дэлхийд алдартай шоуг хөгжил буурай Монгол улсдаа нэвтрүүлэхийг зорьжээ. Гэтэл энэ нь манай нийгэмд төдийлөн нийцэхээр үзэгч түмэн хүлээж авах боломжгүй нэвтрүүлэг гэдгийг тус телевизийхэн ойлгоогүй бололтой. Эдийн засгийн хямралтай энэ цаг мөчид дээдсүүдийн хэдэн “пацаан”-уудын булчин шөрмөсөө гайхуулж, үнэтэй машин унасан, шоу цэнгээнд охидыг “чихдэх”, охид нь хэн дуртай нь хоргооход дагаад явдаг хормой султай “амьдралд байх л зүйл шдээ” хэмээн айлгүйтэж инээх энэ нэвтрүүлэг садар самууныг сурталчилсан мэт санагдав. Энэхүү шоунд оролцож байгаа оролцогчдын яриаг сонсоход дэндүү задгай. Нэгнийгээ элдэвээр дуудаж шоолж маазрах, харилцааны соёлгүй, хүндлэл гэж байхгүй. Шоуны эхний дугаараас л охид нь хов ярьж бусдыгаа муулах, залуус нь нэгнийгээ доош нь хийж элэглэх зэрэг ямар ч ач холбогдолгүй шоу байлаа. Өнөөх Монгол охидын цэвэр ичимтгий байдал гээч бол утгаараа алдагджээ. Өнөөгийн залуусын сэтгэлгээ шоун цэнгээн, архи дарс, нэг шөнийн жаргал, хүүхэн залуу гэсэн жижигхэн ертөнцөөр дүүрэн болжээ. Энэ байдлыг ч бүхэл бүтэн телевизээр ухуулан сурталчилсан тус телевизийг цахим ертөнцөөр хурцаар шүүмжлээд байгаа юм. Эх орныхоо дархан хилийг хамгаалж цэрэгт ч явж үзээгүй “нялцгай” хэдэн залуус, ирээдүйд эх хүн, хүний гэргий болох хөөрхөн царай сайхан биенээс цаашгүй хоосон тархитай хэдэн охид минь ухаантай л байх хэрэгтэй шүү. Хожмын нэг өдөр гэр бүл зохиогоод тогтсон сайхан амьдралтай болж үр хүүхэд тань гараад ирэхэд энэ байгаа байдлыг чинь хараад яаж хүлээж авахыг бодож тунгаана биз. Мөн энэхүү архидалт, садар самууныг сурталчилсан Монголын ууган телевизүүдийн нэг 25 дугаар суваг телевизэд эмгэнэл илэрхийлмээр санагдлаа. Төрөөс садар самууны эсрэг бодлого явуулж хэд хэдэн ажил хийгдэж байхад энэ бүхний эсрэг тус телевизийн хамт олон зогсов. Залуусыг энэхүү шоундаа татан оруулж 16 наснаас дээш насныханд хэмээн тодотгож 21+ насны шоу залуусын секс хийж байгаа зэргийг ил тод харуулж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүйг алдагдуулж байгаа юм. Тиймээс энэхүү нэвтрүүлгийн дараагийн дугаарыг үзэгчид дахин гаргахгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авах тухай цахим ертөнцөд яригдаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
no name (November 08, 2015 9:10:19 pm )
baliar sadar yumnuud yostoi goliign olood bichsen bndaa dongoj 21tei yum bleeshd yaanadaaa amidral medehgui omhii nusakuud huuhen yarij suuhiign eh oron chin suirch bhad huuhnii hoh bogs bodood yvj bdag muu hoshnogud
-
Bi (November 09, 2015 8:57:15 am )
Mongoloro l baigaach de busdiig duuriah sarmagchin bish de yamar
-
vzel bodol (November 09, 2015 10:13:10 am )
Арчаагүй ардчилал нэртэй замбараагүй байдалд хүүхэд залуус ингэжл өсч байна. Эцэг эхэд буруу өгөөд яахуу гэр бүлийнхээ төлөө өдөр шөнөгүй ажилаж яваа. Хүүхдүүд нь тл гэртэ тв үзнэ 1 бол УИХ хэрүүл хямрал, нэг бол шүтээд бдаг гадаадын задгай кино, ардчилал эрх чөлөө гэгч буруу хөгжихөөр үр жимс нь ийм л байна. Үүнийг 25-р тв гаргаж байна. Шүүмжлээд бга хүмүүс энэ хүүхдүүдийг биш, ийм болгосон нийгэм, дээр бга хүмүүсийг шүүмжил, насанд хүрээгүй хүүхдүүддэ үзүүлкү байж болно
-
муусайн атаархагчид (November 09, 2015 11:28:43 am )
Яадаг юм бэ хөгжиж дэвшие л дээ үзэх нэг нь үьээд л үзэхгүй нэг нь байж байг л дээ.Залуу хүмүүс шүү дээ мөнгөтэй хүмүүс мөнгөөрөө гайхуулж байна яадагийн чадаж байна.АТаархаад байгаа юмуу яагаад байгаа н ч мэдэгдэхгүй манай залуус дэндүү доошоо үзэлтэй хүмүүс байх юмаа.нэгнийгээ газар доор ортол нь муулхаа болимоор юм даа залуусаа!
