antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2015 4 comments

“Маш нууц”, уншаад устга I-хэсэг

нийтлэсэн Admin
527-1446265413mashnuuts“Маш нууц” Монгол кино гарч “Өргөө” үзэгчдээр дүүрэн байна. Дарханд болсон гэж домоглодог үйл явдлаас сэдэвлэн социализмын үеийн Ардын армийн дотоод амьдралыг ерөнхийдөө дундажлан үзүүлэх, зарим газар туйлшруулан харуулах гэсэн бололтой.Цэргийн амьдралыг мэдсэн ч байна, үгүй нь ч бас байна. 1967 он. БНМАУ-ын цэргийн байгуулалт шинээр дахин өрнүүн эхэлсэн жил. Улиастайн Мянган цэргийн карантин гэх үнэхээр түүхэн домогт том үзэгдэл байлаа. Тэр жилийн Карантины дарга нь хавхэмээхЧимиддэслэгч. Машжижигхэн хүн л дээ. Метр тавиас яавч хэтрэхгүй нуруутай нэгэн. Гэхдээ Ардын армийн шилдэг цуутай офицер. Благовещенскийн цэргийн сургуультөгссөн Спортын бүх төрлөөр монгол, зөвлөлтийн зэрэгтэй. Дурдсан киноны гол баатрууд чанга дуугарах гэж хичээсэн бололтой.
Естой юу ч биш, Чимид дэслэгчийн команд өгөх дуу гэж ертөнцөд байхгүй хахир хатуу. Карантины жагсаалын дарга нь ахлах түрүүч Хуанбей. Бидний үед “Жа” гэсэн үг байгаагүй. Юунаас болсныг огт санах биш, гэхдээ нэг өдөр Хуанбей бид хоёр барилцаад авсан. “Зовлонт хайрхан”-ы энгэрт. Би Узбекистанд суралцаж асан тул бага сага казах хэлээр ч хэрэлдлээ. Тюрк төрлийн хэлний узбек, казах аялгууд зөөлөн хатуугаараа зөвхөн ялгардаг. Жа маань “Манай төр бол албадлагын төр” гэсэн нь миний санаанаас гардаггүй.
Өнөө үеийн жа нар төрөө яаж тодорхойлохыг мэдэхгүй байна. Зөвлөлийн цэргийн ангиудад “Чадахгүй бол сургана, хүсэхгүй ‘бол албадна” гэсэн самбар ямагт байх ба энэ нь аль ч армид гол зарчим юм. Жа бээр карантины штаб руу аваад явлаа. Чимид дэслэгч голд ортол муухай орилоод “Шөнө нүхэнд суулга, геологи, уул уурхайгаас ирсэн адуу ши,г эмьтан байна” гээд гаргалаа. Улс ардын аж ахуйн бүхэл бүтэн салбарыг адуу шиг амьтадтай мэт хэлсэнд гомдож байлаа. Үдийн хоолонд орлоо. Мэдээж, “Байлдагч Эрдэнэ бос, но-омхон!” команд өглөө. Зуны эхэн сар. Халуун гэж юухэв. Жатай ноцолдож маргаснаас ам ангаж хатаад хэцүү байна.
Дээгүүр хараад зогсоод л байлаа. Асар дүүрэн цэрэг нэг, хоёрдугаар хоолоо идэх юм, дараа нь хар цайгаа үхэр шиг ууцгааж хөлс нь гарах юм. “Нөхөр ахлах түрүүчид, хоол идэхийг зөвшөөрнө үү” гэхүл жа маань ядаж цай уулгах байсан биз. Гэхдээ гүрийчихлээ. Орой нь шөнө дөл болтол сургууль хийсээр миний нүхэнд суух асуудал замхараад өнгөрсөн. Тэгж байтал зохих тооны бидний хэсэг шинэ цэрэг Дорнод руу ачигдлаа. Ханхай гуч дээр өдөр шөнөгүй сэгсчүүллээ. Хичнээн хугацаа өнгөрсөн юм, бүү мэд. Шөнө тэвшин дээр унтахад нэг мэдэхэд урд талд нь бензины торхонд толгой дэлсэж сэрэх, нөгөө бол хамгийн хойт талд дээр дээр ойгоод сая сэрэх. Ядаж бороо цутгаад, тэрэг нь шарваад явахгүй.
