“Сайхан хүүхэн хуримгүй” гэгчийг загварын зартай бүсгүйчүүд өнөөг хүртэл баталсаар ирсэн. Хайр дурлал, аргагүй амрагийн адармаатай түүхээрээ ямагт олны анхаарлыг татаж байдаг “топ”-уудаас сүүлийн үед Ч.Туяацэцэгийн үйл хөдлөл олны анхааралд өртөх боллоо. Өөрөөр хэлбэл тэрбээр УИХ-ын гишүүн асан, УДШ-ийн дарга асан Д.Дэмбэрэлцэрэнгийн хүүтэй дотноссон гэдэг. Мөн загвар өмсөгч Г.Оюунгэрэл найз залуутай нь орооцолдож явсан ч гэдэг. Харин өнгөрсөн хугацаанд МТХХГ-ын дарга А.Мөнхбаатартай амьдарсан. Эхнэрээсээ салаад чамгүй удсан А.Мөнхбат Топ модель Ч.Туяацэцэгээр гоёж, энд тэндэхийн хүлээн авалтанд хамтдаа очиж, хоёр хүүхэдтэй нь Туяацэцэг ижий ахай болон дотноссон ч, А.Мөнхбат нэг л өдөр гэртээ харьж, авааль эхнэртээ буцсан.
Хэсэг ганцаараа эрх чөлөөтэй амьдарсан Ч.Туяацэцэг саяхнаас НИК-ийн дэд захирал Гансүхтэй амьдрах болжээ. Топ модель Ч.Туяацэцэгтэй сүй билгээ тавьсан, удахгүй ханилна гэгдээд байгаа Гансүх Увсын харьяат бөгөөд, дуучин Алтанцэцэгийн нөхөр Сүхболдын төрсөн дүү. Ямар ч байсан дуучин Алтаа, загвар өмсөгч Туяацэцэг хоёр нэг айлын бэр болох нь. Өвлийн утаатай өдрүүдийг тэрбээр шинэхэн амрагтайгаа гадаад улсаар зугаалж яваа сурагтай. Дашрамд дурдахад Ч. Туяацэцэгийг топууд дундаа боловсролтой, чадвартай эмэгтэйд тооцдог төдийгүй арван жил МИАТ-ийн онгоцны үйлчлэгч хийж, олон улсын онгоцоор зорчигсдод үйлчилж явсан гэдэг.
Г. Гэрэлт
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 30, 2011 7:57:07 pm )
taarsan aimshigiin 2 yum l bna
-
Anonymous (May 07, 2013 1:16:19 pm )
neg ni ger bul uimuulegch yanhan
nogoo ni ger bulee haysan mudak -
Anonymous (May 07, 2013 1:18:07 pm )
ene site uhaantai ymaa ene huuhniig ya… ged bichsen chini
gargahgui bn shuu, ingej helne ged yaj medej bnaa kkk
3 Comments