Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын Ямаат” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага энэ сарын 13-ны 17:07 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу түймрийг унтраахаар өнөөдрийн байдлаар Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Хонин Уулын 4 дүгээр заставын 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, 1 автомашинтай нийт 23 хүн, 1 техник хэрэгсэлтэй, 5 мотоцикль, 6 морьтойгоор ажиллаж байна.
Харин Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км/ энэ сарын 11-нд гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 25 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Хулстайн гурван даваа” гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ газар энэ сарын 11-ний өдөр ойн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,орон нутгийн 6 иргэн нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.