Юмс үзэгдэл жил жилээр өөр л дөө. Одоо хүмүүс мэдэхгүй, мэдэх нь мартсан нь юув гэвэл, 1967 он бол Аугаа их Октябрийн социалист хувьсгалын 50 жилийн ойн жил. Хятадууд болохоор “Зөвлөлт, Монголын муусайн урвагч оппортунист ревизионистууд их ойн баяр хийнэ гэвэл горьдсоны гарз, бут ниргэнэ” гэж заналхийлжээ. (Энэ оппортунист, ревизионист гэдгийг тайлбарлахын тулд улстөрийн онолын бүхэл бүтэн лекц хэрэгтэй болно.)Тиймээс 1945 оноос хойш БНМАУ анх удаа Ардын армийн ангийг улсын хилд ойртуулан байрлуулах шаардлагатай болжээ.
Тэр анги нь Маршал Х. Чойбалсднгийн нэрэмжит мото-буудлагын тусгай бригадын мото-буудлагын тусгай 2-р батальон байснаар бидний шинэ цэрэг бүл нэмэж буй хэрэг.Мэдээж, зуны лагерь угтлаа. Хуаран байр гэх юм огт алга. Карантин гэх аймаар юмнаас ангидаа ирсэн тул гайгүй байх гэж бид найдаж байлаа. Гэтэл ёстой чонын амнаас гарч, барын аманд оров гэгч болов. 1967 оны шинэ цэргийг 1965 оны бага дарга нар сурган хүмүүжүүлнэ шүү дээ. Гэтэл яагаад ч юм чухам тэр 1965 оны манай батальоны цэргүүд үхэхээс бусдыг үзсэн гэнэ.
Намайг яаж сургасан бэ, чамайг би тэгж л сургана гэдэг бол аль ч армийн ёс. Зарчмын хувьд буруу юм огт байхгүй. Крантин шинээр эхэллээ. Дундговийн ямбиг хэмээх ахлах түрүүч Мөрдэлэгийн Баасанжав, Завханы түрүүч ногоон Базаррагчаа, мөн аймгийн ахлах байлдагч хар Гочоо гээд үргэлжлэнэ. Үхэхээс бусдыг үзсэн нөгөөдүүл чинь өөрийнхөө ээлжинд үгээ хэлэх нь тодорхой. 6-р сарын хагас, 7-р сар, 8-р сар, 9-р сар. Бид бүтэн нойртой хоноогүй. Дийлэнхидээ 2 цаг, 4 цаг л унтана. Ийм үед 15 минут унтахад л нойр ханадаг болдог юм. Дэлхийн түүхэнд орсон том хүмүүс хоногт 4 цагаас илүү унтдаггүй байжээ гэдэг.
Өдөржин эцэс төгсгөлгүй жагсаал, элдэв сургууль. Халуун наранд хичнээн ч цаг зогсож болно. Ерөөс гэнэт зүгээр унаад өгье, эд нар алвал алаг, сэрэхгүй унтаад л дуусъя гэж бодогдох үе аль олон. Хамт ажиллаж байгаад цэрэгг бас хамт хуваарилагдан ирсэн Санжид нэг өдөр хэлж байна: Түрүүч нарын нэгийг алах юмсан, амархан алдаг ямар арга байдаг вэ гэх юм. Уншсан дуулснаа санаад, судсанд нь ус тарьчихдаг юм гэсэн гэж билээ, би. Муухай юм шүү. Дээхнэ үед Ганц худагт нэг айхтар харгис хэрцгий офицер байжээ.
Шөнө ширээн дээрээ унтаж байхад нь тэндхийн харгалзагч нар шинельд нь бензин асгаад асаачихжээ. Мань хүн цонхоо бүлт цохиж үсэрч гараад шинэлиэ тайлж амжсан гэдэг. Түүнээс болсон уу, яасан, хожим тэр бээр цагдаагийн маш шудрага сайн офицер болсон нь ухаалаг, угаас чадварлаг хүний чанар. Одоо Мөрдөн байцаахын урд талд түр баривчлах байр байх. Цонх нь шилгүй нэг давхар гараж маягийн юм байх. Баригдлаа, нэг хонолоо. Гадаа идэр ес тачигнаад хөлдөж үхэхнээ. Лав хориод хүн чихсэн тул дунд нь амь тээлээ. Өглөө нь дуудлаа. Дарга нь дээр дурдсан офицер болж таарав.
