antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2015 25 comments

Цэц хуулиа зарж идэхдээ хүрсэн үү?

нийтлэсэн Admin

527-14440087556309c956d2cf7fae026fd2ac3ca8140eЗГХЭГ-аас Үндсэн хуулийн Цэцэд 300 гаруй сая төгрөг өнгөрсөн сарын 7-нд шилжүүлсэн гэх мэдээлэл шуугиан тарьж мэдэхээр байна. Учир нь, Засгийн газар Цэцэд ийм хэмжээний мөнгийг шилжүүлэхийн өмнөх өдөр гишүүн О.Баасанхүү Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах бичиг өргөн барьсан байдаг. Гэтэл үүний маргааш өдөр Засгийн газар 300 гаруй сая төгрөгийг Үндсэн хуулийн Цэцэд шилжүүлсэн бөгөөд ойн баяр тэмдэглэх гэсэн тайлбар тай байжээ. Гэтэл энэ их мөнгийг зарцуулах гээд байгаа 25 жилийн ой нь ирэх жил тохиохоор байгаа юм. Гэсэн ч эдийн засгийн хүндрэлтэй, хаа хаанаа бүсээ чангалах шаардлага үүсээд байгаа энэ үед Засгийн газраас ойн баяртаа зарцуул гэж 300 гаруй сая төгрөг шилжүүлсэн нь яах аргагүй ан хаа рал татаж байгаа юм. Түүнчлэн энэ мөнгийг авс ны хаа дараа Үндсэн хуу лийн Цэцээс УИХ- ын гишүүн Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах тогтоол өргөн барих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан нь гишүүдийн анхаарлыг ихээ- хэн татаж эхэллээ. Тиймээс өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх байсан ч алийг нь ч хэлэлцсэнгүй.

Учир нь, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ үеэр гишүүн Ц.Нямдорж “Засгийн газар есдүгээр сарын 7-ний өдөр Үндсэн хуулийн Цэцэд 330 сая төгрөг гаргаж өгсөн шалтгааныг олох ёстой. Үүний тулд ажлын хэсэг байгуулах шаардлага байна” гэсэн горимын санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч, тус ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүн ахлахаар болсон. Тэрбээр хэлэхдээ, “Энэ үнэнийг олон нийтэд хэлэх хэрэгтэй. Одоо бүр Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг юм руу орж байна” гэж байлаа. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог “Монгол төрийн байгууллагыг төсвийн мөнгөөр авлигаддаг хэлбэр рүү орж байна. Манаач нь өөрийнхөө юмыг хулгайлдаг болбол яах вэ” гэсэн юм. Ийнхүү ажлын хэсгийнхэн 330 сая төгрөгийн учрыг олсны дараа Цэцийн дүгнэлтийг хэлэл цэхээр болов. Харин үү ний дараагаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН- ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бям ба цогт энэ талаар тайл бар хийхдээ “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой /энэ сарын 1/ хуралдах үеэр будилаан их гарсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулийг хэлэлцээд дууссан учраас хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасан. Тоогоор бичсэнийг үсгээр би чээд явуулъя гэсэн. Санал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн. Тийм учраас Ё.Отгонбаяр, Ц.Ням дорж, Ш.Түвдэндорж болон бидний гишүүд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулж болохгүй гээд хуулийн тодорхой заал таар санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй учраас цөөнх болсон.

Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцээгүй, дунд нь нэлээн будилаан болсон. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэ лэлцээд авлига, албан ту шаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тиймээс энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материалыг тараагаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ. Ингэснээр энэ долоо хоногт Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр тогтов. Харин үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийв. Ингэхдээ Ерөнхий сайд ургац хураалт болон махны экспортын асуудлаар УИХ-д мэдээлэл өгсөн бөгөөд төсвийн тодотголоор 800 тэрбумыг танахаар байгаагаа дуулгав.

