antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2015 1 comment

24,5 тэрбумын зээлтэй шүүгчид Арилжааны банкуудад тал заслаа

нийтлэсэн Admin

 24,5 тэрбумын зээлтэй шүүгчид Арилжааны банкуудад тал заслаа

ШӨХТГ-аас манай улсад  үйл ажиллагаагаа явуулдаг арилжааны 13 банканд шалгалт хийжиргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл авч буйгбуруутгасан.Харин энэ асуудлаар банкууд анх шүүхэд хандаж, өнгөрсөн оны 12 сарын 23-нд шүүх хурал болж “Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус”гэсэн шийдвэр гаргасан юм.

Улмаар энэ асуудал гурван шатны шүүхээр дамжиж Улсын дээд шүүхээс тухайн асуудлыг анхан шатны шүүхрүү буцаагаад байсан билээ. Харин өнгөрсөн сарын 26-нд анхан шатны шүүхийн шийдвэр банкуудын талд гарсан байна. Ингэснээр анхан шатны шүүх анхны шийдвэрээсээ буцаж жил хүрэхгүй хугацаанд нэг хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргасан гэсэн үг. Уг нь бол анхны шийдвэрээр банкууд сүүлийн гурван жилийн хугацаанд иргэдэд олгосон зээлийнхээ шимтгэлийг буцаан олгох ёстой болж байв. Гэсэн ч энэ асуудал ийнхүү эсрэгээрээ шийдэгджээ. Энэ байдал нь өнөөгийн шүүхийн чадамжгүй байдал, аль мөнгөтэй талд нь үйлчилж байна гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Саяхан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийхдээ “Шүүгчийн цалинг бууруулах нь тэднийг худалдагдах эрсдлийг бий болгодог” гэж хэлсэн. Мөн тэрээр “Шүүгчид арилжааны банкуудад 24,5 тэрбум төгрөгийн зээлтэй” гэж байсан билээ. Харин энэ үйлдэл нь цалинг нь буруулах сургаар өнөөх зээлтэй шүүгчид, шүүх байгууллага маань банкуудад “тал засчихсан” юм биш биз гэсэн харыг олон нийтэд төрүүлж байна.

Л.Бат

Tonshuul.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • NAR SAR (November 06, 2015 3:20:18 pm )

    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийхдээ “Шүүгчийн цалинг бууруулах нь тэднийг худалдагдах эрсдлийг бий болгодог” юу вэ үүрэг нь биз дээ эмч багш цагдаа ер нь л шат шатандаа бага цалинтай мөртлөө зүтгэж л байна шдээ хаашаа юм цалин хасвал авлига авна шүү буруу шүүнэ шүү гээд байгаам бхдаа чадахгүй бол зайгаа тавь хйиж чадах аавын хүү байгаа л байх

antalya rent a car