Ойлгов уу гэж мань ахмад асууж байна. Ойлгосонгүй гэж хэрдээ бардам дуугаар хариуллаа. Хоёр дахь өдрийн өглөө бас дуудаад асуулаа. Ойлгосонгүй л гэлээ. Гурав дахь өдрийн өглөө түүх давтагдлаа. 4-дэх өдрийн өглөө шийдэж ядсан боловч ойлголоо гээд суллагдсан. Гурав хоноход нийтийн дунд өглөө оруулж өгдөг 8-ын хувинтай хүйтэн уснаас өөр юмгүй газар л даа.
Тусгай 2-р батальоны 1965 оны бага дарга нар, тэдний нухалж бэлтгэсэн 1967 оны цэрэг гэж Ардын армид олон жил яригдсан онцгой үзэгдэл. Өнөө би шинжпэх ухаанд Монголыг тэжээх хэрийн том үр дүнтэй сууж байгаа хүн. Үүний маш чухал нэг үндэс нь бие, сэтгэлийн тэрхүү бэлтгэл. Тийм бэлтгэлийн дараа хүнд хэцүүгээс айж бэргэх юм байхгүй болдог. Крантинаас хоёр цэрэг ачааллаа даахгүй ухаан солиорсон.
Гэнэт жагсаалаас гарч суугаад нэг их сайхан шүлэг уншиж, мэлмэртэл уйлаад эхэлснийг санаж байна. Би олон хэлээр яруу найраг унших дуртай. Гэхдээ хэтэрхий уянгасаж гэнээртэх нь сэтгэхүйн хор холбогдолтой мэт. Арай гэж крантин дуусаад ротод иртэл цулгүй газар хуаран байр, батальоны бас бусыг барих нүсэр ажил эхлэв. Зөвлөлтийн угсармал модон казарм төмөр замаар буулаа. Тэндээс ачихад би гол төлөв явах. Нэг угсармал байшинд 84 нэр төрлийн эд анги ордог юм. Нарийн ажил. Зочид буудал, офицерын орон сууц зэрэг төлөвлөөгүй юм бас барина, аль болохоор их юм хулгай хийж ир гэж дарга нар тушаана.
Тушаал бол тушаал. Нэг удаа нилээн хэдэн хаалга, цонх илүү аччихаад байтал орос хүүхэн, энд байсан хаалга цонх алга болчиж, та нар хулгайлсан, адилхан хээр хонохдоо тулж байхад ямар муухай юм бэ, энэ монгол цэргүүд энэ тэр болоод шуугиан тарив. Манай машин нилээд холдсон байгаа. Чи очоод үзэхгүй юү, чи өөрөө Чойбалсангийн хулгайч нарт зарчихаад мөнгийг нь авснаас гарцаагүй энэ тэр гэж би дайрлаа. Хоёр орос цэрэг 69-өө асаагаад давхисан боловч манай машиныг гүйцэлгүй унтарчихав гэх мэт эцэс төгсгөлгүй их ажил.
Зөвлөлтийн анги нэгтгэлүүд үер мэт нөмрөн орж ирж байв. Гэнэт түгшүүрийн дохиогоор ачигдаад буучихсан тул чухам хаана ирснээ мэдэхгүй. Апь алины маань хувьд Хятадтай дайн зайлшгүй гэсэн ганц ойлголттой. Гэтэл азаар тэр намар, өвлийн хүйтэн гэж чигтэйхэн. Ер халуун зунаар хүйтэрчихсэн. Орос цэргүүд 8-р сард дулаан хувцсандаа ороод бөөнийсөн юмнууд явах. Монгол цэргүүд биднийгээ дарга нар мэдээж гүрийлгэчихсэн. Хуучин цэргүүд майк энэ тэр давхарлаж өмсөх боловч жагсаалын үзлэг хаачихав.