Харин Засгийн газ рын гишүүд өвөлжилтийн бэлт гэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Харин Засгийн газрын тэргүүний мэдээлэл асуу дал шийдсэн гэхээсээ илүү ингэнэ, тэгнэ гэх мэ тээр ирээдүй цагт ярь сан учраас түүнийг шүүмж лэх гишүүн олон бай лаа. Сөрөг хүчний ги шүүд түүнээс хариуцлага нэхэж, маш олон асуулт асуусан ч Ч.Сайханбилэг сайд зугтах шахам гарч од сон бөгөөд УИХ-ын дарга ч цаг нь дуусахаас өмнө чуул ганыг хаасан юм. Уг нь МАН-ын бүлгийн гишүүд хоёр цагийн турш асуулт асууж, хариулт авах эрхтэй ч ийнхүү чуулганыг цагаас нь өмнө хаав. Харин 2015- 2016 оны өвөлжилтийн бэлт гэл ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээ лэлтэй холбогдуулан хий сэн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцуулсан юм. Дүгнэлтийн эхэнд тэрбээр намрын чуулганы нээлт ахмадын баяртай давхцсаныг онцлоод азай буурлууддаа баярын мэнд чилгээ дэвшүүлсэн. Мөн Монгол орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч буй эрхэм багш нар таа, их, дээд сургуулийн эрдэмтэн мэргэддээ баярын мэнд хүргэж, ажил үйлсийн их ам жилт хүссэн бөгөөд “Баярын мэндчилгээний араас онцлон дурдах бараан мэ дээ ч байна. Намрын чуулгантай давхцаад Нийслэл хот албан татвартай боллоо. Энэ татвар зөвхөн улаанбаатарчуудад хамаатай биш.

Улаанбаатараас бараа бүтээгдэхүүн худалдан авч, үйлчлүүлж байгаа хөдөөгийн иргэдэд ч хамаарна. МАН энэ татварыг ард иргэдийн орлого буурсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон, эдийн засаг хямарсан үед авч болохгүй талаар анхааруулж сануул саар ирсэн. УИХ-ын энэ танхимд ч, нийслэлийн ИТХ-д ч манай намынхан цөөнх болсон. МАН-ын хямралын үед татвар нэмэхгүй гэсэн байр суурийг ард түмэн “зөв зүйтэй” гэж дэмжиж байна. Та бүхэн шийдвэр гаргах танхимдаа олонх боллоо. Харин бид ард түмнийхээ дунд олонх бол оо” гэсэн юм.

М.ӨНӨРЖАРГАЛ

 

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Жолооч (October 05, 2015 4:47:01 pm )

    300 сая маш ноцтой шүү нямдоржоо

  • Bold (October 05, 2015 5:43:26 pm )

    Ene Gakhai Tolgoi icheech

  • Fuck 76 (October 05, 2015 5:55:36 pm )

    Ve multarsan shunaltai owgon.

  • zochinzochin (October 05, 2015 6:59:59 pm )

    ve e unguruusun iimerhvv ubguchvvliig zailuula

  • лам (October 05, 2015 8:51:13 pm )

    П.Очирбат тэргүүтэй үе үеийн луйварчид цэцэд байхад ойлгомжтой юм бишүү нөгөө талд нь нөгөө л луйварын эзэн идэж гахаж үхэдгүй С.Баярцогт??????????????????

  • Anonymous (October 05, 2015 9:02:36 pm )

    Pee ene chin bulidog nohoi shig tsaraitai bolchij. Baga tsusal ih husaad bval iim tsaraitai bno. Udahgui bayartsogt chin chinii hoinoos orj hamar am ni sunah ni yanaa. Ue ueiin luivarchid.Ta nariig bodvol Enhbayar mongold ih yum hiij buteesen gaviyatai hun shu. Yurunhiilugchduus ochirbat elbegdorj 2 tuuhendee ireeduid haraar bichigdeh ih nugeltei novshuud da

  • japan (October 05, 2015 9:04:26 pm )

    Aimshgiin kinond togluulahaar boljee kkk

  • hi (October 05, 2015 9:05:12 pm )

    SHUNAL IHEDVEL HAMAR TOMORNO…

  • hi (October 05, 2015 9:09:17 pm )

    Umuuruud bga uls ornoo hamt hudaldaj bga hanaj tsadahgui hamtran idegch bayartsogttoigoo zailj tonil. Meden budilj bga tsarailaad ih zevuun amitan da. Iim huneer anhnii yurunhiilugchuur songosondoo tuuhend bivhij uldeesendee tuilaas haramsnam.

  • stupid (October 05, 2015 9:10:27 pm )

    A i m s h g i i n t s a r a i t . . .k k k

  • ANU (October 05, 2015 9:11:50 pm )

    Tsarai shigee haralsan dotortoi boljee anhnii yurunhiilugch mini. Evii evii zailuul argaa barahdaa l ingej suudag bhda

  • Zochin (October 06, 2015 3:07:57 am )

    Undsen huuliin tsetsed baidag abilgachidig zailuulj tseberleesei arai heternee garch baigaa shuiidber ni dandaa zahialgin ene tsetsiin gishuud ard tumniig teneg gej bodood baigaa ymuu haashaa ym iim humuus ajillaj baina geheer ichmeer ym..

