УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг хоёр Бридж группийн таван хөрөнгө оруулагч бүгд Японд дээд боловсрол эзэмшсэн,япон школтой, даруухан эрхмүүд. Тиймдээ энэ удаан хугацаанд хамтдаа эв найртай ажиллаж, таван тийшээ тарж, компаниа тараачихалгүй, 20 шахам жил ажиллаж үндэсний хэмжээний томоохон компани байгуулсан.
“Говь” ноолуурын үйлдвэрийн томоохон хувьцаа эзэмшигчид байсан тэд “Таван Богд”-ын Баатарсайхантай тааралгүйгээс “Говь”-ийнхоо хувьцааг зарчихсан гэдэг. “Бридж” групп барилга, худалдаа үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж, Японоос Сузуки машин, Сантори, Межи шоколад гэх зэрэг японы бараа оруулж ирж “Everyday” сүлжээ дэлгүүрээрээ зардаг. Элдэв асуудалд нэр холбогддоггүй тэд энэ удаа бүдрэв үү, яав.
Ямартаа ч “Everyday” сүлжээ дэлгүүрээр нь зарагдаж байгаа 5500 төгрөгийн үнэтэй,100″ширхэгтэй цай, 2550 төгрөгийн үнэтэй 50 ширхэгтэй дүрдэг солонгос ногоон цай нь Дэлхийн зөнгийн логотой, Нуг Ча Вон компанийн тусламж дэмжлэг гэсэн байх юм. Дэлхийн зөнг буяны тусламжийн бараа түгээдгээр нь бид сайн мэднэ.
Арай Монголын толгой баячууд маань дэлхийн зөнгийн тусламжийн бараа зарж,ашиг хайхдаа тулаагүй байлтай гэж өрөөтэй байгаа олон цайг нь худалдаж авсан хүмүүс гайхаж байна. Хэдийгээр эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэдэг ч энэ том баячууд иймхэн зүйлээс ашиг хармааргүй юм даа.
chuhal.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.