Карантин дээр Гэлэгбаатар нүхэнд нүцгэн суухаар, би дээр нь хувцастай манахаар шийтгүүллээ.Тэр шөнийн Хэрлэнгийн чийгтэй жавар гэж- юүхэв. Ер хөлдөх нь ээ. Би гал тогоо руу явлаа. Тэр нь гадаа хээр талд л даа. Оны хоёр цэрэг хонины толгой чанаад гаргаж байна. Хуйхыг нь хуу татаж зумлаж аваад бид хоёр халуун юм үмхэлж амь ороод өглөө болтол тэслээ. Намайг явсан хооронд түрүүч нар нэг цэогийг нүх оуу явуулжээ. Нөгөө нөхөр маань очоод, Эрдэнэ нь алга, гал зуух руу явсан гэж Гэлэгбаатар нь хэлж байна гэж ховложээ. Хэрэв тэгэж ховлоогүй бол түрүүч нар бид хоёрыг осгож үхнэ гэж айгаад нүхнээс гаргах байсан байх.
(Тэр намар Улаанбаатар гарнизоны Комендантын сахилгад нэг цэрэг осгож үхэхдээ өглеө болтол хангинатал дуулсан гэдэг, хөөрхий). Хожим тэр ховчийг манай оны нэг цэрэг ална гээд байдаг байсан. Бүүр хожим мань эр яльгүй хэргээр 1 жилийн ял авч Хар Айргийн шоронд байхдаа бас хов зөөгөөд хоригдлуудад алуулсан байдаг. Цэрэг, шорон хоёрт ялигүй хов амины үнэтэй нь ганц Монголын ёс биш. Дашрамд, америк цэргүүд дургүй хүрсэн түрүүч нараа хорлох, алах олон аргатай байдаг. Наад зах нь гуталд нь юм хийнэ.
Тиймээс бага дарга нар нь өглөө гутлаа сэгсэрч үзэх заншилтай. АНУ-ын тэнгисийн явган цэргийн бэлтгэлийн тухай номыг ЗХУ-д орчуулсныг олж уншсан. Орчуулсан нь америк цэргийг ямар муухай харгис аргаар бэлтгэдгийг харуулах гэсэн үзэл суртлын арга хэмжээ. Гэвч бид тэднээс дутуугүй бэлтгэлтэй байв. Одоо манай онцгойнхон тэднээс ба биднээс илүү бэлтгэгдсэн байх ёстой.1967 оны зун, намар, өвлийн ер бусын хүйтэн нь чухамхүү Дээр Тэнгэр Хятад-Монголын зэвсэгт мөргөлдөөнөөс аварсан явдал гэж одоо ч бодож байна. Октябрийн 50 жилийн ойгоор манай батальоны баярын парад Чойбалсан хотод болов. Өгл өөлнүүр нүдгүй цасан шуурга авив. Хүйтэн нь гэж онцгой. Бид хуаран байраа барьж арай дуусаагүй тул хөлдүү майхандаа байж, өлчрийн туйл болсон боловч тэр өдрийн хүйтэнд чичирч байлаа. 1941 оны өвөл Москва орчимд ер бусын их хүйтэрсэн нь германчуудыг зэвсэг техниктэй нь хөлдөөж Москваг аварсан гэдэг.
1968оны өвөл Даманы арлын тулгаралт болсон бөгөөд хятад цэргүүд цасан дээр дэвсэх сүрлэн дэвсгэртэй байжээ. Манай батальон өндөржүүлсэн бэлэн байдалд орж, Хэрлэнгийн хөвөөний ганга жалгуудын гүн цасан хунгарын доогуур нүх ухаж байрлаж байв. Одоо БНХАУ цэргээ цасан дотор нүцгэн хэвтүүлж чийрэгжүүлж байна. Хаашаа байлдах бэлтгэл вэ гэмээр.
Ингээд байтал манай ротын дарга Гээдгэр хэмээх Намсрай Улаанбаатарт Төрийн Хүндэт харуулын захирлаар томилогдов. Хожим тэндээ нэг алдаа гаргаад халагдсан боловч ер гялалзсан офицер байв. Шинэ тогтолцооны эхэнд намайг багагүй дарга болсныг сонсоод орж ирсэн. Нэг муу Москвичтай, бензин хийх арга байна уу гэсэн.
