antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2015 Comments are off

Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

нийтлэсэн Admin

tsasanshuurgaӨнөөдөр баруун аймгийн нутгаар, 25-ны өдөр ихэнх нутгаар, 26-ны өдөр зүүн аймгийн нутгаар цас орж, салхи 16-18 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, эрс хүйтрэх аж.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car