antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2015 33 comments

“Э.Бат-Үүл нарын НИТХ-ын төлөөлөгчид 2.345 тэрбумын урамшуулал авдаг”

нийтлэсэн Admin

“Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид тус бүр 27 сая төгрөгийн урамшуулал авсан. Энэхүү урамшууллыг улирал тутам авдаг” талаарх материал манай редакцид ирсэн юм. Ямар учраас нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч энэ их хэмжээний урамшуулал авдаг болохыг тодруулъя.

Улирал тутам 13 сая төгрөгийн урамшуулал авдаг 

Юуны түрүүнд төлөөлөгчдийг урамшуулал авдаг эсэх болон үнэхээр авдаг бол хэдий хэмжээний урамшуулал авдаг болохыг Шилэн дансны мэдээллээсhttp://shilendans.gov.mn/main/agency/5007 харах гэсэн боловч энэ талаарх нарийн мэдээллээ тайлагнаагүй байх юм. Иймээс энэ асуудлыг НИТХ-ын нягтлан бодогч Ш.Шадвийдоржоос тодрууллаа.

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид сар бүр их хэмжээний урамшуулал авдаг тухай мэдээлэл байна. Яг хэдэн төгрөгийн урамшуулал авдаг вэ?

-2015 оны нийслэлийн төсөвт суулгаж өгснөөр нэг төлөөлөгчид улирал бүр 13 сая төгрөгийн урамшуулал олгохоор тусгасан. Таны хэлж буй 27 сая төгрөг бол энэ оны эхний хоёр улиралд олгосон мөнгө юм. Баталсан журмын дагуу угаас олгодог урамшуулал шүү дээ.

-Урамшууллын талаарх мэдээллийг Шилэн дансанд ямар учраас байршуулаагүй юм бэ?

-Энэ мэдээллийг шивээд оруулахаар зарим нь харагдахгүй байгаа асуудал бий гэсэн юм.

Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн саналаар сонгогдсон төлөөлөгч бүр сонгогчдынхоо асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ их хэмжээний урамшууллыг авдаг байх юм. Энэхүү урамшууллыг хууль ёсны эсэхийг НИТХ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Азжаргалаас тодруулахад “Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид энэхүү урамшуулал олгох журмыг баталсан. Энэхүү журмаар НИТХ-ын төлөөлөгч нь тухайн авсан урамшууллын мөнгөөр сонгогдсон тойргийн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх учиртай” гэж тайлбарлалаа.

Харин урамшуулал эзнээ олж, зорилгодоо хүрдэг болов уу. Энэ талаар НИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө.Энхболдоос тодруулах гэсэн боловч тэрээр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Жилд 2.340 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг 

45 төлөөлөгч цалингаас гадна улирал бүр 13 сая төгрөгийн урамшуулал авдаг гээд тооцохоор улиралд 585 сая төгрөг, жилд 2.340 тэрбум төгрөг авах нь. Эдийн засаг нь элгээрээ мөлхөж, дээсэн дөрөөн дээр дэнчигнэж энэ үед нийслэлийн Засаг дарга нь төлөөлөгчидтэйгээ нийлээд өөрсдөө журам баталж  2.340 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг аж. Бид ийм л “ер бус”-ын шийдвэр гаргадаг удирдлагуудтай хүмүүс.

Дүүргүүдийн татварын хэлтсийн удирдлагууд өөрсдөө журам баталж, гарын үсэг зуруулаад үр дүнгийн урамшуулал нэрийдлээр дөрвөн тэрбум төгрөг авчихсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэдгээ хуулийн байгууллагынхан нь мэдэгдсэн. НИТХ-ын төлөөлөгчдийн авч буй урамшуулал яг энэ замаар шийдэгдэх вий гэх хардлага иргэдийн дунд байна.

Энэхүү мөнгийг хэрхэн зарцуулдаг талаар бид эргэн сурвалжлах болно.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Зззочиночинкочиночинзочин (September 23, 2015 12:10:27 pm )

    Ард түмэнд урамшуулал гэдэг шиг нь 1300 төгрөг ч олодохгүй ядарч байхад эд одоо улирал бүр 13 сая гэдэг чинь юу вэ ??? Үүнээс нь бидэнд тэгээд харагдахаар хийсэн юм байна уу ард түмээн.

    • зочин (September 23, 2015 2:10:22 pm )

      болимоор юм, юу хийдэг юм, энэ мөнгийг хэлэх ч үг алга, эдийн засаг хүнд байгаа энэ үед өөрсдөө ард түмнээс сонгогдчихоод авахаа болих сэтгэлтэй хүн байна уу та нар дотор????