 Бензин хамгийн ховор тэр жилүүдэд бензинтэй ганц хүн нь би байлаа л даа. Мөнөөх хав хэмээх ахлах дэслэгч Чимид манай ротын даргаар ирнэ гэсэн сураг сонсдов. Үүнийг сонсонгуут ротын хал цэргүүд, түргэхэн ирээсэй, дарж өгнөө гэж төлөвлөөд байв. Тэдэнд үхэхээс бусдыг үзүүлсэн нь мань хүн юмсанж. Яах нь вэ, харж л байя гэсэн спортын сонирхол шинэ цэрэг бидэнд байлаа. Тэгээд үнэхээр дарчихсан юм шүү. Ердөө л бослого байсан. Ротын захирагчийн эсрэг хал цэргүүдийн бослого.
Ямар ч команд, тушаал биелүүлэхгүй болчихсон. Жишээ нь, нэг хал цэргийн үсийг авахуулна гэж хэдэн өдрийн дайн болно. Зодолдлоо гээд хэдэн хүнтэй хичнээн хугацаанд зодолдох юм. Сахилгад хийнэ гэхээр сахилга чинь жаргалын ордон байхгүй юу. Тэр үеийн Болгар янжуур татаж, орос вафли идье гэвэл сахилгад сууна. Онжавууд яаж ийгээд л хамгийн ховор зэврийг олоод сахилгад нэвтрүүлнэ. 6 төгрөгийн цалинтай бид яаж олдог байсан юм, бүү мэд. Тэр үед ар гэрээс эргэлт ирнэ гэж огт мэддэггүй байсан. 3 жил болоход Дорнодын партизан өвгөн л хүүгээ эргэж ирсэн нь батальон даяархи ганц тохиолдол. 1970-аад оны үед л эрүү өвдөг нь нийлэх шахсан хөгшчүүл Зүүнбаян луу шуудайтай юм чирээд явдаг болсон.
Манай батальоны дарга гэвэл, хоер дайнд оролцсон, Байтагт байлдсан дэд хурандаа Сэнгээ. Цэргүүд бид эцгээ гэж үнэн санаанаасаа хэлдэг байсан. Цэргээ өмөөрөхдөө Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэн генералтай ч үзчихдэг хүн байв. Манай батальонд зөвлөлтийн цэргийн зөвлөх дэд хурандаа Соловьев байх. Батальон дарга болохоор, энэ муу орос манай хоол идэж байж “танай анги” тэглээ ингэлээ гэж ярьдаг хог байгаа юм гэдэгсэн.
Одоо манай офицерууд гадаадад үүрэг гүйцэтгэхдээ очсон анги салбараа манайх гэдэг үгээр илэрхийлж байдаг биз. Монголд даргаа эцэг гэдэг өөр тийм тохиолдол би мэдэхгүй. Штабын дарга хошууч Доржсүрэн их хатуу яхир хүн байв. Батальон захирагч амралтаа авсан хойгуур штабын дарга сахилгын шинэ шорон бүтээн байгуулав. Газар ухаж битүү цемент цутгаад дангинасан төмөр хаалга хийлгэсэн. Гестапо ч тийм шорон хийлгээгүй байх. Амьд амьтанд арай ахадсан зүйл байв. Сэнгээ дэд хурандаа мэдээж дургүйцсэн боловч цэргүүд нэг арга олох биз гэж бодсон байх.
