antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 1 comment

Энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд цэрэг татлагатай

нийтлэсэн Admin

tsereg2015 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага тун удахгүй эхлэх гэж байна. Тодруулбал, цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 10 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулах ажээ. Иймээс  Нийслэлийн цэрэг татлагын комиссын гишүүдийн өргөтгөсөн хуралдаанаар хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг ажлын хэсгээс мэдээллээ.
Одоогоор зарлан дуудах хуудсыг тарааж дуусчээ.
Дашрамд дуулгахад, УИХ, орон нутгийн сонгууль ирэх жил болох учраас цэрэг татлагад ирэхдээ цахим үнэмлэхээ биедээ авч ирэхийг зохион байгуулах комиссоос анхаарууллаа.

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явах газруудыг танилцуулъя.
-Баянгол дүүрэг 96-р сургууль
-БЗД 53-р сургууль,
-СХД 83-р сургууль,
– СБД 31-р сургууль,
-ХУД 34-р сургууль
-ЧД 24-р сургууль,
-Налайх Багахангай дүүрэг МСҮТ дээрээ тус тус цэрэг татлагын ажлаа зохион байгуулна.

Цэрэгт татагдсан залуусыг аюулгүй, үзлэг оношлогоонд бүрэн хамрагдсан тээврийн хэрэгслээр зорчуулж хотын замын нэгдүгээр эгнээгээр цагдаагийн хамгаалалтанд явуулдаг журамтай. Энэ журам хэвээр үйлчилнэ. Цэрэг татлагын зарлан дуудах хуудас 93,8 хувьтай тараагджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (October 14, 2015 5:09:29 pm )

    Манай Монгол эрчүүдээ эр хүн шиг болгомоор байна.Одооны хүүхдүүд ихэнх нь сулбагар биетэй чадамж муутай идэвх чармайлтгүй харагдаад байх шиг. Биеэ даасан, зорилготой, тэвчээртэй, бодолтой ядаж л хүнээс үг сонсож чаддаг болгохын тулд толгой дараалан /Солонгос улс шиг/цэрэгт явуулах нь зүйтэй санагдана.

antalya rent a car