antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2015 Comments are off

Шатахууны нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

нийтлэсэн Admin

benzinЗасгийн газрын ээлжит хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа.

2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155.0 тонн, АИ-92 автобензин 21.505.0 тонн, дизелийн түлш 50.030.0 тонн, ТС-1 онгоцны түлш 3.660.0 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83.350.0 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна. 2014 оны наймдугаар сараас 2015 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд хавсралтад заагдсан 16 компанийн импортлосон шатахууны хэмжээ 1.051.337.7 тоннд хүрчээ. Иймд эдгээр компаниудын импортлосон шатахууныг төрөл тус бүрээр 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байхаар тооцож, 2016 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээг гаргасан байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car