  • oo (September 23, 2015 12:33:37 pm )

    ug h bolison sh de

  • ЗОЧИН (September 23, 2015 1:05:34 pm )

    ЯМАР ДАВАРСАН ЮМ БЭ. ДУРААР НЬ ГАР ДЭЭР НЬ ЭНЭ ИХ МӨНГИЙГ ТАВЬЧИХААД ХЭН ХЯНАЛТ ХИЙДЭГ ЮМ ИЙМ БОЛОХООР Л САНДАЛ ШИРЭЭ ХӨӨЦӨЛДӨӨД ИДЭЖ УУХААС ӨӨРИЙГ БОДОХГҮЙ ЯВЦГААСААР БАЙГААД СОНГУУЛИАС СОНГУУЛИЙН ХООРОНД ХУГАЦАА ӨНГӨРСӨӨР БИД ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД ӨНДИЙЖ ЧАДАХГҮЙ ТУЙЛДСААР …

  • зочин (September 23, 2015 1:12:27 pm )

    Ер нь томчууд ингэж идээд байхаар бусад ард түмэн яах болж байна аа, Ард түмэн чинь туйлдаж байгааг энэ эрхэмүүд мэддэг болов уу, Ийм урамшуулал авдаг юм бол цалингаар яам юм бэ,

  • зочин (September 23, 2015 1:22:41 pm )

    албан тушаалын төлөө үхэн хатан, ичих нүүрээ мартан зүтгэдэгийн учрын нэг нь энэ мэтэд байх нь лдээ. Төрийнхөн энэ мэтээр ханаж цадахаа, ичихээ мэдэхгүй идэж, ууж хувалз мэт таргалсаар байхад, ядарсан энгийн ард түмэн нь өдрөөс өдөрт улам ядуурсаар, төрийн элдэв дарамт, татварт мөлжүүлсээр байх нь өдөр шөнө мэт ялгаа байгаад бид чимээгүй л хараад, гаслаад суугаад байгаа нь ямар эмгэнэлтэй вэ? Түмэн олон минь өөрсдийнхөө төлөө өөрсдөө л тэмцэхгүй бол эд биднийг аврана гэж хэзээ ч байхгүй шүү.

  • Anonymous (September 23, 2015 1:34:57 pm )

    On ard tumen tani shagnal uramshuulal medehgui tatbar oriin suljee boloid l amidral hund bna sh de arai denduu yima yi hiij buteesen yim be

  • зочин (September 23, 2015 1:51:29 pm )

    АН-ыг 12 онд сонгосондоо харамсаж байна, дахин энэ намыг хэзээ ч сонгож болохгүй юм байна шүү, таминь, одоо АН чөлөөт бүс нэрээр эх орны минь газар нутгийг зарах магадлалтай байгааг анхаар, газрын хуулинд 100 жилээр гадаадынханд газар эзэмшүүлнэ,,, гэсэн заалт батлуулах гэж оролдож байгааг анхаар, энэ нам улс орныг минь зарахнээ

  • zochin (September 23, 2015 2:19:11 pm )

    ene bat uul ideh gej songogdson yumuu muu lalar ATG neg yum hiigeechee

  • zochin (September 23, 2015 2:52:14 pm )

    yanaa ard tumen yaduurch tuildaa hurlee ene heden darga uhaantai heruulch avgai nar ulsin mongoor ideed duusaj bn daa bosoh tsag bson daa ard tumen mini

  • Anonymous (September 23, 2015 2:52:55 pm )

    Gudartsgaj bg de hanj tsadahgvi hen ch garsan gudaran ih vv bag uu gdeg l bn viliin vr gdeg vnen yum bnlee shv bi itgedeggvi bsan

  • Anonymous (September 23, 2015 3:33:53 pm )

    Юу хийснийхээ төлөө ийм урамшуулал авдаг байнаа. Энэ бол дэндүү даварсан дүр төрх!!!
    Татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байдаг энэ үйлдлийг нэн даруй зогсоож,хариуцлага тооцох хэрэгтэй. Арай ч дээ. Үнэхээрийн хуул нь гууль болсон улс орон ийм байдаг байх даа хөөрхий. Хэлэх ч үг олдохгүй байна!!!!!! Авах идэхийн хэнээрэл дуссан, ийм хүмүүс бидний толгой дээр сууж байна гэхэд үнэхээрийн гутарч байна.