-
ЗОЧИН (November 09, 2015 11:37:36 am )
Хөөе жоохон аятайхан юм гарга битгий гадныхныг дуурайж далдгана тэр шүтээд үхэхгээд байгаа америк японоос чинь бидний сэтгэхүй даруй 100 жилээр хоцорч байгаа шүү далдгансан ПИЗДАКУУДАА
-
At (November 09, 2015 11:40:02 am )
Yund n ataarhah be de. Uruvduj baina. Uursdiiguu goe bn l gj boddog bhda. Etseg eh n zuragtar haraad yum heldguie. Neg bol etseg eh n huuhduude ogt haihardaggui etseg ehiin hairaar dutsan huuhduud, ali esvel etseg ehee hun chinee toodgui buduun huzuulsen nuhduud bhda ed nar
-
даам (November 09, 2015 11:56:03 am )
энд хэрэлдэж сүржигнэх хэрэггүй ээ энэ бичлэгийг дэмжиж байгаа тэнэгүүд болон телевизийнхнийг наад бичлэгээ өөрийнхөө төрсөн охин/хүү/-тойгоо зэрэгцэж сууж байгаад үзээрэй гээд л хэлчих тэгээд л болоо
-
bbb (November 09, 2015 12:04:04 pm )
Улсын их хурлын гишүүд ч тэр хэвлэл мэдээллийн хэн нь ч тэр тайлбар хийхдээ дандаа өндөр хөгжилтэй орнууд иим тийм гэж шаахиймааа тэгсэн хэрнээ өндөр хөгжүүлээд байгаа юм байхгүй улам л дордуулаах байхын . Тэгэж л их дуураймаар байгаан бол энэ нэвтрүүлэг нтрээ тэгээд дэлхийд гаргаач дэээ . монголдоо Монголоороо байх хэрэгтэй шд эээ . хэлэх ч үг алга .
-
Хөөрхий гадныханы гар хөлнүүдийн хийж буй соёлын террор (November 09, 2015 1:01:02 pm )
Алтай эр эзэмшдэг ТВ ямар л олигтой юм гаргааж, ард түмний оюун санааг бузарлаж буртаглаж ханахгүй хулгайчууд байх юм аа бүүр цайрцан хулгайчууд л гэж эднийг хэлэх байх. Монгол хүнийг Монголоор нь байлгахгүй гэж цаад хар шар толгойтой нууц эздээсээ даалгавартай гарууд байдаг юм уу хайшаа юм.
-
зочин (November 10, 2015 4:57:10 pm )
Юутай эр гэнээ
-
-
Anonymous (November 09, 2015 1:16:41 pm )
Muu xugiin ymnuud naad sex ee uursduu tv iin bairandaa xiitsgee
-
shshshsh (November 09, 2015 1:40:53 pm )
ter gadaadinhni setgelgee neg oop mongolchuudin setgelgeee bvr tes oop shv de ter ulsuudinhaas….. duuuriah ymaa olj ydah ymaaa ter ondop hogjilt ulsuudas iimphv mongold zohimjgvi ymig n duuriaj bsnaas ter uls opnoo yaaj hogjvvlj bgaagas n duuriamap ymdaa…. yaahara iim mal setgehvite bolchdog bnaa. odoo tgell oswop nasnii hvhdvd ingj boldiin bn geel……. arai2
-
үл мэдэх (November 09, 2015 2:13:37 pm )
энэ юм аа п?нз м?нзэндээ хийж болдоггүй юм уу.
-
zl (November 09, 2015 3:12:49 pm )
yun nohoin baas shig newtruuleg hiigeed bnaa 25
-
EE (November 09, 2015 7:26:16 pm )
BOLIOCHDEE NAA TV25 HAALAGWAL TAARN
-
zochin (November 10, 2015 11:19:33 am )
zugeer boliishdee
-
zochin123 (November 10, 2015 3:34:48 pm )
https://www.youtube.com/watch?v=dih_Qfdydx0 ene hayagaar uzeerei,ene ohin ene uildelee tuiliin zov ym hiisen gd fb dee ooriigoo omorood bhiin bnlee shdee. fb hayag n Erh Nuden Puntik
-
болор (November 14, 2015 1:06:40 pm )
ямар хэрэггүй хог цагийн гарз хийхээ болимоор юм, юунд хэрэгтэй юм, юууг залууст ойлгуулах гээд байгаан худлаа хэдэн шалдан банди нарын чалчаа л гарахийн
-
zochinmanl (November 22, 2015 8:46:53 am )
Zaluu ueiig cusgui alj. bainadoo
19 Comments