Хэсэг хугацааны дараа манай ротын харуулын ээлж ирлээ. Сахилга маань харуулын объектуудын нэг л дээ. Нэг онжаваа зориуд сахилгад суулгалаа. Сахилгын харуул нь бас онжавууд байх юм. Төмрийн хөрөө энэ тэрийг бэлтгэлээ. Суусан хүн маань шөнөдөө хаалганы олон нугасыг тас хөрөөдөж унагах ёстой. Маш хүнд, бараг боломжгүй ажил байв. Гэхдээ амжсан. Маргааш нь бөөн асуудал босох нь мэдээж. Гэхдээ сахилгад суусан хүн сууж л байсан, гараад алга болчихоогүй. Харуул цаг цагаар солигдохдоо шоронгоос нүд салгаагүй. Хаалга эвдэрсэн нь хүний хийж чадах ажил биш нь илт. Сахилгыг гүйдэлтэй газар барьснаас чөтгөр л ажилласан байх гэхээс өөр яалтай. Тэр шинэд биш, хуучин сахилгад бидний гурван цэрэг сууж таарсан удаатай. Би гэхэд Доржсүрэн хошуучтай барилцаж авсан хэрэг. Хотоос Машлай тэргүүтэй концерт Чойбалсанд ирэх сурагтай байв. Нэг өдөр нөгөө хоёр маань хэлж байна: Өвгөөн, бид хоёр өнөө орой гараад ирье, тэр концертыг үзмээр байна, чи маргааш болохгүй юү, тамхитай ирнээ хөө гэж. Өглөө босоход ирчихсэн л байсан. Тэгээд өдөр нь намайг сахилгаас гаргалаа. Сайдын шалгалт ойртсон тул тасгаа шалгалтад бэлтгэ гэв. Гэтэл Л.Аюуш. Баатрын орны бүтээлэг алга болсон тухай бөөн сенсаац дэгджээ.
Манай батальонд БНМАУ-ын Баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгал мөнх хадгалагдаж, түүний ор 1-р ротод байх ба нэр нь оройн тоонд дурдагдана. Манай хоёр л туучихгүй юу даа. Бодвол, айлд 35 төгрөгөөр зарчихсан хэрэг. Нэг нь онжав палиг Чинбат гэх хүнд гар (Д.Сүхбаатарын Галсангийн нууц хүү гэж жилийн дараа мэдсэн хоёр хүний нэг нь би), нөгөөх нь нэг оноор ах цэрэг Алтанманиад гэж бас л хүнд гар. Батальоны бүх цэргүүдийг нэг бүрчлэн сэжиглэлээ гэхэд бид гурав л найдвартай алибитай байхгүй юү.
Тэгсээр манай батальон Зүүнбаянд нүүж шилжин байрлах болов. Нүсэр ажил шүү дээ. 350 мотор хөдөлж байгаа юм. Замгүй газраар даялан явах тул усны сав хэрэгтэй. Айлуудын 40-ийн бидоныг хуу хамав. Би лав хоёрыг айлын гаднаас хуссан. Батальон ачаалаад эхлэх байранд гарлаа. Тэгтэл ямар нэг үйл явдал болж удаашраад замд гарч өгдөггүй. Юу болсон бэ гэвэл, гурван цэрэг Чойбалсангийн төвд хүнсний дэлгүүрт ортол худалдагч, кассчин нь байдаггүй, харин касс нь юмуу, сейф нь онгорхой байжээ. Мөнгийг шуртхийж хамаад л гарсан байна. 25000 төгрөг.
Цагдан сэргийлэх тэр чигээрээ хөдлөх нь мэдээж. Мань нөхдүүд гараад мөнгөө багцаагаар тоолж үзсэн байх ба түүнийг нэг хүн харснаар хэргийн эзэн нь тэр өдөр замдаа гарах манай батальон болох нь илэрхий юм. Нэгэн I нуүж буи учраас мөнгөө аваад явж таарна. Чингээд эхлэх байранд гарсан батальоныг зогсоож нэгжлэг мөрдлөг явуулснаар мөнгийг тээврийн салааны жолооч Чулууны машины кабины хаалганы завсраас олжээ. Чулуун бол хосгүй гайхамшигтай хөгжимчин цэрэг. Таван зэмсэг дээр зэрэг тоглоно шүү дээ. Одооны авъастнууд гэж юу ч биш.