  • A (September 23, 2015 5:11:49 pm )

    Harin ch baga bn, bur ahiuhan uguud ajliig ni harin shudargaar hiilgeh heregtei

  • zochin (September 23, 2015 5:51:01 pm )

    hulgaichuud ene uramshuullas gadna uch duchnuun tender tusuluus ter bum ter bumaar n idej bgaa.ard tumniig zoriudaar hoolgui yaduu bailgaj udur tutmin baraan amidralaa taslahgui gej hicheej bor udruudig unguruulj bh horond ene hulgaichud buhniig howh sorood deeremdeed duuslaa. AN mongoliig yostoi samarch hoosolj duusla. novshnuudig bitgii songoroi humusee. 16ond uhantai bna shuu.

  • zochin (September 23, 2015 6:09:52 pm )

    neg l edep mongold hun tupj uhlee gej duuldah baihdaa.

  • saihanbileg (September 23, 2015 8:42:32 pm )

    ..tiimee arduud busee sain changal teguul ulskuu

  • NSN (September 23, 2015 9:05:36 pm )

    Songogdoh gej guigaad.guigeed bsan ajil hiih gej bish mongo tsohih gej bsan bna.daraagiin songuuliar amidral taaruu negnee songoye.amidral gaigui blog.yaduu uls eden shig idej uuhgui tumnii toloo ajillana shuu

  • zochin (September 23, 2015 9:08:48 pm )

    Bygd hulgaich luivarchid uym bish y goe2 uym yariad hudlaa yariad hulhidaad l saihan l bdag bh da garuudad ain hariugaa hyrteh l bhda ard tymen ch ih tevchij bgaa da gej medmeer l uym amdralas ih tasarhai amidarj bga blhor toohgyi bhoo do ichih nyyrgyi novshnuud!!!

  • zochin (September 23, 2015 9:18:48 pm )

    Putinig avchirad yadaj 1 jil erhiilugchin orond ajil hiilgyyl bygd bhgyi bloh bh duu huurhii chaabas iim muu uymnud ard tymene boddoggyi hugiin garuud uy bodoj bdag uym bl doo

  • 1111 (September 23, 2015 9:31:51 pm )

    одоо яая гэхэв дээ бид өөрснөө иймийг нь мэдсээр байж сонгоо биз дээ .одоо юу гэж гоншигноод байгаа хүмүүс вэ?

  • 1111 (September 23, 2015 9:33:08 pm )

    Эдний зөв ингэхээс өөр яах ёстой юм. Одоо монгол улсын төсөв мөнгөгүй данс улайсан ганцхан Улаанбаатар хот л мөнгөтэй шүү дээ. Хотын бүх аж ахуйн нэгжүүдий ААНОАТатвар, жолооч нарын торгуулын мөнгө,машин ачилтын мөнгө гээд өдөрт хэдэн тэрбумаар нь босгож байгаа хүмүүс чинь иймэрхүү бийлэгжүү байдаг юм байгаа биз дээ. Мөнгөгүй бид яахав дээ байж л байхаас биш бид л тэднийг сонгосон шүү дээ. Тэднийг хулгайч, луйварчин гээд ч нэмэргүй. Одоо цагт чинь юмны байр солигдоод хулгайч луйварчин, худал ярьдаг, шуналын хүүдийнүүд төрд гардаг цаг шүү дээ. Цаашид эд нарыг бид дахиад л сонгочихсон 2016 оны наадмаар амаа бариад зогсож байх болно яагаад гэвэл бид өөрснөө “ТЭНЭГ” хүмүүс…

  • мжл (September 23, 2015 9:34:51 pm )

    Эдний зөв ингэхээс өөр яах ёстой юм. Одоо монгол улсын төсөв мөнгөгүй данс улайсан ганцхан Улаанбаатар хот л мөнгөтэй шүү дээ. Хотын бүх аж ахуйн нэгжүүдий ААНОАТатвар, жолооч нарын торгуулын мөнгө,машин ачилтын мөнгө гээд өдөрт хэдэн тэрбумаар нь босгож байгаа хүмүүс чинь иймэрхүү бийлэгжүү байдаг юм байгаа биз дээ. Мөнгөгүй бид яахав дээ байж л байхаас биш бид л тэднийг сонгосон шүү дээ. Тэднийг хулгайч, луйварчин гээд ч нэмэргүй. Одоо цагт чинь юмны байр солигдоод хулгайч луйварчин, худал ярьдаг, шуналын хүүдийнүүд төрд гардаг цаг шүү дээ. Цаашид эд нарыг бид дахиад л сонгочихсон 2016 оны наадмаар амаа бариад зогсож байх болно яагаад гэвэл бид өөрснөө “ТЭНЭГ” хүмүүс…

