Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаан байна. 5-нд Баян-Өлгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.