Залуучуудын ордны гол саксофончин манай батальонд байлаа. Саяхан болтол салбартаа тэргүүлж байсан 7-р гуанзны ахлах тогооч Биндэръя бид онжавууд. Хүний нөөцийн хувьд манай батальонд дутуу юм ерөөс байгаагүй. Хулгайлсан мөнгийг нуухад тусалсан хэргээрээ Чулуун дөрвөн жилийн ял авсан. Бид хоёр нилээд дотно харилцаатай хүмүүс байв. Өвгөн чинь хорихын даргын тэрэг барьж байгаа гээд хожим давхиж явсан. Хэргийн тухайд түүхнээ том хэрэг. Хурандаа генерал Ж. Лхагвасүрэн БХЯ-ны сайдаас буусан нэг шалтгаан энэ. Хожим миний бие “Монгол Улс” сэтгүүлийг эрхэлж байхдаа жанжны дурдатгал номоос оросоор орчуулж нийтэлсэн удаатай. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын армийн давшилтыг холбоотон гүрнүүдийн гэрээгээр Хятадын Цагаан хэрмээр хязгаарлан зогсоосныг ихэд харамсангүй өнгөөр дурдсан бий. Бээжин хүртэл ганц өдрийн морин марш л үлдээд байсандаа гэж санаашран дурссан “Залуу жанжин” Ж.Лхагвасүрэн генерал манай ангид олон ирсэн. Жижигхэн онгоцоор ирнэ. Би нэг удаа тэр онгоцны манаанд гарсан. Нэрт генерал Б.Цог манай батальонд бараг долоон хоног дутам ирдэг тийм хүнд үе түүхэнд байв.
Зүүнбаянд байрласан анхны анги нь манай батальон. Наадмын өмнөхөн юм. Оройхон буудаллаад майхан саваа босгож, нэг их сайхан ор засаад яг оронгуут хорвоо орвонгоороо эргээд явчихав. Элсэн шуурганд хийсэн унаж болох бүхэн уналаа. Яаж ийж хувцлаад мөлхөж гартал ерөөс нүд нээх арга алга. Агаар байхгүй, тасралтгүй хөвөлзөх элсний өтгөн урсгал. Унасан асрынхаа доогуур шургаад унтаад өгцгөөсөн.Над мэт Алтайн хүнд Дорнодын тал гэж дасахад мөн ч хэцүү. Тэгээд дараа нь Говийн угалз угтаж байдаг. Батальон дахиад л бүхнийг эхнээс нь барьж байгуулах ажил эхлэв. Элсээр шуурах нь долоон хоног алгасахгүй. Одоо харин цаг уур нь өөрчлөгдсөн байдалтай. Гэтэл 10.000 цэрэг бүхий дивизээс ор мөр үлдээгүйг би хэдэн жилийн өмнө харсан. Ротын дарга хар Чимид тэнд буйг дуулаад очижзолгосон юм. Манай батальоны штаб хаана байна гэсэн чинь овгор элс зааж 1 байх юм.
Батлан хамгаалахын шинэ сайд армийн генерал Батын Дорж ирэх гэнэ. Манай рот тэргүүний рот тул хүндэт харуулд жагсах үүрэг үргэлж ногдоно. Тэр өдөр би гайтай юм шиг батальон жижүүрийн туслах байж таарав. Сайд нь яг хэзээ юугаар яаж ирэхййг хэн мэдлээ. Үдийн хоол өнгөрч байтал тэнгэрт гэнэт моторын дуу гарсанд харвал нисдэг тэрэг ойртон ирж байна. Нөгөө сайд нь гэж сэтгэлээ. Штаб мэдээгүй байдаг яачихсан улс вэ гэж хараалаа. Бүх юм миний толгой дээр ирж байгаа байхгүй юү. Хав Чимэд хал цэргүүдэд дарагдаад явсны дараа манай салаан дарга хар хэмээх Чимэд ротын даргаар дэвшсэн юм. Ротын дарга элдвийг үзсэн хашир хүн ашгүй ойр байж. Рот хам хум жагсаж амжпаа. Ангийн удирдлага бахардсан юмнууд штаб гэх нүхэн байрнаас гүйцгээж ирэв бололтой. Сайд дээрээс харав бололтой ангийн байрлал болох асар майхнуудын хажууд буулаа. Асар том онгоц. Бөгс нь онгойгоод 69 гарч ирж байх юм. Монголын цэргийн домогт дарга Б.Дорж сайдаар томилогдохдоо армийн тэргүүн шугамын ганц анги болох манай батальонд зориуд сүрийг үзүүлэх бодлого барьсан юм.
