Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” гэх Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнчигнэсээр багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг огцруулах эхний шалтгааныг өнгөрсөн тавдугаар сард Дубай хотноо “Рио Тинто”-гийн охин компани болох “Туркойз Хилл” компанитай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө гэгчид гарын үсэг зурах “ёслол” хийгээд ирснээс үүдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Г.Уянга түүнийг огцруулах албан бичигт гишүүдийн гарын үсэг цуглуулж энэ төлөвлөгөө нь ч амжилттай хэрэгжиж одоогоор Ч.Сайханбилэгийг огцруулахыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү тэргүүтэй 17 гишүүн дэмжээд байгаа юм. Хэрэв энэхүү тоо 19-д хүртэл Засгийн газрыг унагах асуудлыг өргөн барих учиртай.
Эдийн засаг хямарч, 2015 оны төсвийн алдагдал нь -5 хувьтай, ирэх оны өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувьтай тэнцэж байгаа энэ үед дахин сандал ширээний маргаан үүсгэсэн “ял”-нд унахыг гишүүд тэрбүрчлэн зориглож төвдөхгүй байгаа гэх. Төрийн ордонд жиргэж буй “бор шувууд”-ын мэдээллээр “Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 18 дахь гарын үсгийг зурах гишүүн олдохгүй байгаа. Харин МАН-ын зүгээс 19 дэх гарын үсгийг дуртайяа зуръя гэсэн хариуг УИХ-ын гишүүн Г.Уянгад өгсөн” гэх.
“Уул уурхайгаа хөдөлгөж эргэлтэд оруулна, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар салхи эргэж нийт зургаан тэрум ам.долларын хөрөнгө оруулалтыг татна ингэснээр бид санхүүгийн хямралаас гарна” гэсэн Ч.Сайханбилэгийн бүхий л амлалтууд салхинд хийсээд алга болж. Тэр ч атугай тэрээр татвар нэмэхгүй гэж чуулганы хуралдаанд амалсан ч нефтийн бүтээгдэхүүнд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлж, харин архи, согтууруулах ундаанд оногдуулдагтатварыг бууруулах төслийг өргөн барьсан нь өөрөө л өгөөш үмхээд байна гэлтэй харагдаж байгаа юм. Энэ нөхцөлд байдалд Ч.Сайханбилэгийг эвийлэх ганц хүн нь Загсийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт. Гэсэн хэдий ч тэрээр огцрох эсэхээ Үндсэн хуулийн цэцэийн хуралдаанаар шийдвэрлүүлж байгаа тул бусдын асуудалд хутгалдахгүй, холуур байхыг эрхэмд үзэх нь дамжиггүй.
Эцэст нь дахин нэг л гишүүний дургүйг хүргэвэл огцруулах бичиг дэх гарын үсэг 18д хүрч, МАН-ынхан 19 дэх гарын үсгийг дуртайяа зурахаар зэхэж байна. Харин засаг огцорлоо гэхэд үлдсэн хугацаанд дараагийн танхимыг хэрхэн бүрдүүлэх вэ. Нэг удаа далаараа тавиулж хариуд нь засгаас хөөгдөөд гарсан МАН-ынхан тус болно гэдэг юу л бол. Н.Энхбаярт боломж олгоогүйд З.Баянсэлэнгэ гишүүн уурсаж, Д.Тэрбишдагва УИХ-ыг тарахыг шаардаад эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл дараагийн танхимыг бүрдүүлэх гэж З.Энхболд ёстой нэг үгээ хэлж, үйлээ үзэх нь дамжиггүй. Учир нь өнгөрсөн удаад гуйж гувшиж Засагт хамтарчихаад удалгүй хөөгөөд гаргасных хариуг МАН-ынхан барьсан шиг барих болов уу.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Tod (November 02, 2015 1:37:19 pm )
Сайханбилэг, Баярцогт хоёрыг хурдан огцруулаач ээ
-
Зочин (November 02, 2015 6:16:46 pm )
Сайханбилэгийн засгийн газрыг үтэр түргэн огцруулбал улс оронд төдий чинээ хэрэгтэй.
-
зочин (November 03, 2015 10:26:30 am )
АН-ыг төр засгаас зайлуулбал энэ улс орон эргээд сэхэх урагшаа хөгжих замдаа орох байх даа, ер нь энэ намыг дахиад сонговол нутаг орноо ч алдаж мэдэхээр юм байна
3 Comments