  • Бат-үүлийн сонгогч (September 23, 2015 10:27:38 pm )

    Олуулаа болоод их зүйл бүтээнэ гээд новшроод байхаар нь 2012 онд эд нарт санал өгчихсөн чинь буруудлаа олуулаа идэх гэж л гарсан юм бна л да, ер нь засаг төр нь ард олондоо үйлчилж байна уу, Ард олон нь эзэндээ үйлчилж байна уу ,өнөөдөр ард түмэн эрх мэдэлтнүүдийн мөнгөний машин болсон байна шүү,дуртай цагтаа өөрсөддөө зориулж хууль дүрэм журам гаргаад нь иргэдийн халаасыг ухдаг боллоо, тэвчээр барагдаж тэсрэх өдөр ирнэ шүү

  • Unen ug unetei (September 24, 2015 2:47:04 am )

    Ed nar odoo neeree arai heterlee yu hiisen uramshuulal awdag bnaa

  • Uhsenii baatar (September 24, 2015 8:35:12 am )

    Ene tsagaan tolgoitoi uvgun pizda odoo uuriigoo yu geed bodchihsiin. Uuruu uurtuu tusuv gargaad. Ene tarvagan pizda n bas baatar tsol olgood, Yu hiisen yasan gej… Altanhuyag n uls oron urund oruulj baahan bond gargaad teruugeer n haden zam l tavia biz. Ene AN-iinhnii ehnees nuhaad ehelchiheesei tegvel busad aigaad arai ingej davrahgui blagyi. Ard tumen uursduu ch gesen de baahan haraaj zuhchiheed ed nariigaa ahial songodog shd e

  • Anonymous (September 24, 2015 8:45:58 am )

    ODOO HOTIIN TATBAR ABAH GEED BGAA BIZ DEE, BOLIOSOI. OGMOORGUI BNA. IIM UMAND L ZARSUULNA SHUU DEE

  • хоточ нохойнууд (September 24, 2015 10:56:36 am )

    УБ хотод хег ч ирген гадаа унтахгуй , хоолгуй хонохгуй болсон цагт , тер 27 саяийг нь олгох зуйтей болов уу.

  • Anonymous (September 24, 2015 12:58:14 pm )

    bat-uul geed uheh geed bsan odoo harsanuu.

  • Solongo (September 24, 2015 1:09:10 pm )

    Bidnii mungiig Batuul huvaagaad idsen bna. Ard tumenee ingeh l gej uhen hatan zutgesen ulsuud bna.

  • Д.Ганхуяг 99116570 (September 24, 2015 4:24:33 pm )

    За МАН-ынхан больж үз. Наадах тоо чинь та нарын далд хэлбэрээр хусдаг байсантай зүйрлэбэл юу ч биш. Харин ч рамшуулал авсан хүмүүс сэтгэл тайван сайн ажиллаж байгаа. Та нар засаг барьж байхдаа инженерийн иехникийн нөхцөл, зураг төслийг хийчихсэн 700 м2 газрыг албан тушаалтан бүр 1-2 ширхэгийг хот дотор хамгийн үнэ цэнэтэй газарт авючихаад зарж байсан биздээ. Тэр газар чинь тухайн үедээ л 200 саяаас наашгүй байсан. Ингээд тоочвол МАН-ынхан зөвхөн өөрсдөө баяжихад л бүхнийг зориулж байсан болохоос одоогийн хотын захиргаа шиг ард иргэдийнхээ төлөө ажиллаагүй шүү.

  • zochin (September 24, 2015 5:00:59 pm )

    hamgiin az jargaltai ajil gevel eniig helne.tzalin avna,tegeed bas alban tushaaliinhaa hayalgaar 5,10 tugrug elbeg zohizuulna…..za tegeed deerees n zuv zugeer baij bgaad olon sayaiin nemelt mungu avna.tegehleer mun az jargalaaa gej ene shuu de….

  • Temka (September 24, 2015 6:32:17 pm )

    Avaad urgudul gomdliin asuudal shiiddeg gj bna shde. Ihenh irged tuslamj guij orj bga shde.

  • зочин (September 25, 2015 7:23:53 pm )

    Ийм л байгаа шүү дээ 6 орлогчоо хөөж явуулаачээ.энэ урамшуулалаа боль дээрээс нь дарга нарт приус унуулаачээ.бүх дарга нарын машинд GPS тавих хэрэгтэй

antalya rent a car