antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2015 3 comments

Танилц: Хоригийг эсэргүүцэж “Хар тамга” авсан гишүүд

нийтлэсэн Admin

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөлийн хууль өнөөдөр нийгмийг болон улстөрчдийг хоёр хуваагаад байна. Ерөнхийлөгч авилга, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй байхаар шийдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан ч Өршөөлийн хуульд бүрэн гүйцэд тусгаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Батлагдсан цагаасаа хойш хоёр сарыг ардаа үдээд буй уг хууль нийгмийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Харин иргэд авилгачдыг өршөөж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэвээр байна Тиймээс уг хуулийг дэмжиж байгаа гишүүдэд тун тааламжгүй хандах болсон.

Үүний нэг илрэл нь Өршөөлийн хуулийг анхны хэлбэрээрээ байх нь зүйтэй гэж байнгын хороо болон чуулганы хуралдаанд саналаа өгч буй гишүүдэд жиргээчид “хар тамга” гэгчийг даржээ. Энэ тухай яриа твиттер хуудсаар эрчимтэй яригдаж байгаа бөгөөд нилээдгүй дэмжлэг аваад байна. Ингээд “хар тамга” авсан гишүүдийг танилцуулж байна.

/УИХ-ын гишүүн, Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж/

/УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл/

/УИХ-ын гишүүн Л.Болд/

/УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар/

/УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва/

/УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү/

/УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан/

/УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ/

/УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон/

/УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг/

/УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат/

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (October 19, 2015 3:47:55 pm )

    Зөвөө зөв дэмжицгээе Монголчуудаа

  • Anonymous (October 19, 2015 10:43:20 pm )

    . Ter Elbegdorj amerik er Kaplaagaas 35 saya dolloroo awaach yah gej orshooson yum. Mongol Mongoloo orshooj bna yund ni esergyitseed bgaa yum. Kaplaagaas awah 70 ter bumaar 70 surguuli barinaa. Odoo hedyylee zahialgat niitlel unshij daldganahaa bolii. Mongoloo omgoolii. Adilhan handahiig shaardii ok

  • S (October 19, 2015 10:44:52 pm )

    Amerik er bish gadniihaas, gadnii gar hol bologsodoos Mongolchuudaa omgoolii

antalya rent a car