antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2015 Comments are off

З.Баянсэлэнгэ: Хадгаламж зээлийн хохирогчдын хохирлыг яаралтай барагдуулмаар байна

нийтлэсэн Admin

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын асуудлыг хөндлөө. Тэрбээр “Би хохирогчдын хохирлыг  барагдуулах ажлын хэсгийг ахалж байгаа юм. Энэ ажилд нэлээд анхаарч байгаа ч ажил дорвитой урагшилж өгөхгүй хэл ам таталж байгаа. Хохирогчдын хохирлыг төсөвт төвлөрсөн 15.6 тэрбум төгрөгөөр барагдуулах хэрэгтэй. Тиймээс дээрх мөнгийг тодотголд суулгах хэрэгтэй байна” гэв.

15.6 тэрбум төгрөг гэдэг нь хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг 80-90 хувиар барагдуулах хэмжээний мөнгө аж. Эдгээр хохирогч дотор 1-2 сая төгрөгийн хохиролтой олон хохирогч Хууль зүйн яам болон олон байгууллагаар явж, асуудлыг тавьж байгаа бөгөөд  олон жил шийдэгдэхгүй явсаар иржээ.

Т.Энхэлээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car