Ж.Лхагвасүрэн генералын дараа тэгэх хэрэгцээ баисан баих. Цэрэр бидэнд хэн юу байх нь падлийгүй. Харин тэр үед батальон дарга, улс төрийн орлогч бөглөө хэмээх Санжаа дэд хурандаа нар чинь адилхан хоёр дайнд оролцсон армийн ахмадууд тул угтаа хилийн цэргийн хүн Б.Доржийг тоогоо ч уу, үгүй ч үү сэтгэгдэл байсан байх. Сайд өдөртөө буцсан. Ж.Лхагвасүрэн сайд заавал хоноглодог, цэргүүдтэй уулздаг, хурал хуй хийдэг байсан. Армийн генерал Б.Дорж тэр жилийн намар дахин ирдэг юм. Лайтай тэргүүний манай рот л хүндэт харуулд жагсана.
Бригад эхлэн эмхлэгдээд Бригадын орлогч даргаар Монгол Улсын Гарамгай Баатар хурандаа Лодонгийн Дандар ирсэн юм. Угтаа хот хоорондын тээврийн хөгшин жолоочийг л дайчилсан хэрэг шүү дээ. Тийм тулгамдсан үе бас байсан юм шүү. Л.Дандар Баатарын команд ч бас чанга, сүртэй сайхан. Орой бүрэнхийн үе. Ротыг жагсааж гүйгээд команд өглөө. Ангиас нилээд хойно гарч зогслоо. Шөнө боллоо. Жагсаал тарах команд өгдөггүй. Ротын өмнө хурандаа Л.Дандар Баатар, манай батальоны шинэ дарга шуудай хэмээх дэд хурандаа Дандар хоёр л дүүхэлзээд байдаг.
Тэд байн байн цагаа харах боловч сайдын бараа байдаггүй. Эд нар одоо сайд хэзээ юугаар яаж ирэхийг мэдэж л байдаг байгаадаа гэж би нөгөө зуны гашуун туршлагаараа бодож зогсов. Шөнө дундаа орлоо. Хоёр Дандар ч уйдав бололтой. Хүндэт харуулын захирал сэлэмтэй, хоёр Дандар ч сэлэмтэй байв. Сайдад бас сүр үзүүлэмз гэсэн бололтой. Цаг нөгцөөхийн тулд хоёр Дандар сэлэм эргүүлж үзүүллээ. Машины гэрлүүд асаалттай. Монголын морин цэргийн домогт дарга нарын хосгүй гайхамшигтай үзүүлбэр байлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Балт (November 01, 2015 3:41:44 pm )

    Нээрээ л тиим байсан даа..одоо бол үлгэрэээ..кккк.78онд бас яалаадаа.хятад Вьётнам рүү дайрдаг жил мөн л түргэн түгшүүр аваад л.за одоо ч баараагүй дээ эхлэх нь ч эхэлллээ. гэртээ аав ээждээ дуулгаж чадсангүй ухааны юм бодож байж билээ.тэгээд хүн гэдэг хатуу юм үзэх тусмаа улам л ухаан хат сууна шүү дээ.тэр чанга дэг. бас бус юм үзээд надад л муу юм болоогүй дэг.тайван цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гарна гээд л үзээ явчина шүүдээ.Ай залуу насаа гэж

  • маш нууц (November 01, 2015 4:15:04 pm )

    үнэхээр сайхан кино болсон байна лээ.

  • бялт (November 02, 2015 1:25:03 pm )

    Хөдөөний дэлгүүрт 25 мянган төгрөг байна гэхэд хэцүү л цаг байна да … архи л 27 төгрөг ч болоогүй байсан үе шүү дээ. хятад вьетнам руу 79 онд дайрсыма … он болон мөнгөний тоогоо андуурдаг хүмүүс байна … бусад яриа нь бараг болж байнаа, нэг ангид болсон явдалыг нэг хийсэн юм шиг бичсийм уу – би буруу уншив уу ккк

  • Anonymous (November 02, 2015 2:44:51 pm )

    iim nertei nom unshij baisan tagnuul zorgegiin tuhai nom

antalya rent a car