antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2015 Comments are off

Улаанбаатарт 12 градус дулаан

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.


2015 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг цас орно. Төвийн нутгаар үүлшиж, бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Өмнөговийн нутгаар 13-18 градус, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 25-ноос аравдугаар сарын 29-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 25-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car