antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2015 5 comments

ЗГ, Г.Шийлэгдамбыг баривчилж шуугиан үүсгэх хооронд УИХ шатахууны үнийг нэмэх хуйвалдаанаа яаралтай батлахаар тохиролцов уу

нийтлэсэн Admin

1446687150563ab1ae50edcӨнөө маргааш 2 өдөр хуралдах УИХ-ын чуулган энэ оны төсвийн тодотголыг, 2016 оны төсөвтэй хэлэлцэнэ.

Энэхүү чуулганаар Шатахууны онцгой албан татварыг хэрхэн яаж өөрчлөх талаар хэлэлцэх бөгөөд “Гишүүд нууцаар хуйвалдан шатахууны үнийг нэмэх нь тодорхой боллоо” гэсэн яриа төрийн ордноос халин ард иргэдийн анхаарлын төвд хүртэл ниссэн халуухан сэдвийн нэг болоод байна.

Сангийн яамныхан тайлбарлахдаа “Нефть ипортлогчид үнийн зөрүүнээс 13%-ийн ашиг олж байгаа. Энийгээ буулгахгүй байгаа. Тэгэхээр нь бид онцгой албан татварынх нь хэмжээг төвийн боомтуудаар импортлох автобензин дээр тонн тутамд 200.000, дизель түлшинд тонн тутамд 300.000 төгрөгөөр нэмье гэж байгаа юм” гэж тайлбарласан. Ингэж нэмэх юм бол манай улсын төсөв энэ оны үлдсэн хугацаанд 43.5 тэрбум, 2016 онд 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж гийгүүлэх юм гэнэ дээ. Гэтэл нефть импортлогчид нь зөрүүлээд хэрвээ ингэж нэмэх юм бол бид жижиглэнгийн үнээ ч нэмнэ хэмээн сөрөг мэдэгдэл хийж эхэллээ. УИХ үнэхээр энэ төсвийг баталж орхивол нефть импортлогчид 1 литр бензинээ 2000, 1 литр дизель түлшээ 2200 төгрөг болгохоор төлөвлөж байна.

Гэтэл засгийн газар нефть импортлогчидтойгоо ширээний ард тойрч суугаад хамтдаа зөв шийдэл олохын оронд арван тийшээ харж суугаад авгай хүүхэн шиг адгийн хэрүүл хийгээд эхэлснээр энэ асуудал улам бүр гацаанд орлоо. Ямар сайндаа л асуудлыг шийдвэрлэх гол хүн болох сангийн сайд Б. Болор нь телевизээр “Нефть импортлогчид үгэнд орохгүй, үнээ буулгахгүй байгаа юм чинь би онцгой татвараа нэмэхгүй өөр яах юм?” гэсэн утгатай яриа өгөөд зогсож байх. Нэгэнт байдал ийнхүү буруугаар эргэснийг олж мэдсэн ард иргэд өчигдөр цахим ертөнцөөр дургуйцлээ илэрхийлж “Баячууд нь Ландаа, борчууд нь Лаазаа /Prius/ уна гэсэн доромжлол. Нүдэн дээр ил цагаан луйвардаж, төрөөс хулгайлсан мөнгө нь төсөвт дутахаар нь амьдрах гэж зовж яваа биднээр төлүүлэх гэсэн шийдвэрээ луйвардан батлах гэж байна. Хэрвээ ингэвэл босож тэмцэхээс өөр арга алга” хэмээн бухимдацгааж байна.

Үнэхээр ч сүүлийн өдрүүдэд шуугиулаад байгаа Б. Батзаяаг баривчилсан явдал, төмөр замын нарийн өргөн цариг гэх мэт улс төрчид, түүнийг дагасан бизнес бүлэглэлүүдийн тэмцлүүдээс харахад тэд улсын төсвөөс ил, далд олон аргаар улаан цайм хулгайлж амьдарцгаадаг болох нь нүднээ илт болж эхэллээ. Гэтэл энэ хулгайн мөнгөө хоногийн хоолоо аргацааж ядаж байгаа ард түмнийхээ нуруун дээр үүрүүлж, дахин халаасыг нь тэмтрэх болсон нь ариун явдал мөн үү? Даарин дээр давс гэгчээр АТГ өчигдөр орой 22:30 минутын үед МАХН-ын гишүүн, ЭМЯ-ны сайд Г. Шийлэгдамбыг авлига, албан тушаалын хэргээр гэрээс нь баривчилж дахин нэг дуулиан үүсгэлээ.

Гэтэл хүчний байгууллагынхны дунд нисэж байгаа нууцхан шивнээгээр “Шатахууны үнэ нэмэх нууц шийдвэр нь илэрч ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулахаар байгаа тул энэ дуулианыг өөр нэг дуулианаар дарж хүмүүсийн анхаарлыг яаралтай өөр тийш нь хандуул!” гэсэн чиглэлийг дээрээс өгсөн гэх. Хэрвээ энэ мессеж үнэн бол манай төр Г. Шийлэгдамбыг баривчилгаагаар биднийгээ хөнгөхөөн маллаж, анхаарлыг нь татан будлиулах хооронд УИХ шатахууныхаа үнийг нэмэх шийдвэрээ баталж ард түмнийхээ халаасыг дахин нэг сэгсрэх нь ээ!

М.Болд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • uls tor (November 05, 2015 2:29:03 pm )

    busad orond hyamdarch unegui baihad

  • irgen (November 05, 2015 7:25:11 pm )

    AN-g songoj itgesnii ach ene dee!

    • зочин (November 05, 2015 11:45:30 pm )

      томчууд нь идээд доодчуулаараа нөхүүлдэг нь гэм биш зан болов

  • мгл (November 05, 2015 10:34:06 pm )

    ан бол шинэ үеийн луйварчдын нам бүү сонго

  • irgen (November 06, 2015 12:28:33 am )

    ene ardchilsan nam davarch bn odo buuh tsag ni bolson!!! uursdiig ni shalgaasai muu Elbegdorj chinii eelj tun udahgui!!!!

antalya rent a car