  • З.Баянсэлэнгэд (October 06, 2015 7:40:54 am )

    Балин хамарт

  • Narmandah (October 06, 2015 8:46:35 am )

    Undsen Huuliin tsets neg iimerhuu bolood udaj baigaadaa.

  • ggg (October 06, 2015 9:02:34 am )

    Undsen huuliin tsetsiin darvaanuudiig soliochee.Ard tumnee bodohgui zahialgaar shiid gargaad suuj bdg heden erguunuud bnaa. AN ulaim tsaim tenrgtej uguhiimaa. MAN arai ch iim bgagui argagui mundag ue damjsan bolovson huvhintei neg ugeer udam saitai nam. AN bol yum uzej nud tailaagui turshlagagui medleg bolovsrol ni uls orniig avaad yavchih hireenii bish. Uuj idehdee uurgiin mori shig uhashiij hurdan idne. Hairan uls oron mini bur suirlee

  • энхбаяр (October 06, 2015 9:43:48 am )

    өвөгчүүл одоо байраа тавьж өгдөө өчнөөн мэдлэг боловсролтой залуус зөндөө л байна ш дээ одоо гэртээ суугаад үр ач нараа хараад байж байвал барав гэж..

  • zichin (October 06, 2015 9:51:44 am )

    ochirbatiig enhsaihan ,bayartsogt, zorigt g.m hujaa nariig nutag butsaahdaa idsen uusan zuiliin tuluuleh heregtei shuu!!! Ard tumen

  • zochin (October 06, 2015 10:03:15 am )

    ench arai dendej b.na shuu.abilga abdag stesttei boljee.mongol vaana da.

  • Anonymous (October 06, 2015 2:52:57 pm )

    ochirbat guai uul n heegui gegdeed l yvdag bsan odooch hiitei hootei husdag bolson yum bna daa.tetgever ene ter yumandaa suugaachee

  • hovdogiin gai (October 06, 2015 4:00:04 pm )

    Ene hovdogiin gai zugeer ach zeegee toiruulaad jargaj suuhgui zunuglusun ch idej tsadahgui baliar uvgun be Zunug uvgun chi mongoliin ard tumnii hurngiig arai l ih idsen dee jaahan mungu mongoliin huuhduuded zoriulaad 14 r surguuliig sanhuujuuleed byatshan ursed jijigheen hurngu oruulj shadahgui bna uu banhar ochirbat chi 14 r surguuli tugssunshuu dee

  • уншигч (October 06, 2015 5:06:15 pm )

    Зарим нэгэн хүмүүс энэ улс орон, ард түмэнд сайн зүйл хийхгүй бол, ядахдаа муу зүйл хийлгүй мөрөөрөө байвал болдоггүй юм байх даа.

  • Anonymous (October 06, 2015 8:38:32 pm )

    yasan tsusalj xandgui zunsun tolgoi bee.shunal ixdvel iimel chutugriin tsaraitai boldog uym bna bayrtsogtoo

  • зочин (October 07, 2015 10:06:38 am )

    АН-ын үед ингээд бүх юм бантан болох юм даа, ганц эцэг хуулиа хир халдаахгүй байлгах ёстой улсууд нь ингээд авилгал аваад л буруу тайлбарлах юм бол энэ улс мөхөх байлгүй дээ,

  • ouy (October 08, 2015 4:33:01 am )

    yamar aimshigtai hun b ? peeeeeeeeeeeeexxxxxxxxxxxx araichdee aimar mangasiin bagnaas aimar hun be unende geresee garah hereg bga gej uuu?

  • тулга (October 08, 2015 9:06:38 am )

    очирбат хөөцөлдөөд авчихсан хэрэг үү ? Шалгах нь зөв АН гарсан учраас л хүний өөрийн гэлтгүй шударга үнэний төлөө тэмцэж байна шүү дээ.., Үүнийг далимдуулаад Ардчилалтай холбоотой бүх зүйлийг харлуулах сөрөг хүчин МАН -н тархи угаалтанд бүү авт гэж уриалая.Хэрэв МАН байсан бол дарга нар нь даралт ихсээд эмнэлэгт,харцууд нь гар утаснаас болхоор гар утас хулгайлсаны төлөө 8 жилийн ялаа эдлээд байж байх байлаа шүү дээ.МАН-н үед тийм л байсан ш дээ. Бүү март мартвал сөнөнө / Баабраас / ишлэв.

antalya rent a car